NBA-ын 2025-26 оны шинэ улирал эхлээд долоо хонож байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын нэр тодорчээ.
Өрнөд бүсээс Сан Антонио Спөрс багийн төвийн тоглогч Виктор Вямбаняма 33,3 оноо, 13,3 самбар, 6 хаалтыг нэг тоглолтод дунджилж байгаа бөгөөд баг нь гурван хожилтой байна.
Харин Дорнод бүсээс Милоуки Багс багийн тоглогч Яннис Антетокумпо 36 оноо, 16 самбар, 7 дамжуулалтыг нэг тоглолтод дунджилсан бөгөөд баг хоёр хожил, нэг хожигдолтой байна.