Интер Милан аваргуудын лигийн шилдэг дөрөвт үлдлээ

Интер Милан аваргуудын лигийн шилдэг дөрөвт үлдлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд явагдаж байна. Өнгөрсөн шөнө шилдэг найман багийн сүүлийн тоглолтууд явагдлаа. Эхний тоглолт Италийн Интер Милан талбайдаа Германы Баейрн Мюнхэн клубтэй тоглож 2-2 харьцаагаар тэнцэж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-3 харьцаагаар Интер Милан аваргуудын лигийн шилдэг дөрөвт үлдлээ.

Улмаар Баейрн Мюнхэн энэ хүрээнд аваргуудын лигийн аялалаа өндөрлүүлж байгаа бол Интер Милан шилдэг дөрөвт Испаний Барселона клубтэй тавдугаар сарын 1-ний шөнийн 03:00 цагт тоглоно.

Тус тоглолтын эхний хагас 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар хагасын 52 дахь минутад Баейрнаас Харри Кейн оруулж тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Гэвч Миланаас 58 дахь минутад Лаутаро Мартинес тоглолтыг тэнцүүлж үүнээс гурван минутын дараа Бенжамен Павар багтаа тэргүүллийг авчирчээ. Улмаар тоглолтын сүүлийн тэнцээний гоолыг Эрик Дайер оруулж тэнцүүлж улмаар тоглолт өндөрлөсөн байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ