NBA-ын 2024-2025 оны улирал дуусч хасагдах шатны шигшээ цувралууд болж байгаа билээ. Тэгвэл энэ улирлын хамгийн шилдэг тоглогчид тодорч эхэллээ. Энэ удаа 2024-25 оны Уилт Чемберлэйн цомын эзэн буюу "NBA-гийн шилдэг шинэ тоглогч"-оор Сан Антонио Спөрс багийн хамгаалагч Стефон Касл тодорчээ.
Тэрбээр тус багаас энэ шагналыг хүртсэн дөрөв дэх тоглогч болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Дэвид Робинсон (1989-90), Тим Данкан (1997-98), өнгөрсөн улиралд Виктор Вембанямама (2023-24) хүртэж байсан юм. Мөн хоёр жил дараалж нэг багаас тус шагналыг дараалж хүртсэн хоёр дахь баг нь /Миннесота Тимберволвес. 2014-15 (Эндрю Виггинс), 2015-16 (Карл-Энтони Таунс)/ болж байна.
Касл 2024-2025 оны ээлжит улиралд 81 тоглолтод оролцохдоо 26.7 минут дунджилж 14.7 оноо, 3.7 самбар, 4.1 оновчтой дамжуулалт, 0.91 бөмбөг таслалт нэг тоглолтод дунджилсан байна. Тэрбээр бүх энэ улиралд орж ирсэн шинэ тоглогчдыг нэг тоглолтод дунджилсан оноогоор тэргүүлж, мөн оновчтой дамжуулалтаар 4-р байр, бөмбөг бөмбөг авалтаар 6-р байр эзэлжээ.