• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Чойжилсүрэн: Манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй

Засгийн газраас эрчим хүчний реформ хийхээр Эрчим хүчний үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан. Мөн эрчим хүчний багц хуулийг боловсруулж, шинэчлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг болон Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд хамтран эрчим хүчний реформын талаар мэдээлэл хийлээ. 

Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд: -Хамтарсан Засгийн газрын суурь реформ нь эрчим хүчний реформ. Дэлхийн 200 улсаас газар доорх эрчим хүчний нөөцөөрөө эхний тавд орж байгаа. Гэтэл газар дээр байгаа эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний хоёрт орж байгаа. Энэ бол олон улсын судалгаа. Монгол Улс өндөрлөг газар байдаг болохоор салхи нь хүчтэй, нар нь хурц. Үүгээрээ асар их эрчим хүч үйлдвэрлэх өгөгдөлтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улс  эрчим хүчний дутагдалтай явж байгаа. Сүүлчийн 40 жил Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэр баригдаагүй. Нөгөөтэйгүүр дэлхийн улсууд ногоон эрчим хүчийг санхүүжүүлэх санаачлагыг 2014 оноос хийж байгаа. Нүүрснээс эрчим хүч гаргадаг цахилгаан станцын санхүүжилт дээр хүндрэлтэй асуудал гарсан. Сүүлийн 20,30 жилийн үл ойлголцол, талцал хуваагдлын улмаас томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр томоохон төслүүдээ хэрэгжүүлж, үр дүнг нь иргэдэд өгье. Засгийн газар 14 мега төсөл танилцуулж, заримынх нь эх үүсвэр шийдэгдсэн. Засгийн газар эрчим хүчний реформ эхэлж хийнэ. Эрчим хүчний реформ нь гэдэг үнэ тарифыг өөрчлөх асуудал биш. Эрчим хүчээ экспортолж, орлого орох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийнэ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг: -Эрчим хууль 2001 онд батлагдсан. Хуулиас давсан журам маш их байгаа. 2032 онд эрчим хүчний салбар хэрэглэгчдээ дээдэлсэн, улс орныг түүчээлсэн салбар болно.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: -Эрчим хүчний реформ гэдэг нь үнэ тариф биш гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, авлига, алдагдлын асуудлыг шалгаж, тогтолцоог нь өөрчлөхийн тулд реформыг хийж байна. Дээрээс нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа компаниудыг яаж үр дүнтэй ажиллуулах вэ гэдэгт мөн анхаарах нь зүйтэй. Одоогийн байдлаар үнэлгээ хийх 30 орчим компани байгаа. Эдгээр төрийн өмчит компаниудыг тогтолцоог өөрчлөхөөс биш зөвхөн удирдлагуудыг нь солихгүй.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: УИХ-ын 126 гишүүний 103 нь энэхүү эрчим хүчний реформыг хийхийг дэмжсэн. Тэдний зүгээс зөвхөн үнэ тарифын асуудалд дэмжин оролцож байгаа юм биш хөгжлийн суурь болсон энэхүү эрчим хүчний реформыг цогцоор нь хийлгэхийн тулд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Энэ ч үүднээс Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа сайд нар гүйцэтгэл сайтай, хурдтайгаар энэ шилжих процессыг хийгээсэй гэж хүсэж байна. Мөн УИХ дээр хийж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэл дээр бид бүхэн иргэд болон хувийн бизнесүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүх нийтээрээ хамарсан том реформыг цогцоор нь хийж чадна гэж бодож байна. Энэ бол дан ганц эрчим хүчний асуудал биш Монгол Улсад байгаа бүх салбаруудад нөлөөтэй, агуулгаар нь харахад улсын тусгаар тогтнолтой холбоотой том зүйл юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хосолсон хоёр том асуудал байна. Манай улс нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр хөрштэй харьцуулахад дөрөв дахин бага байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд хэрэглээний чадал улам өсөхөөр байгаа. Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, 2024 онд 270 орчим тэрбум төгрөг, Эрчим хүчний уурхайн алдагдал 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал нэг их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газраас байгуулсан Эрчим хүчний үндэсний хороо реформыг хийхээр ажиллаж байна. Үнэ тарифын тухайд одоо зөвхөн өртөгт ойртуулах байдлаар л ажиллаж байна. Дараа нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал ярина. Тэгэхгүй бол одоо манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй байна.

Эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо гэж хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага тогтоодог. Ойрын үед энэ байгууллага үнэ тарифыг хэрхэн нэмж байгаагаа танилцуулна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн...
NBA-ын нээлтийн долоо хоногийн...

Б.Чойжилсүрэн: Манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй

Kuzmo 2024-10-30
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Б.Чойжилсүрэн: Манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй

Засгийн газраас эрчим хүчний реформ хийхээр Эрчим хүчний үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан. Мөн эрчим хүчний багц хуулийг боловсруулж, шинэчлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг болон Эрчим хүчний үндэсний хорооны гишүүд хамтран эрчим хүчний реформын талаар мэдээлэл хийлээ. 

Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд: -Хамтарсан Засгийн газрын суурь реформ нь эрчим хүчний реформ. Дэлхийн 200 улсаас газар доорх эрчим хүчний нөөцөөрөө эхний тавд орж байгаа. Гэтэл газар дээр байгаа эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний хоёрт орж байгаа. Энэ бол олон улсын судалгаа. Монгол Улс өндөрлөг газар байдаг болохоор салхи нь хүчтэй, нар нь хурц. Үүгээрээ асар их эрчим хүч үйлдвэрлэх өгөгдөлтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улс  эрчим хүчний дутагдалтай явж байгаа. Сүүлчийн 40 жил Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэр баригдаагүй. Нөгөөтэйгүүр дэлхийн улсууд ногоон эрчим хүчийг санхүүжүүлэх санаачлагыг 2014 оноос хийж байгаа. Нүүрснээс эрчим хүч гаргадаг цахилгаан станцын санхүүжилт дээр хүндрэлтэй асуудал гарсан. Сүүлийн 20,30 жилийн үл ойлголцол, талцал хуваагдлын улмаас томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр томоохон төслүүдээ хэрэгжүүлж, үр дүнг нь иргэдэд өгье. Засгийн газар 14 мега төсөл танилцуулж, заримынх нь эх үүсвэр шийдэгдсэн. Засгийн газар эрчим хүчний реформ эхэлж хийнэ. Эрчим хүчний реформ нь гэдэг үнэ тарифыг өөрчлөх асуудал биш. Эрчим хүчээ экспортолж, орлого орох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийнэ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг: -Эрчим хууль 2001 онд батлагдсан. Хуулиас давсан журам маш их байгаа. 2032 онд эрчим хүчний салбар хэрэглэгчдээ дээдэлсэн, улс орныг түүчээлсэн салбар болно.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: -Эрчим хүчний реформ гэдэг нь үнэ тариф биш гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, авлига, алдагдлын асуудлыг шалгаж, тогтолцоог нь өөрчлөхийн тулд реформыг хийж байна. Дээрээс нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа компаниудыг яаж үр дүнтэй ажиллуулах вэ гэдэгт мөн анхаарах нь зүйтэй. Одоогийн байдлаар үнэлгээ хийх 30 орчим компани байгаа. Эдгээр төрийн өмчит компаниудыг тогтолцоог өөрчлөхөөс биш зөвхөн удирдлагуудыг нь солихгүй.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: УИХ-ын 126 гишүүний 103 нь энэхүү эрчим хүчний реформыг хийхийг дэмжсэн. Тэдний зүгээс зөвхөн үнэ тарифын асуудалд дэмжин оролцож байгаа юм биш хөгжлийн суурь болсон энэхүү эрчим хүчний реформыг цогцоор нь хийлгэхийн тулд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Энэ ч үүднээс Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа сайд нар гүйцэтгэл сайтай, хурдтайгаар энэ шилжих процессыг хийгээсэй гэж хүсэж байна. Мөн УИХ дээр хийж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэл дээр бид бүхэн иргэд болон хувийн бизнесүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүх нийтээрээ хамарсан том реформыг цогцоор нь хийж чадна гэж бодож байна. Энэ бол дан ганц эрчим хүчний асуудал биш Монгол Улсад байгаа бүх салбаруудад нөлөөтэй, агуулгаар нь харахад улсын тусгаар тогтнолтой холбоотой том зүйл юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: -Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хосолсон хоёр том асуудал байна. Манай улс нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр хөрштэй харьцуулахад дөрөв дахин бага байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд хэрэглээний чадал улам өсөхөөр байгаа. Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, 2024 онд 270 орчим тэрбум төгрөг, Эрчим хүчний уурхайн алдагдал 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал нэг их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газраас байгуулсан Эрчим хүчний үндэсний хороо реформыг хийхээр ажиллаж байна. Үнэ тарифын тухайд одоо зөвхөн өртөгт ойртуулах байдлаар л ажиллаж байна. Дараа нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал ярина. Тэгэхгүй бол одоо манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй байна.

Эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо гэж хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага тогтоодог. Ойрын үед энэ байгууллага үнэ тарифыг хэрхэн нэмж байгаагаа танилцуулна.

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах