Монголын Үндэсний Дээд Лигийн аварга Хасын Хүлэгүүд баг өөрийн талбайд болох "M Bank Arena"-д Зүүн Азийн Супер Лиг /East Asia Super League/-ийн тэмцээний 2 дахь тоглолтдоо Тайвань улсын New Taipei Kings багийн эсрэг хийж хожил байгууллаа. Улмаар хоёр хожилтой болж С хэсгийг тэргүүлж байна.
Өнөөдрийн тоглолтын эхлэлийг Хасын Хүлэгүүд гайхалтай хийж 17 онооны тэргүүллийг авсан бөгөөд хоёр болон гуравдугаар үед оноо ойртож байсан тэргүүллээ алдалгүй явсаар 90-76 харьцаагаар ялалт байгуулсан байна.
Тус тоглолт Ян Миллер 40 оноогоор багаа тэргүүлсэн бол Омоефай Жонсон 19 оноо, 21 самбараас бөмбөг авсан бол Б.Барсболд 14 оноо, 7 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.
Манай залуус дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 5-ны 19:10 цагт "M Bank Arena"-д Солонгосын Changwon LG Sakers багтай тоглоно.
