"The MongolZ" баг Passion UA багтай 10:00 цагт тоглоно

CS2 тоглоомын ээлжит тэмцээн болох найман багийн дундах BLAST Rivals Fall 2025 тэмцээн өнөөдөр Хонконгод эхэлнэ. Blast-аас зохион байгуулж байгаа энэ жилийн сүүлийн тэмцээнд манай улсаас "The MongolZ" баг оролцож байгаа.

Тус тэмцээн нь хоёр хэсэгт хуваагдаж тойргоор тоглох бөгөөд "The MongolZ" баг А хэсэгт орж эхний тоглолт Хойд Америкийн Passion UA багтай 10:00 цагт тоглоно.

Энэ удаагийн тэмцээнд"The MongolZ" багийн Senzu /М.Азбаяр/ сэлгээнд сууж байгаа бөгөөд түүний орлож Сontrolez⁠ /Б.Өнөдэлгэр/ оролцсон байгаа бөгөөд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/  нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ