NBA-ын талбайд хасагдах шатны эхний цувралын дөрвөн тоглолт боллоо. Индиана Пэйсэрс талбайдаа Милоуки Багс багтай цувралын тав дахь тоглолт болж Пэйсэрс 118-119 харьцаагаар нэмэлт цагт хожиж цувралыг 4-1 харьцаагаар тэргүүлж дуусгалаа. Улмаар тэдний дараагийн шатны өрсөлдөгч дорнод бүсийг тэргүүлсэн Клевлэнд Кавальерс тоглохоор боллоо.
Харин Милоуки Багсын хувьд энэ улирлын тоглолт энэ хүрээд дуусч байна.
Тус тоглолтод Тайрис Халибуртэн 26 оноо, 5 самбар, 9 дамжуулалт, 3 таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Майлс Турнер 21 оноо, 9 самбар, Аарон Смит 19 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 30 оноо, 20 самбар, 13 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Гари Трэнд Жуниор 33 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Милоуки Багс 118-119 Индиана Пэйсэрс /1-4/
Детройт Пистонс 106-103 Нью-Иорк Никс /3-2/
Орлондо Межик 89-120 Бостон Селтикс /1-4/
Лос Анжелес Клипперс 115-131 Денвер Наггетс /2-3/