• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нус, цэр, шүлс бохироо хаана ч хамаагүй хаядаг бүдүүлэг үйлдлээ болих юмсан даа

М.Даваа  

Гэрээсээ гараад л байгаль орчин болон явж буй гудамж талбайгаа  жорлон, нус цэр, шүлс, тамхины ишээр  бохирдуулдаг  муухай соёлгүй бүдүүлэг, балиар заваан байдалдаа бид ч тэр төр засаг нь ч тэр дасал болжээ.  Одоо арай өөрөөр амьдарч өчүүхэн ч атугай хотын  соёлд суралцмаар байна Монголчууд минь. 

Цэр нусаа ил задгай хаях нь хэр уршиг тарьдаг талаар мэргэжлийн байгууллага нь тодорхойлсон байдаг. Нулимах үед вирус дусал ба агаарын замаар гэсэн хоёр янзаар тархдаг ба дуслууд дахь вирус хоёр метр, харин агаараар тархах вирус нь есөн метр хүртэл тархдаг байна. Бидний халдварт өвчин тусч байгаа гол шалтгаан бол ил задгай хаясан нус цэр, бохироос үүдэлтэй юм байна. 

2020 оны хоёрдугаар сард Нийслэлийн засаг даргын захирамж гарч, гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнийг  торгохоор болж байсан ч энэ захирамж биелсэн эсэхийг хэн ч мэдэхгүй.

Нус, шүлсээ хаяхад нас, хүйс, мэргэжил ёстой харгалздаггүй юм байна. Үнэхээр  харамсалтай, булган шуба,  өндөр өсгийт өмссөн жигтэйхэн царайлаг, ганган хүүхнүүд ч гудамжинд шүлсээ хээвнэг хаях. Түүнчлэн сайхан,  муухай хамаагүй автомашин унасан иргэдийн ихэнх нь мөн л цонхоороо цэр нус, тамхины ишээ чулуудсаар.

Гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны орчим, нийтийн эзэмшлийн байгууламжид нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх зохицуулалтыг бусад улс орон ч хуулиндаа оруулж өгсөн байдаг. Жишээлэхэд,  Япон улсад энэ төрлийн зөрчилд 1000-10000 иен, Сингапур улсад 5000 сингапур доллар, Солонгос улсад 40 ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 70 ам.долларын торгууль ногдуулдаг гэнэ.

Манай улс хууль, журам гаргасан ч гурав хоног л дагадаг. Тиймээс энэ бол бидэнд хамаагүй гэж бодсоор. Гурван жилийн өмнө ийм шийдвэр гарч байсан ч төдийлөн хэрэгжээгүй.  Харин  зөрчлийн тухай хуулиас айж, сүрдэж зарим нэг нь хаяхаа багасгасан байж магадгүй. Бид заавал торгуулиар биш харин иргэн таны болон үр хүүхдийн тань эрүүл,  тав тухтай орчинд амьдрах асуудалд ямар сөрөг нөлөө  үзүүлэх вэ гэдэг талаас нь  ухамсарлах нь хамгаас чухал юм. Үүний зэрэгцээ гудамж талбайд бие засдаг асуудал, түүнчлэн  гэр хорооллын айлуудын гудамжиндаа асгадаг угаадас гээд асуудал хаа сайгүй.

Хашаа байшингийн булан тохой, гудамжинд байрлах ТҮЦ-ээ тойроод гэх мэт хаана л бол хаана морь харах эрчүүд. Цаг наашилж, урь орохтой зэрэгцээд хөлдөж товойсон нус цэр, шээс баас, угаадас гээд бохирууд гэсч агаарт ууршин бид бүгдээрээ түүгээр нь амьсгалсаар, амьсгалын замын өвчин туссаар.

Энэ бохир заваан байдлаасаа хэдүүлээ яаж ангижрах вэ. Ийм заваан, бохир зүйл харж өсч хүмүүжиж, амьсгалж буй үр хүүхэд хойч үеийг маань ямар ирээдүй хүлээж байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Гэсэн ч бид орчин тойрноо бохирдуулсаар. Гэтэл бид гадаад оронд очсон л бол тэр орныхоо хууль тогтоомжид захирагдан, зохицож амьдарч чадаад байгааг тайлбарлаж хэлэх гэхээр үг орж ирэхгүй нь. Бид яагаад эх орондоо, амьдарч буй хотдоо цэвэр цэмцгэр байж болохгүй байгаа юм бэ. Нус, цэр,  шүлс бохироо хаана ч хамаагүй хаядаг бүдүүлэг үйлдлээ болих юмсан даа, хэдүүлээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 03. Баасан. №034 (5762)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Бар жилийн баярламаар мэдээ
Өнгөрсөн сарын шилдгээр Ёокич...

Нус, цэр, шүлс бохироо хаана ч хамаагүй хаядаг бүдүүлэг үйлдлээ болих юмсан даа

Kuzmo 2023-03-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нус, цэр, шүлс бохироо хаана ч хамаагүй хаядаг бүдүүлэг үйлдлээ болих юмсан даа

М.Даваа  

Гэрээсээ гараад л байгаль орчин болон явж буй гудамж талбайгаа  жорлон, нус цэр, шүлс, тамхины ишээр  бохирдуулдаг  муухай соёлгүй бүдүүлэг, балиар заваан байдалдаа бид ч тэр төр засаг нь ч тэр дасал болжээ.  Одоо арай өөрөөр амьдарч өчүүхэн ч атугай хотын  соёлд суралцмаар байна Монголчууд минь. 

Цэр нусаа ил задгай хаях нь хэр уршиг тарьдаг талаар мэргэжлийн байгууллага нь тодорхойлсон байдаг. Нулимах үед вирус дусал ба агаарын замаар гэсэн хоёр янзаар тархдаг ба дуслууд дахь вирус хоёр метр, харин агаараар тархах вирус нь есөн метр хүртэл тархдаг байна. Бидний халдварт өвчин тусч байгаа гол шалтгаан бол ил задгай хаясан нус цэр, бохироос үүдэлтэй юм байна. 

2020 оны хоёрдугаар сард Нийслэлийн засаг даргын захирамж гарч, гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнийг  торгохоор болж байсан ч энэ захирамж биелсэн эсэхийг хэн ч мэдэхгүй.

Нус, шүлсээ хаяхад нас, хүйс, мэргэжил ёстой харгалздаггүй юм байна. Үнэхээр  харамсалтай, булган шуба,  өндөр өсгийт өмссөн жигтэйхэн царайлаг, ганган хүүхнүүд ч гудамжинд шүлсээ хээвнэг хаях. Түүнчлэн сайхан,  муухай хамаагүй автомашин унасан иргэдийн ихэнх нь мөн л цонхоороо цэр нус, тамхины ишээ чулуудсаар.

Гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны орчим, нийтийн эзэмшлийн байгууламжид нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх зохицуулалтыг бусад улс орон ч хуулиндаа оруулж өгсөн байдаг. Жишээлэхэд,  Япон улсад энэ төрлийн зөрчилд 1000-10000 иен, Сингапур улсад 5000 сингапур доллар, Солонгос улсад 40 ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 70 ам.долларын торгууль ногдуулдаг гэнэ.

Манай улс хууль, журам гаргасан ч гурав хоног л дагадаг. Тиймээс энэ бол бидэнд хамаагүй гэж бодсоор. Гурван жилийн өмнө ийм шийдвэр гарч байсан ч төдийлөн хэрэгжээгүй.  Харин  зөрчлийн тухай хуулиас айж, сүрдэж зарим нэг нь хаяхаа багасгасан байж магадгүй. Бид заавал торгуулиар биш харин иргэн таны болон үр хүүхдийн тань эрүүл,  тав тухтай орчинд амьдрах асуудалд ямар сөрөг нөлөө  үзүүлэх вэ гэдэг талаас нь  ухамсарлах нь хамгаас чухал юм. Үүний зэрэгцээ гудамж талбайд бие засдаг асуудал, түүнчлэн  гэр хорооллын айлуудын гудамжиндаа асгадаг угаадас гээд асуудал хаа сайгүй.

Хашаа байшингийн булан тохой, гудамжинд байрлах ТҮЦ-ээ тойроод гэх мэт хаана л бол хаана морь харах эрчүүд. Цаг наашилж, урь орохтой зэрэгцээд хөлдөж товойсон нус цэр, шээс баас, угаадас гээд бохирууд гэсч агаарт ууршин бид бүгдээрээ түүгээр нь амьсгалсаар, амьсгалын замын өвчин туссаар.

Энэ бохир заваан байдлаасаа хэдүүлээ яаж ангижрах вэ. Ийм заваан, бохир зүйл харж өсч хүмүүжиж, амьсгалж буй үр хүүхэд хойч үеийг маань ямар ирээдүй хүлээж байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Гэсэн ч бид орчин тойрноо бохирдуулсаар. Гэтэл бид гадаад оронд очсон л бол тэр орныхоо хууль тогтоомжид захирагдан, зохицож амьдарч чадаад байгааг тайлбарлаж хэлэх гэхээр үг орж ирэхгүй нь. Бид яагаад эх орондоо, амьдарч буй хотдоо цэвэр цэмцгэр байж болохгүй байгаа юм бэ. Нус, цэр,  шүлс бохироо хаана ч хамаагүй хаядаг бүдүүлэг үйлдлээ болих юмсан даа, хэдүүлээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 03. Баасан. №034 (5762)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах