• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино

Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Тэр тусмаа хөгжиж буй эдийн засагтай, хоёр хөршийн эдийн засаг, дотоод улс төр, БНХАУ-ын уул уурхайн түүхий эдийн эрэлтээс хамаардаг Монгол орны хувьд 2026 оны хүлээгдэж буй төлөв, төсөөлөл, таамаг чухал сэдэв юм. Манай эдийн засагчид ирэх оны эдийн засгийн таамаг төсөөллөө олон улсын судалгааны байгууллагуудын судалгаанд үндэслэн хийж байна. Тухайлбал, эдийн засагч Б.Дөлгөөн, Н.Энхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ирэх оны эдийн засаг, уул уурхайн бүтээгдэхүүн, металлын үнэ ханш хэрхэх талаар тэд дараах байр суурийг илэрхийлэв.

-Бараа, бүтээгдэхүүн тэр дундаа металлын үнийн таамаглалыг харахад  зэсийн үнэ цаашид өсөхөөр байна. 2025 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 36 хувийг зэс эхэлж байна. Тэгэхээр зэсийн үнэ унана гэсэн эрсдэлгүй учраас энэ нь биднийг тайвшруулах хүчин зүйл гэж харж болно. Алтны үнэ энэ жилийн тухайд түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн. Гэхдээ 2028 онд 3300 ам.долларт хүрч унахаар байгааг АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк болон бусад банкнуудын олонх нь таамаглаад байна.  

Нүүрсний үнэ сүүлийн арван жилийн хугацаанд болон зарим нэг Хөрөнгө оруулалтын банкнуудын таамгуудаас анзаарахад тэр дундаа кокс нүүрсний үнэ унах, эсвэл өсөх хүлээлт харагдахгүй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2022,2023 онд Хятадын зах зээлд нүүрсний үнэ урд, өмнө нь байгаагүйгээр дөрөв дахин өссөн. Одоо буцаад бууж байгаа энэ үнийн бууралтад манай эдийн засаг буруу тооцоолол хийсэн. Өөрөөр хэлбэл үнийн хэт өсөлтөөс шалтгаалж, төсөв, санхүү, эдийн засгийн тэлэлтээ өөдрөг төсөөллөөр тооцсон учраас өнөөдрийн хүндрэлтэй байдалд орж байна. 2026 онд эдийн засаг 2025 оны сүүлийн хагас жилийн түвшнээс буухгүй. Тиймээс нүүрсийг хэр хэмжээгээр экспортолж төсөвт тэр хэмжээгээр орлого орж ирэх тооцооллоо зөв хийх хэрэгтэй. Ингэснээр төсөвт ирэх дарамт бага байх болно.         

Ерөнхийдөө ирэх онд эдийн засагт тодорхой бус, тогтворгүй байдал хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Гадаад болон дотоодын "уур амьсгал" улам ээдрээтэй, тодорхой бус, тогтворгүй байдал нэмэгдэж байгаа нь улс орнуудад сорилт төдийгүй хөрөнгө оруулалт буурах, хумигдах, инфляцын дарамт үргэлжлэх, худалдааны өсөлт саарах, дэлхийн нөлөө бүхий томоохон эдийн засгууд удаашрах зэрэг олон сөрөг байдал бий болгохоор байгаа. Тухайлбал, АНУ-ын худалдааны бодлого, тарифын алхмууд дээрх байдалд томоохон нөлөө үзүүлэхээр байна. Түүнчлэн Америкийн эдийн засгийн идэвхжил сулрах төлөв таамгийг олон улсын судалгааны байгууллагууд дэвшүүлж эхэлсэн. Хөрш зэргэлдээ хоёр орны эдийн засгийг анхаарч харахад хойд хөрш ОХУ-ын эдийн засаг 2026 онд улам агших, эдийн засаг нь зогсонги байдал руу орох буюу хямралын төлөв байдалд улам гүн шилжих хандлагатай. Өмнөд хөрш БНХАУ-ын хувьд эдийн засгийн бүтцийн шилжилт үргэлжилж байна. Тус улс хөрөнгө оруулалтаас хэрэглээнд суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж буй. 

Хэрэглээнд суурилсан эдийн засаг нь тогтвортой хөгжлийн гарц гэж өмнөд хөрш үзэж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтаас шалтгаалан гангийн зах зээлийн эрэлт буурсан, энэ байдал 2026 онд ч үргэлжлэн хадгалагдахаар байна. Мөн нэг зүйлийг онцолж хэлмээр байна. AI-гийн тусламжтайгаар АНУ-д үйлдвэрлэлийн машины ажиллах зарчим өөрчлөгдөж, химийн шинэ томьёо болон шинэ материалуудыг гаргаж ирж байна. 

AI-гаар хиамны жорыг гаргаад ирсэн байх жишээтэй байна.Тэгэхээр бид юунд санаа зовох вэ гэхээр тэнд нэвтрээд, илүү бага ажиллах хүч, илүү бага зардлаар илүү их ашиг олж чадаж байгаа байдал Монгол шиг улсад орж ирэхэд манайхан өрсөлдөж чадах уу. Тиймээс бид энэ гарч буй шинэчлэлтүүдийг яаж илүү хурдан авчирч аль салбарт хөгжүүлэх вэ гэдэг чухал. Түүнээс биш төр, засаг үүнийг авчирна гэсэн юм байхгүй. Өнөөдөр манайд ажил хаялт, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоо төсвийн бодлого нэлээд өөрчлөгдөж, дотоод зардлуудаа эргэж харах ёстой болж байна. Ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр байна. Мөн үнийн өсөлт үргэлжлэх эрсдэлтэй байна.

-Түүхий эдийн үнийн өсөлтөөс хамааралтайгаар манай улсын төсөв маш савлагаатай байдаг. Өнгөрсөн 2023,2024 онд нүүрсний үнэ өсөлттэй сайн байсан. Хятад улсын нүүрсний хэрэглээ өндөр байсантай холбоотойгоор манай нүүрсний экспорт хоёр жил дараалан найман тэрбум ам.долларыг давсан. Нүүрсний үнийн оргил үе тогтвортой байдаггүй. 2026 онд 90 сая тонн нүүрс экспортлох гэсэн тоо тавьсан ч энэ нь Хятадын хоёр их хурлаас хамаарч тоо буурах магадлалтай. Үнэ ямар байх талаар одоогоор мэдэхгүй байна. Тиймээс савлагаанаас сэргийлсэн бодлого хэрэгтэй. Геополитикийн эрсдэл, худалдааны тариф зэргээс хамаарч Төв банкнууд, хөрөнгө оруулагчид алтыг сонгож хадгаламж хийх сонирхол давамгайлж байгаа тул алтны үнэ ханшийн өсөлт ирэх 2026 оны хагас жилд үргэлжилнэ гэж олон тооны, нэр хүнд бүхий арилжааны банкнууд, Хөрөнгө оруулалтын сангийн шинжээчид үзэж байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар 1.647.0 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргасан. Өнгөрсөн 2024 онд бүтэн жилдээ 1.695.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолж 3.3 тэрбум ам долларын орлого олсон. Энэ оны эцэс гэхэд манай улсын зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.1 сая тонныг давж, орлого нь 5.3 тэрбум ам долларт хүрэх төлөвтэй байна. Ийнхүү нэг жилийн дотор зэсийн баяжмалын экспортын орлого (биет хэмжээ болон үнийн өсөлтөөр) даруй 2.0 тэрбум ам доллароор нэмэгдэхээр байна. Хэрвээ энэ жил зэсийн баяжмалын орлого ийнхүү нэмэгдээгүй байсан бол Монгол Улсын экспорт ихээхэн хэмжээгээр буурч, улмаар улсын төсөвт маш их хүндрэл үүсэж болзошгүй байлаа.Урт хугацаанд экспортын орлогыг, эдийн засгийг төрөлжүүлэхийн маш чухал ач холбогдолтой нь энэ юм.

Алтны ханш энэ онд  өссөн ч Монгол банкинд алт тушаалт 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Оны эхний арван сарын байдлаар нийт 2829 кг алт худалдан авсан ч энэ нь өмнөх оны мөн үеэс ийнхүү буурчээ. Монгол банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог. Энэ оны аравдугаар сард алт худалдан авах дундаж үнэ 466.946.14 төгрөг байсан. АНУ болон Хятад улсын хооронд тариф, худалдааны асуудлаар нааштай яриа хэлэлцээ хийсэн, Израйль -Хамасын хоорондын, Тайланд -Камбодж улсын хоорондын мөргөлдөөн намжсан зэрэг олон улсын зарим мэдээллийн улмаас олон улсын зах зээлд алтны үнэ ханш түр хугацаанд суларч байна. Түүнчлэн Орос -Украйны дайн үргэлжилж, дараагийн шатанд гарах  төлөвтэй байгаа тул энэ оны эцэс, ирэх оны эхээр алтны үнэ ханш дахин өсөж 5000 ам долларыг ч давж болзошгүй гэж Төв банкнууд, хөрөнгө оруулалтын сангийн олон шинжээчид таамаглаж байгаа. 

Тэгвэл энэ жилийн эхний есөн сарын байдлаар нүүрсний үнэ ханш буурсны улмаас нүүрсний экспортын орлого оны эхний есдүгээр сард 2.6 тэрбум ам доллароор буурч, үүний улмаас төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 610  гаруй тэрбум төгрөгөөр буураад байна. Ийнхүү түүхий эдийн орлогод тулгуурласан улс оронд гэнэт орж ирсэн орлогыг бүгдийг зарцуулж болохгүй, тусгай санд хуримтлуулж байх хэрэгтэй гэдгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд байнга хэлж, анхааруулсаар ирсэн. Өнгөрсөн онд цаашид байнга их орлоготой байх юм шиг аашилж төсвийн зарлагыг 27 их наядаас 35 их наяд хүртэл огцом хөөргөж, олон тооны үрэлгэн төслийг баталсны үр дагаврыг өнөөдөр бид хүртэж багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байна. Түүхий эдийн богино хугацааны өсөлт ийм л сөрөг үр дагавартай. Төсвийг хэт ихээр тэлэх нь, иргэдийн дунд улсын төсөв их мөнгөтэй байгаа гэсэн төөрөгдөл үүсгэдэг. 

Цаашид нэг зүйлийг анхааруулахад 2033 он гэхэд гаднын нэг улсаас авах газрын тосны бүтээгдэхүүний дээд хязгаарыг нийт хэрэглээний 30 хувиас  доош байлгах бодлого, хууль хэрэгтэй.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 214 (7711)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
О.Саранчулуун: Улсын төсөв улс...
Ч.Ганхуяг: Аймгийн хэмжээнд...

Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино

МЯГМАРБАЯР 2025-11-12

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 минутын өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

24 минутын өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

2 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

3 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

4 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

5 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

7 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

7 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

7 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

7 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

7 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах