Ц.Бямба-Отгонд улсын арслан, С.Сүхбатад заан, Э.Дашид харцага, Б.Баянмөнхөд начин цол олгов

Ц.Бямба-Отгонд улсын арслан, С.Сүхбатад заан, Э.Дашид харцага, Б.Баянмөнхөд начин цол олгов

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх улсын арслан М.Бадарчаас допинг илэрсэн. Тэрээр арбитрын шүүхэд хандсан ч шүүх түүний нэхэмжлэлийг хангаагүй юм. Тиймээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Улмаар Ерөнхийлөгч зарлиг гарган тухайн бөхчүүдэд цол, чимэг олгосныг Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан гардуулан өглөө. 

Улсын арслан М.Бадарчид унасан дараах бөхчүүдэд цол, чимэг олгов.  

Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баянмөнхөд улсын начин,

Зургаагийн даваанд унасан Дундговь аймгийн харьяат, улсын начин Э.Даш улсын харцага,

Долоогийн даваанд өвдөг шороодсон Архангай аймгийн харьяат, улсын харцага С.Сүхбатад улсын заан,

Үзүүрлэсэн улсын гарьд Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгов.

Мөн наймын даваанд өвдөг шороодсон улсын аварга О.Хангайд үлэмж бадрах чимэг олголоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.