Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2025 оны тавдугаар сарын 06-ны өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны 05-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Алтайн өвөр говь болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +22…+27 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өглөөгүүр бага зэргийн бороо орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +14…+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: +3 градус дулаан, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.