Реал Мадрид талбайдаа Арсеналд хожигдож, аваргуудын лигээс хасагдлаа

Реал Мадрид талбайдаа Арсеналд хожигдож, аваргуудын лигээс хасагдлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд явагдаж байна. Өнгөрсөн шөнө шилдэг найман багийн сүүлийн хариу тоглолтууд явагдлаа. Испаний эзэн хааны Реал Мадрид талбайдаа Английн Арсенал клубтэй тоглож 1-2 харьцаагаар Реал хожигдлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1-5 харьцаагаар Арсенал шилдэг дөрөвт үлдлээ.

Тэдний дараагийн өрсөлдөгч Францын Парисен Жермен бөгөөд тус тоглолт дөрөвдүгээр сарын 30-ны шөнийн 03:00 цагт болно.

Тус тоглолтын салхийг 65 дахь минутад Сака гоолдож нээсэн бол үүнээс хоёр минутын дараа Винисиус Жуниор гоолдож тэнцүүлжээ. Гэвч 90+3 минутад Мартинелли гоолдож Арсенал тэргүүлж дуусгажээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ