• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Их спортод улстөржилт бус шинэчлэл хэрэгтэй

Бразилийн Рио Де Женейро хотноо зуны олимпийн ХХХI  наадам өндөрлөөд  тав хонож байна.  Дэлхийд алдраа дуурсгасан тамирчид нутаг нутгийн зүг мордож, эх орон нь  амжилт гаргасан хүү, охиноо алга дэлгэн хүлээн авч хүндэтгэл үзүүлж буй энэ цаг үед Монгол Улсын тухайд алдаа, оноогоо хэлэлцэх ёстой санагдана.  
 
Олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь их юм гээд баг тамирчдад  хариуцлага тооцохгүй  өнгөрч болохгүй. Монголын төр олимпод оролцсон баг тамирчдыг чадлаараа дэмжсэн. Их спортод зөвхөн жүдо, чөлөөт, буудлага, бокс гэсэн дөрөвхөн төрөл байдаг юм шиг л  байгаа жаахан төсвийнхөө 80 хувийг тэдний бэлтгэл сургуулилтад зарцуулж,  боломжтой бүхий л улс оронд бэлтгэл сургуулилтыг нь  хийлгэсэн.   Хамгийн сүүлд Рио явахдаа хүртэл тусгай тогоочтой явж, олимпийн хотхонд  бэлтгэлд гарч,  тэдний үйлчилгээнд зориулж автобус хүртэл захиалсан гэнэ лээ.  Бусад спортын төрлийн тухайд ийм хангамж эдэлдэг гэж дуулдаагүй.  
 
Ингэж хэлэхээр дэлхийн улс орнуудын дэргэд монголчууд инээдтэй л гэх байх.  Бэлтгэл сургуулилтын нөхцлийн тухайд тиймхэн байж мэдэх ч заалны спортын хувьд хурдныхан шиг  элдэв  техник хэрэгсэл, бэлтгэлийн талбай шаардлагатай байдаггүй юм билээ. Заал, дэвжээ байхад л болоод явчихдаг аж.  Цана тэшүүрийнхэн шиг дүн өвлийн хүйтнээр хөндийн жаварт иртүүзнээс өөр өмсгөлгүй бэлтгэл хийж, уралддаг бол  аваргууд яах бол.  Харин тэдэнд тэр бүр гадагшаа явж бэлтгэл хийх мөнгө  олдоггүй, талбайн гадна талд үлдсээр ирсэн байдаг.  
 
Ирэх өвөл  Азийн тоглолт болно, 2018 онд өвлийн  олимп болно. Цана тэшүүрийнхэн мөнөөх л Туул голоо тойрч  цардмал зам дээр гүйсэн хэвээр.  Эдүгээ улсын данс улайсан нөхцөлд тэдний бэлтгэл сургуулилт цааш яаж үргэлжлэхийг бурхан л мэдэх хэрэг байх. Өвлийн  спортын битүү дээвэртэй ордонтой болох асуудал ирэх дөрвөн жилд лав лөөлөө болж байгаа  сурагтай. Ирэх  арваннэгдүгээр сараас дэлхийн цомын төлөөх цуврал тэмцээнүүд зохион байгуулагдана.  Эрх биш яаж ийж байгаад нэгд нь ч болов явуулах л байх.
 
Харин дээр дурдсан  дөрвөн төрлийн хувьд   дэлхийн хэмжээнд зохион байгуулагдсаар ирсэн уралдаан тэмцээнд явсаар оролцсоор  ирсэн.   Аваргууд ч төрж байсныг үгүйсгэх аргагүй. Олимпийн эрхийн төлөөх  цуврал тэмцээнд оролцож эрхээ авах нь зүй ёсных хэдий ч олимпийн дэвжээнээ  аваргын титмээ хамгаалж  чадсангүй шүү дээ.  Бөхийн орон хэмээгддэг атлаа Африкийн бөхийн  мэхний  аяст хөтлөгдөж байгаа хүнийг   үндэсний шигшээ багийн тамирчин гэж хэлэхэд даанч харамсмаар санагдсаныг нуух юун.
 
Дөрвөн удаа хөлдөө оруулж, алдчихаад ялагдаж  байгаа тамирчинд  байдгаа барьж, амжилт хүсч  байсандаа уур хүрч сууна.  Яах ч аргагүй  нөхцлөөс  ялагдаж буйг нь ойлгож хүлээж авах чадал монголчуудад бий.  Түүнтэй ижил  эрдэж бардаад ялагдаж буй тамирчинд хатуу сануулга  өгөх эрх нь ч бас  байх ёстой.  Үнэнийг хэлэхэд,  Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид хийгээд дасгалжуулагч нарын  байгаа байдал нэг биш ээ.  Спорт мэдэхгүй, спортоор хичээллэдэггүй хөндлөнгийн  хүмүүст ингэж л  харагдаж байна.  Спортын  шинжлэх ухаан  өдрөөс өдөрт хөгжиж буй энэ цаг үеийн хаагуур манай тамирчид явдаг юм бол.  
 
Гартаа, цээжиндээ бяртай бол хол явдаг байсан тэр үе эдүгээ хоцрогдсоныг  дасгалжуулагч нар мэдэхгүй  байна  үгүй байлтай.  Бярны цаана тархи нь сийрэг байж гэмээнэ амжилтад хүрдгийг дэлхийн олон тамирчин амжилтаараа бидэнд харуулсан, барилдаанаараа ч  нотолсон. Энэ нь мэдээж тактик.  Харин монголчуудад тактик алга. Дасгалжуулагч нар нь арай тактик хэрэггүй, бяраа гарга гэдэг юм биш байгаа.  Нэгэн цагт бид  Хятад, Солонгос, Японыг өвс идэж ус уудаг  малтай жишдэг байлаа.
 
Одоо эдгээр орны тамирчид дэлхийг амжилтаараа   дагуулах боллоо.  Тэдний амжилтад нууцсаад байх зүйл үгүй. Ердөө  хувь хүний хичээл зүтгэл, сахилга бат,  сэтгэлийн тэнхээ.  Дээр нь багш дасгалжуулагч нар нь спортын шинжлэх ухааны ололт бүрийг нутагшуулж, өөрийн болгож чадаж буй байдал. Тамирчин, дасгалжуулагч хоёрын  өөрийн болгох ёстой эдгээр хичээлийг үл тоосны гайг Риогийн олимп харууллаа.  Шулуухан хэлэхэд,  эдүгээ ажиллаж байгаа  шигшээ багийн дасгалжуулагч нарын хэд нь номын дуу сонссон, мэргэжлийн дипломтой вэ гэх тухайд эргэж харах цаг болж.  
 
О.Балжинням аварга,  З.Дүвчин нарын тухайд  өөрсдөө нэгэн цагт  барилдаж явсан болохоос  хүний биеийн  бүтцийг  нарийн судалж, спортын шинжлэх ухааны ололтыг монгол хүний, монгол тамирчны биеийн онцлогт хэрхэн нөлөөлж болохыг мэдэх дасгалжуулагч нар мөн   эсэх  нь эргэлзээтэй.  Нөгөөтэйгүүр, энэ салбарын гал тогоог алсын зайнаас улстөрчид удирдаад ирэхээр юу болдгийг нь бид харж сууна.  Төр солигдох бүрийд  эрх барьж буй нам нь өөрийн хүнээ  спортын салбарт тавьдаг. Өнөөх нь  ирсэн даруйдаа өөрийн хүмүүсээр баг бүрдүүлж бужигнуулдаг нь нууц биш.  Риогийн олимпийн наадам эхлэхэд хэдхэн сар дутуу байхад Спорт хөгжлийн төвийн даргаар Д.Жаргалсайхан гэх нөхрийг  МАХН зүтгүүлсээр байгаад тавьсан.
 
Өнөөх нь  тамирчдын бэлтгэл сургуулилтад анхаарал хандуулахын оронд газар, хэлтсийн дарга нараа сольж, өөрөө боломж олдсон дээр нь гэсэн шиг дэлхийгээр хэссээр таарсан.  Хамгийн сүүлд яав, мордохын хазгай гэгчээр олимпод оролцох тамирчдын авч явах чемодан дээр ажиллаж, багагүй мөнгө дундаас нь унагаж хөгөө хөлдөө чирсэн.   Хийсэн хэргээ шигшээ багийн албаны дарга руугаа чихэж орхисон  байна лээ, Facebook   хуудсаараа дамжуулаад.  Ер нь  тэгээд дэлхийн чанартай томоохон тэмцээн хаана болно тэнд Хөгжлийн төвийн  ажилтан албан хаагчид  онц ач холбогдолгүй мөртөө  тамирчдын суганд хавчуулагдаад очсон байдгаа өнөөдрөөс болих хэрэгтэй.  
 
Тэдний ниссэн онгоцны зардал, буудлын мөнгийг бусдад нь өгье л дөө. Тамирчид ингэж гомдол мэдүүлж байхыг олонтоо сонссон хүний хувьд агентлагийн шинэ удирдлагууд онцгой анхаарах биз ээ.  Энэ бол улстөрийн албан тушаалтнууд спортын салбарт шургасны гай.  Тэгээд ч  мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчин шаарддаг энэ салбарт улс төрийн намууд, улс төрчид  хуруу дүрэх нь илүүц юм. Алдааг нь нам хүлээхгүй, тамирчид буруудаад үлддэг  гэдгийг хаа хаанаа ухаарах цаг болжээ.  Бас нэг хөндөх  сэдэв бол   тамирчны сонгон шалгаруулалт.  Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтад  сүүлийн жилүүдэд улс төрчид ямар нэг байдлаар  нөлөөлсөөр ирсэн гэж дуулддаг.  
 
Монголын нэрийг дэлхийд гаргах тамирчин, тэднийг дасгалжуулах багш, дасгалжуулагч нарыг  сонгон шалгаруулахад нутаг нуга, танил тал ерөөсөө хамаа байхгүй. Хэн чадаж байна, хэн амжилт гаргах магадлал өндөр байна, тийм тамирчныг,   мэргэжлийн, мэргэшсэн  багш, дасгалжуулагчийг   сонгох ёстой болов уу.  Риогийн олимпод ч   шигшээ багийн алба алдаа гаргасан.  Бид бус холбоо нь тамирчдаа сонгоод саналаа ирүүлдэг юм хэмээн өөрсдийгөө өмөөрөх л байх.  Юун төлөө шигшээ багийн алба гэж байгаа билээ, тамирчин нэг бүрийн амжилтад судлагаа хийж,  амжилт нь ахиж явааг  сонгох учиртай бус уу. Олимпийн үеэр жүдо гэхэд л Д.Амартүвшин, чөлөөт бөхийн төрөлд   Д.Орхоны оронд  С.Цэрэнчимэдийг явуулдаг байж хэмээн өнөөдөр амаа  барьцгааж сууна.  
 
Энэ бүхэн миний дээр өгүүлсэн  тамирчдын сонгон шалгаруулалт но-той  явж ирсний  жишээ юм.  Эцэст нь хэлэхэд, их спортод яалт ч үгүй өөрчлөлт хэрэгтэй байна.  Тэрхүү өөрчлөлтийг шинээр байгуулагдсан агентлагийн дарга  Ц.Шаравжамц хийх биз ээ.  Туршлагагүй хэмээцгээн өө хайх л юм. Тэр залуу хүн. Цагтаа спортод сэтгэл оюунаа зориулж явсан хүнийхээ хувьд  хэдийнэ салбарынхаа хөгжлийн загвар, чиг хандлагыг тодорхойлсон  нь дамжиггүй.  Түүний хэр ажиллаж буйг ирэх өвлийн Азийн тоглолт, 2018 оны Пинчёний  өвлийн олимп тэртээ тэргүй харуулна шүү дээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"The Mongolz" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнийг өндөрлүүллээ
"The Mongolz" өнөөдөр "9z" багтай 20:00 цагт тоглоно
Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ
Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Т.Билэгжаргал: Манай кино урлаг...
Ж.Эрдэнэболд : Хоолойгоо зүссэн...

Их спортод улстөржилт бус шинэчлэл хэрэгтэй

Чулуунцэцэг 2016-08-26

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"The Mongolz" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнийг өндөрлүүллээ
"The Mongolz" өнөөдөр "9z" багтай 20:00 цагт тоглоно
Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ
Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

21 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

21 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

21 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

21 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

21 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

21 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах