Зуны уур орох улирал эхэлнэ

Зуны уур орох улирал эхэлнэ

ХАВРЫН ДУНД ЦАГААН ЛУУ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 8

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал (14ц 11м). Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ