NBA-ын талбайд хасагдах шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт хожигдох эрхгүй болсон Хьюстон Рокетс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 116-131 харьцаагаар Рокетс хожиж, цувралыг сунгалаа. Улмаар тус цуврал 3-2 харьцаагтай болж Рокетс ойртууллаа. Цувралын зургаа дахь тоглолт Уорриорсын талбайд болно.
Тус тоглолтод Фред Ванвлийт 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Амин Томпсон 25 оноо, 5 самбар, 5 таслалт, 3 хаалт, Дилион Брүүкс 24 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 13 оноо, 7 дамжуулалтаар гарааны тоглогчдоо тэргүүлсэн бол сэлгээнээс Мосис Мүди 25 оноог авчээ.