• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Итгэл дагуулах АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг

Хотын зүүн хэсэгт  байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо тун удахгүй нэгэн том цогцолбор барилга сүндэрлэнэ. Манай улсын боловсрол болон эрүүл мэндийн салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох уг барилгын ажлын гүйцэтгэлийг хүн бүхэн сэтгэл догдлон хүлээж байгаа гэхэд хэтийдсэн болохгүй. Учир нь тэр барилга бол Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн шинэ байр юм. 
 
Нэг үгээр хэлбэл, их сургуулийн Сургалтын эмнэлэг хотын зүүн хэсэг дэх шинэхэн байрандаа анагаахын оюутнуудад сургалтын бааз болохын хамт иргэдэд нэгдсэн эмнэлгийн болоод улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Гэхдээ одоо ч гэсэн Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт их үйлс өрнөж байгаа гэдгийг энд онцолъё. 
 
АШУҮИС-ийн нэгдүгээр давхарт байрлах Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт өөрийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх гэж мэрийх резидент эмч нар, оюутнуудад өөрийн мэдлэгээ харамгүй хайрлахаас гадна хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө эмнэлэгт нь хандан ирсэн өвчтөн бүрийг үзэх гэсэн доктор, профессорууд хурдан хурдан алхалж, басхүү олон жил ажилласан, туршлагатай анагаах ухааны доктор, профессоруудад үзүүлэх гэсэн иргэдийн урт гэгч дараалал үүсч, нөгөөтэйгүүр олон улсын техник, технологи, үйлчилгээний арга барилыг нэвтрүүлэхээр зэхэж байгаа шинэ байрандаа орох бэлтгэл ажлыг гүйцэтгэхээс эхлээд энд ажил, амьдрал, их үйлс эд өрнөж буй.
 
Тиймээс “Монголын мэдээ сонин” Монголдоо анхдагч хэмээх АШУҮИС-ийн Их Сургуулийн Сургалтын нэгдсэн эмнэлгээс энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
 
Их сургуулийн сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд хүрчээ
 
Одоогоос хэдэн жилийн өмнө Анагаахын сургуулийн дэргэд сургалтын лаборатори эмнэлэг байгуулна гэхэд чихтэй болгоны хөх инээд хүрч байсан. Ингэх нь ч арга үгүй. Хатуухан хэлэхэд,  улсын гэсэн тодотголтой их сургуулиуд хажуудаа лаборатори эмнэлэг байгуулах нь бүү хэл  урсгал засвараа хийж чадалгүй  толгой гашилгаж суудаг байсан нь нууц биш. Тиймээс  хүн бүхэнд л  биелэгдэшгүй үлгэр мэт  санагдсан биз.
 
Тэгвэл бидний үлгэрийн далай мэт бодож, сэтгэж явсан  тэр их бүтээн байгуулалт  нүдний өмнө биеллээ олж, өнөөдөр олонд хэдийнэ танигдсан эмнэлэг болжээ. Ингэж хэлсэн учир гэвэл манай сурвалжлах хэсэг өглөөний 10:00 цагтай уралдан тус эмнэлэгт очиход эмч бүрийн өрөөний үүдэн дэх сандлууд эзнээ олж, үзүүлэх гэсэн үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан байлаа.
 
Эмнэлгийн хаалгаар дөнгөж ороод баруун гар талд угтагч сувилагчийн хүлээн авах хэсэг байрлах бөгөөд  ирсэн хүн бүртэй эелдгээр мэндчилж, эмчийнх нь өрөө, шинжилгээ өгөх газрыг зааж өгөхөөс эхлээд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг аж. Эмнэлгийн байгууллага болоод ч тэр үү өрөө тасалгаа бүр цэвэр цэмцгэр, тохилог агаад дотор ажиллагсад, үйлчлүүлэгчид ч нарийн дэг журамтай байв. Ирсэн үйлчлүүлэгчдийн ихэнх нь цэнхэр өнгийн гялгар улавч өмсөж, зарим нь нэг удаагийн халад нөмөрсөн байхыг харахад энд эмнэлгийн ариун цэврийг нямбайлан сахидаг нь тодорхой байлаа. Эмнэлгийн хаалгаар анх ормогц л биднийг ийм нэгэн төрх байдал угтсан юм. Манай сурвалжлах хэсэг завгүй ажиллах эмч нар, дугаараа хүлээн зогсох үйлчлүүлэгч нарт саад хийхийг хүсээгүй учраас юун түрүүнд тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал  Д.Даваадоржтой уулзаж, эмнэлгийн түүхэн замнал болоод цаашдын зорилго чиглэл, хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар ярилцсан юм.
 
Анх  2007 онд АУС-ийн харъяа “Эрхэс” зөвлөх поликлиникийг гастероэнтерологи, дурангийн тасаг, дүрс оношлогооны тасаг, Мэдрэл судлал, үйл оношийн тасагтайгаар байгуулан ажилласан нь эдүгээ их сургуулийн нэгдсэн эмнэлгийн эхлэл байжээ. Сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээний нэгдлийг хангасан “Их сургуулийн эмнэлэг”-ийн үндэс суурийг тавих зорилгоор  АШУҮИС-ийн захирлын 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн А/06 тоот тушаалаар бүрэлдэхүүн сургуулиудын харъяа эмнэлгийн үйлчилгээ эрхэлж буй тасаг, нэгжүүдийг нэгтгэн “Эрхэс” эмнэлгийг байгуулсан гэнэ. Ийнхүү үйл ажиллагаа өргөжихийн хэрээр “Эрхэс” эмнэлгийн захиргааны санаачилга,  АШУҮИС-ийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2012 оны долдугаар сарын 4-ний өдрийн 233 тоот тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Их сургуулийн Нэгдсэн эмнэлэг болжээ. 
 
Энэ дагуу  зүрх, бөөр, дотоод шүүрэл, уушги, гастроэнтерологи, гепатологи, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, уламжлалт, сэргээн засах, урологи, хөнгөвчлөх, арьс, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн кабинет,  дуран, дүрс оношлогоо, лабораторийн тасгууд болон дотор, мэдрэл, мэс заслын 40 ортой хэвтүүлэн эмчлэх тасаг бүхий нэгдсэн эмнэлэг, 50 ортой клиник сувилалтай болон өргөжсөн түүхтэй ажээ.
 
Энэ талаар Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал  Д.Даваадорж “Манай эмнэлэг  АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн, профессор, багш нарын оролцоотойгоор өвчин эмгэгийг олон улсын төвшинд оношлох, эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авах, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, эрүүл мэндийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Энэ эмнэлгийг байгуулах олон шалтгаан байсан. Түүний нэг нь эмч, мэргэжилтнүүд болон шинэ залуу боловсон хүчинг бэлтгэх, резидент эмч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх байлаа. Ер нь олон улсад анагаахын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд өөрсдийн гэсэн сургалтын бааз эмнэлэгтэй байдаг.
...Одоогоос хэдэн жилийн өмнө Анагаахын сургуулийн дэргэд сургалтын лаборатори эмнэлэг байгуулна гэхэд чихтэй болгоны хөх инээд хүрч байсан. Ингэх нь ч арга үгүй. Хатуухан хэлэхэд,  манай улсын гэсэн тодотголтой их сургуулиуд хажуудаа лаборатори эмнэлэг байгуулах нь бүү хэл  урсгал засвараа хийж чадалгүй  толгой гашилгаж суудаг байсан нь нууц биш. Тиймээс  хүн бүхэнд л  биелэгдэшгүй үлгэр мэт  санагдсан биз. Тэгвэл бидний үлгэрийн далай мэт бодож, сэтгэж явсан  тэр их бүтээн байгуулалт  нүдний өмнө биеллээ олж, өнөөдөр олонд хэдийнэ танигдсан эмнэлэг болжээ...
Бидэнд ч бас өөрийн сургалтын бааз эмнэлгээр дамжуулан эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх шаардлага тулгарсан. Эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байна. Энэ жил гэхэд долоон чиглэлээр үйл ажиллагаа үзүүлэх, нэгдсэн эмнэлгийн зөвшөөрлөө Эрүүл мэндийн яамнаас авлаа. Энэ сургуулийн эмнэлзүйн багш, эмч, ажилагсдын хөдөлмөрийн үр дүнд сургалтын бааз эмнэлэг маань хөл дээрээ баттай зогсож, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж тодорхой хэмжээнд олонд танигдаад явж байна. Энэ бол манай эмнэлзүйн багш нар, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн үр дүн” хэмээв. Мөн цаашид их сургуулийн профессор, багш нарын чадварлаг багаар орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын  стандартад   нийцсэн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц их сургуулийн нэгдсэн эмнэлэг болгохоор ажиллаж  буй ажээ.
 
Түүнийг ийнхүү бидэнтэй ярилцах зуур утас нь хэд хэдэн удаа дуугарсан нь үзүүлэх гэсэн үйлчлүүлэгчдийн дараалал аль хэдийнэ үүссэнийг илтгэнэ. Тиймээс бид Д.Даваадорж захирлыг удаан уяхыг хүссэнгүй. Түүнтэй хамт дурангийн  тасаг руу явлаа. Энд Д.Даваадорж захирал дурангийн оношлогооны чиглэлээр мэргэшсэн анагаах ухааны доктор, профессор бөгөөд эмнэлэгтэй ажиллахын зэрэгцээ АШУҮИС-даа багшилдаг гэдгийг энд онцолъё.
 
Бодит практикт суурилсан чанартай сургалт 
 
Манай сурвалжлах хэсгийг Дурангийн оношлогооны төвийн үүдэнд ирэхэд үйлчлүүлэгчдийн дараалал үүсч, “Д.Даваадорж профессорт үзүүлэх гэсэн юм” хэмээх иргэдийн эрт ирсэн нэгэн нь үзлэгийн өрөөний гаднах сандал дээр сууж, зарим нь үзлэгийн өрөөний хаалга бараадан зогсож байлаа. Д.Даваадорж профессор ирснээр түүнд үзүүлэх гэсэн иргэд эхнээсээ тасагт орж эхлэв. Дурангийн оношлогооны төвийг Япон улсын OLYMPUS фирмийн тусламжтайгаар байгуулсан гэнэ. Тиймээс тус төвд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжүүд дээд зэрэглэлийн өндөр хүчин чадалтай аж. Оношлогооны төвийн дотор талд ариун цэврийн байдлыг өндөр зэрэгт сахисан байх бөгөөд хэрэглэгдэх жижиг багаж, хэрэгслийг нямбайлан эмх, цэгцтэй тавьсан харагдав. Эхний үйлчлүүлэгч орж ирмэгц дурандуулахын өмнөх бэлтгэл ажлыг хангалаа.
 
Ингээд дурандах үйл ажиллагаа эхлэхэд Д.Даваадорж профессор дадлагажигч эмч нартаа мэдэхгүй, чадахгүй зүйлсийг тайлбарлаж өгнө. Түүнийг тойрон эмч, сувилагч, дадлагажигч эмч нар зосгох бөгөөд тэдний урд өнгөт дэлгэцэн дээр дурангийн үйл ажиллагаа тод харагдана. Энэ үеэр резидент эмч нар өөрийн мэдэхгүй чадахгүй зүйлийг түүнээс асууж авдаг байна. Ингэж л их сургуулийн эмнэлгийн сургалт явагддаг ажээ. Тэгэхдээ тухайн үзүүлж буй хүнд ямар нэгэн төвөг огтхон ч учруулаагүй гэдгийг онцолмоор байна. Үйлчлүүлэгч зөвхөн эмчдээ үзүүлээд л гарч байсан.
 
Ийнхүү Д.Даваадорж профессорыг тойрон зогсох дадлагажигч эмчийн нэг нь Цэвэлмаа юм. Тэрбээр 2014 онд АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсч, 2014 онд хүүхдийн эмчээр мэргэшиж, 2016 онд хүүхдийн гастроэнтерлогийн эмчээр резидент  хийжээ. Харин эдүгээ хүүхдийн ходоод гэдэсний дурангийн эмчээр мэргэжил дээшлүүлж байгаа юм байна. Энэ тухайгаа ярихдаа “Би сургуулиараа бахархдаг. Сургуулиараа бахархахад нөлөөлдөг нэг зүйл нь гэвэл сургалтын нэгдсэн эмнэлэг юм. Бид эндээс маш их мэдлэгийг олж авдаг. Хичээл нь ч үр дүнтэй байдаг. Жишээлбэл, дурангийн хичээл гэхэд дурангийн үйл ажиллагаа явагдаж байхад багш нар маань одоо энийг нь дурандаж байна. Ийм эмгэгтэй, өөрчлөлттэй байна.
 
Энэ нь эрүүл байна гээд бүгдийг нь дэлгэрэнгүй хэлж өгдөг. Мөн бид суралцаж байх хугацаандаа  гахайн ходоодонд дурангийн туршилтаа хийдэг. Багш нар маань эмч багш гэдэг утгаараа маш ойлгомжтой заадаг. Тэр нь бидэнд суралцахад их амар байдаг. Сургалтын бааз ч гэсэн бэлэн байдаг. Дурангаа угаахаас эхлээд л бүх зүйлд эхнээс нь суралцдаг” гэсэн юм.
 
Мэс заслын тасгийн эмч нар жилд 500 орчим хагалгаа хийдэг
 
Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт харж болох нийтлэг зүйл нь гадаадын доктор профессорууд. Тэр дундаа БНСУ-ын туршлагатай, мэргэшсэн эмч нар ажилладаг байна. Бидний орсон дараагийн тасаг бол Мэс заслын тасаг. Энд бид Мэс заслын тасгийн эмч, АШУҮИС –ийн багш, АУ-ны доктор, профессор Пак Кван Тэ эмчтэй уулзаж, тус тасгийн үйл ажиллагаатай танилцсан. Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг нь ерөнхий мэс засал, чих хамар хоолой, нүд, эрүү нүүр, гэмтлийн чиглэлээр мэс заслын тусламж үйлчилгээг хүргэдэг гэнэ.
 
Тэр дундаа цөс, олгой, эвэрхий, нойр булчирхай, дэлүү зэрэг бүх төрлийн дурангийн мэс засал хийдэг аж. Энэ үеэр профессор Пак Кван Тэ манай эмнэлгийн дурангийн мэс засал өндөр хөгжсөн гэдгийг онцолсон. Мөн тус эмнэлэгт судасны мэс засал ч их хийгддэг байна. Сүүлийн үед монголчуудын дунд бөөрний архаг дутагдал ихэссэн. Үүнтэй холбогдуулан диализын эмчилгээнд орохын өмнөх судасны хагалгааг сургалтын нэгдсэн эмнэлэгт хийлгэхээр зорьж ирэх хүмүүсийн тоо олширчээ.
 
Жилд гэхэд 500 орчим хагалгаа хийдэг байна. Түүнээс их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн онцлогийн талаар сонирхон асуухад “Дэлхийн хэмжээнд хамгийн өндөр төвшний эмнэлэг нь анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын сургалтын эмнэлгүүд байдаг. Солонгост ч мөн адил. Монголчууд их сургуулийн эмнэлгийн талаар буруу ойлголттой байдаг. Их сургуулийн сургалтын эмнэлэг гэхээр оюутан, резидент эмч нар хагалгаа хийдэг, хүн үздэг гэж ойлгодог. Тийм биш юм. Их сургуулийн нэгдсэн эмнэлэгт хамгийн өндөр зэрэгтэй доктор, профессорууд ажилладаг.
 
Тэр хүмүүс нь хагалгаа хийж, өвчтөнүүдээ үздэг. Оюутан, резидент эмч нар хийдэггүй. Харин тэр мундаг доктор, профессоруудын эмчилгээний үйл явцаар оюутан, резидент эмч нарыг сургана гэсэн үг. Монголд анагаах ухаан сайн хөгжөөгүй хамгийн гол учир нь гэвэл сургалтын эмнэлэг байдаггүйтэй холбоотой. Гадаадын эмч, мэргэжилтнүүд ингэж үздэг. Яах вэ, улсын эмнэлэг дээр   сургалт бий. Гэхдээ  хангалттай   биш. Тиймээс  Монголд  их сургуулийн нэгдсэн эмнэлгийг  цаашид олноор байгуулах хэрэгтэй. Анхных нь эмнэлэг АШУҮИС-ийн дэргэд байгуулагдаад бид эмнэлэгтээ ажиллахын хажуугаар багшилж байна. Анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд хажуудаа сургалтын эмнэлэгтэй байж сая анагаах ухаан зөв төвшнөөрөө хөгждөг” гэв. Үнэхээр ч түүний хэлдэг зөв. Манай улсын иргэд сүүлийн үед гадаад руу эмчилгээнд явах болсон.
 
Энэ тухайгаа хамгийн сайн үйлчилгээг авахын тулд гэж тайлбарлах нь бий. Гэхдээ зорьж очсон хамгийн сайн эмнэлэг нь их сургуулийн сургалтын эмнэлэг байх нь элбэг. Арга ч үгүй юм. Их сургуулийн нэгдсэн эмнэлгүүдэд тухайн улсын хамгийн сайн гэсэн доктор, профессорууд ажилладаг юм чинь. Тэгвэл манай улсад ч гэсэн шилдэг доктор, профессоруудыг цуглуулсан эмнэлэг аль хэдийнэ бий болжээ. Биднийг түүнтэй гурван минут ярилцаад гарах хугацаанд өрөөнийх нь үүдэнд гурав, дөрвөн хүн хүлээж зогсоо харагдсан. 
 
Монгол,  Солонгосын доктор, профессоруудаар багаа бүрдүүлжээ
 
Бид сурвалжлагаа бэлтгэх явцдаа тус эмнэлэгт ажиллаж буй гадаадын доктор, профессорын багт Монголчуудын дунд “Хүүхдийн Чой” гэх нэрээр танил болсон БНСУ-ын Ионсей Эрүүл Мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч Чой Вон Гю эмч ажиллаж байгааг мэдсэн юм.
 
Тиймээс түүнтэй уулзахаар өрөөг нь зорин очив. Хүйтний улирал орж, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж  байгаа болоод ч тэрүү хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд Чой Вон Гю эмчид тасралтгүй үзүүлж байсан юм. Манай сурвалжлах хэсэг түүнийг түр амсхийх үеэр нь цөөн хором ярилцсан. “АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэг бол Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүй юм. Яагаад гэвэл  резидент эмч болон оюутнуудаа өөрийн бааз эмнэлгээр дамжуулан бэлтгэдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбар ч энэ чиглэлээр явдаг.
 
Өндөр хөгжилтэй орны сургууль бүр сургалтын эмнэлэгтэй байдаг. Тиймээс бид боловсрол, сургалт, эмнэлзүй, судалгааг бүх тасагтайгаа уялдуулан хөгжүүлэхийг эрхэмлэж байна. Мөн сайн багш, сайн эмч нар ажиллаж байгаа учраас тэр сайн эмнэлэг гэж ойлговол өрөөсгөл. Сүүлийн үед дэлхий нийтээр багаар ажиллаж байна. Зөвхөн эмчийг бэлтгэх бус, туслах ажилчдыг ч бэлтгэх болсон. Тухайлбал, Сувилагч зөвхөн эмчийн туслагч биш мэргэжилтэн шүү дээ. Тэгэхээр салбар бүрт сайн мэргэшсэн сувилагчийг бэлтгэж байна.Мөн мэргэшсэн техникчийг бэлтгэж байгаа” гэв. Түүнчлэн сүүлийн үед дэлхий нийтээр эрхэмлэж буй чанартай үйлчилгээг ч тус эмнэлэг эрхэмлэж, чанарын алба байгуулан ажиллаж байгаа аж.
...“Манай улсын зарим иргэд зөвхөн онош нь тодроогүй гэх шалтгаанаар гадаадын олон улсыг зорьсоор байна. Үүнээс болж иргэдэд санхүү эдийн засгаас эхлээд их хэмжээний хүндрэл учирдаг. Тиймээс бид нэн тэргүүнд бүхнийг оношилдог болохыг зорилгоо болгосон...
Чой Вон Гю эмч маань өмнө нь Монголын ард түмний сайн мэдэх “Ионсей Найрамдал Эмнэлэг”-ийн даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр тэр үед Ионсей Найрамдал эмнэлгээр үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийнхээ өвчтөний картуудыг энэ эмнэлэгтээ авчраад байгаа бөгөөд энэ нь Ионсей найрамдал эмнэлгийн картаараа уг Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн үзүүлэх боломжтой гэсэн үг. Ийм буянтай үйл хийж байгаа Чой эмчтэй ярилцахад баярлах, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм. Манай сурвалжлах хэсэг Чой Вон Гю эмчтэй ийн ярилцсаны дараа Хэвтэн эмчлүүлэгчдийн тасагт очсон.
 
Биднийг очих үед тасгийн эмч уушиг судлалын профессорын багийн багш, доктор Ч.Маналжав хүлээн авч уулзлаа. Тус тасаг нийт 20 ортой бөгөөд дотрын 14, мэс заслын зургаан ор байдаг гэнэ. Хэвтэх тасаг нам гүм цаанаа л нэг тухтай харагдаж байв. Өрөө бүрт 2-4 ор байрлуулжээ. Бид тус эмнэлэгт хэвтээд хоёр хонож буй Б.Үржинтэй ярилцсан. Тэрбээр “Энэ эмнэлгийн үйлчилгээ маш сайн. Хэвтээд удалгүй эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ мэдэгддэг шүү дээ.  Би цус багадалттай,  элэг бага зэргийн өөрчлөлттэй гэдэг оноштойгоор хэвтсэн. их сургуулийн эмнэлгийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна” гэв.
 
“Нэн тэргүүнд бүхнийг оношилно”
 
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг хэмээх орон зайг бий болгохоор зорьж яваа хамт олонд хийсэн ажил, хэлэх үг олон ажээ. Уулзсан хүн бүр хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудаа танилцуулж байсан. Тэр болгоныг энд дурьдах илүүц биз. Харин манай сурвалжлах хэсэг 2018 оны долдугаар сард ашиглалтад орох энэ эмнэлгийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй Стратеги төлөвлөлтийн албаны дарга Н.Эрдэнэхүүтэй уулзсан юм.
 
Түүний хэлснээр шинэ эмнэлгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаанаасаа нэг сараар түрүүлж яваа аж. Үүнтэй зэрэгцээд боловсон хүчнээ бэлтгэх, зорилго, зорилтоо болон тэргүүлэх чиглэлээ тодорхойлохоос эхлээд олон ажил явагдаж байгаа талаар бидэнд хуучилсан юм. Тус албаны өрөөний зүүн ханан дээр том гэгч самбар өлгөжээ. Энд их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгатай холбоотой бүх төлөвлөгөөг өнгөөр ялган бичиж, өнгөтөөр хэвлэн гаргасан байлаа. АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэг “Нэн түрүүнд бүхнийг  оношилно” гэх зорилгыг тавьжээ. Энэ  талаар Н.Эрдэнэхүү дарга “Манай улсын зарим иргэд зөвхөн онош нь тодроогүй гэх шалтгаанаар гадаадын олон улсыг зорьсоор байна. Үүнээс болж иргэдэд санхүү эдийн засгаас эхлээд их хэмжээний хүндрэл учирдаг. Тиймээс бид нэн тэргүүнд бүхнийг оношилдог болохыг зорилгоо болгосон.
 
Зорилгодоо хүрэхийн тулд тоног төхөөрөмж, боловсон хүчнээ бэлтгэж байна. Түүнээс гадна тэргүүлэх чиглэлээ тодорхойлж хөгжүүлнэ. Бид элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал болон манай улсад хийдэггүй нүд, чих хамар хоолойн нарийн мэс заслыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллах юм. Мөн бусад төрлийн бичил болон төрөлжсөн мэс заслыг хөгжүүлнэ” гэв. 
 
АШУҮИС-ийн хэмээх тодотголтой сургалтын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад ийм байлаа. Улсдаа нэртэй, хүндтэй доктор, профессорууд чанартай үйлчилгээг иргэдэд хүргэхийн зэрэгцээ оюутнууд болон резидент эмч нарт сургалт явуулсаар байна. Чадвартай эмч нараар багаа бүрдүүлсэн болоод ч тэр үү тус эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээнд үйлчүүлэгчид нь тун сэтгэл ханамжтай байх юм билээ.
 
Ямартай ч АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлгийнхэн шинэхэн байрныхаа бэлтгэл ажлаас эхлээд эмнэлгийнхээ зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө ажиллаж байсан юм. Монголын анагаахын салбарын ирээдүйг чиглүүлэгчид олон улсын жишигт нийцсэн шинэ менежмент, шинэ техник, технологитой ажиллахад боловсон хүчин болоод ур чадварын хувьд аль хэдийнэ дадлагажсан нь сурвалжлага хийх явцад анзаарагдаж байлаа.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Жагсаал цуглааны үед танхайрсан иргэнийг 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ
Биеэ авч явах чадваргүй үед нь цагдаа байна гэж итгүүлэн залилсан байна
Халуун ус маргаашнаас хязгаарлах байршил
Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.14/

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Гэмт хэрэг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Ипотекийн зээл
  • •Фото мэдээ
ХУРААХ
Махаа импортлох бус экспортлооч
Пак Гын Хе: Би огцроход бэлэн...

Итгэл дагуулах АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг

Батзаяа 2016-11-30

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Жагсаал цуглааны үед танхайрсан иргэнийг 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ
Биеэ авч явах чадваргүй үед нь цагдаа байна гэж итгүүлэн залилсан байна
Халуун ус маргаашнаас хязгаарлах байршил
Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.14/
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа

15 цагийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

16 цагийн өмнө өмнө

Оклахома Сити Тандер талбайдаа цувралын тав дахь тоглолтод хожлоо

19 цагийн өмнө өмнө

Жагсаал цуглааны үед танхайрсан иргэнийг 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ

19 цагийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно

19 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Төрийн албан хаагчдын цалин хөлсийг яагаад шимтгэл төлөгчдийн сангаас төлж байгаа вэ

19 цагийн өмнө өмнө

Ж.Чинбүрэн: Тогтолцооны томоохон өөрчлөлтүүдийг төсвийн хуультай хамт оруулж ирэх хэрэгтэй

20 цагийн өмнө өмнө

Биеэ авч явах чадваргүй үед нь цагдаа байна гэж итгүүлэн залилсан байна

22 цагийн өмнө өмнө

Индиана Пэйсэрс дорнод бүсийг тэргүүлсэн багийг 5 тоглолтод хожиж, бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

22 цагийн өмнө өмнө

Орон сууцны зээл хүсэгч нь ямар даатгалд заавал хамрагдах шаардлагатай вэ

22 цагийн өмнө өмнө

Халуун ус маргаашнаас хязгаарлах байршил

22 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

23 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.14/

23 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр

23 цагийн өмнө өмнө

Өдөртөө 17-19 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина

1 өдрийн өмнө өмнө

Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна

1 өдрийн өмнө өмнө

Д.Батсайхан: Таван толгойг Монголдоо авч үлдсэнд минь талархдаггүй юм гэхэд гүтгэж хэлмэгдүүлмээргүй байна

1 өдрийн өмнө өмнө

Э.Бат-Үүл: Оросын олигархиудтай нийлж Монголын уул уурхайн баялгийг булаах тэмцэл өрнөж байна

1 өдрийн өмнө өмнө

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ

1 өдрийн өмнө өмнө

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

1 өдрийн өмнө өмнө

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

1 өдрийн өмнө өмнө

Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

1 өдрийн өмнө өмнө

Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдрөөс “Улаанбаатар марафон”-ы энгэрийн дугаарыг олгоно

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ "PGL Astana 2025" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.13/

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

САНАЛ БОЛГОХ
2025-05-09 өмнө

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

2025-05-09 өмнө

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна

2025-05-09 өмнө

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна

2025-05-08 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

2025-05-09 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.09/

2025-05-09 өмнө

Зээл хүсэгчдийн орлогын тогтвортой байдлыг тодорхойлох баримтууд

2025-05-09 өмнө

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна

2025-05-08 өмнө

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна

2025-05-08 өмнө

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ

2025-05-09 өмнө

Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна

2025-05-09 өмнө

Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

2025-05-09 өмнө

Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ

2025-05-08 өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

2025-05-08 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.05.08/

2025-05-08 өмнө

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

2025-05-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2025-05-09 өмнө

Унадаг дугуйтай хүнийг мөргөж зугтаасан машиныг хүүхэд жолоодож байжээ

2025-05-09 өмнө

Өдөртөө 17-19 хэм дулаан байна

2025-05-08 өмнө

Л.Оюун-Эрдэнэ:Хүүхдийн байгууллагын шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

2025-05-09 өмнө

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025-05-09 өмнө

Минносато Тимбэрволвис хоёр дахь тоглолтод хожиж, цувралыг тэнцүүллээ

2025-05-11 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

2025-05-09 өмнө

Ж.Галбадрах:Төслийн аргачлалын зарчим ажлын хэсгийн зорилгод нийцлээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Бат-Үүл: Оросын олигархиудтай нийлж Монголын уул уурхайн баялгийг булаах тэмцэл өрнөж байна

2025-05-08 өмнө

ҮЗ-ийн хуралдааны саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

2025-05-08 өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

2025-05-08 өмнө

"Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

2025-05-08 өмнө

Нью-Иорк Никс 20 онооноос эргэн ирж ялалт байгуулж, цувралыг 2-0 болголоо

2025-05-09 өмнө

NBA-ын плэй-оффын эхний шатны тоглолтын төгсгөлийн гайхалтай бичлэг (2024-2025)

2025-05-08 өмнө

Аваргуудын лиг: Парисийн Жермен талбайдаа Арсеналыг хожиж, аваргын төлөө шалгарч үлдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах