Дайсон Дэниэлс "Амжилт нь ахисан тоглогч"-ийн шагналыг хүртлээ

Дайсон Дэниэлс

NBA-ын 2024-2025 оны улирал дуусч хасагдах шатны шигшээ цувралууд болж байгаа билээ. Тэгвэл энэ улирлын хамгийн шилдэг тоглогчид тодорч эхэллээ. Энэ удаа 2024-25 оны Жорж Микан цомын эзэн буюу "Амжилт нь ахисан тоглогч"-ийн шагналыг Атланта Хоукс багийн хамгаалагч Дайсон Дэниэлс хүртлээ.

1985-1986 оны улирлаас хойш жил бүр олгодог энэ шагнал нь өмнөх улирлаас эрс сайжирсан ирээдүйтэй тоглогчийг урамшуулах зорилготой юм. Харин тус багаас "Амжилт нь ахисан тоглогч"-оор өмнө нь Даниэлс Алан Хендерсонтой (1997-98) хүртэж байсан бөгөөд тус багаас хүртсэн хоёр дахь тоглогч боллоо.

Тэрбээр NBA-д гурав дахь улиралдаа тоглож байгаа бөгөөд Атланта Хоуксын өмсгөлтэй анхны энэ улиралдаа 76 тоглолтод оролцохдоо нэг тоглолтод дунджаар 33.8 минут тоглохдоо 14.1 оноо, 5.9 самбар, 4.4 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт дунджилсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ