FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний "А" хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр "Бишрэлт Металл/Bishrelt Metal" баг гурав дахь тоглолтоо өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ны 17:00 цагаас хүснэгтийг тэргүүлэгч Тайванийн "Taoyuan Pauian Pilots" багтай Тайпэй хотын "Xinzhuang Gymnasium" цэнгэлдэхэд тоглоно.
Манай багийн хувьд одоогоор хоёр тоглолт хийгээд байгаа бөгөөд 1 хожиж, 1 хожигдсон
Харин тэмцээний B хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга Хасын Хүлэгүүд/Broncos баг эхний тоглолтоо 30-ны 20:00 цагаас Тайванийн "New Taipei Kings" багтай хийнэ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.