"The MongolZ" баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний эхний тоглолтод хожигдлоо

CS2 тоглоомын ээлжит тэмцээн болох найман багийн дундах BLAST Rivals Fall 2025 тэмцээн өчигдөр Хонконгод эхэлнэ. Blast-аас зохион байгуулж байгаа энэ жилийн сүүлийн тэмцээнд манай улсаас "The MongolZ" баг оролцож байгаа.

Тус тэмцээн нь хоёр хэсэгт хуваагдаж тойргоор тоглох бөгөөд "The MongolZ" баг А хэсэгт орж эхний тоглолт Хойд Америкийн Passion UA багтай тоглож 1-2 (Overpass 16-14, Inferno 11-13, Nuke 11-13) харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү уналаа.

Тэд өнөөдөр ОХУ-ын Spirit багтай 10:00 цагт тоглоно. Хоёр баг өмнө нь IEM Chengdu 2025 тэмцээнд учраа таарч тоглосон бөгөөд манай залуус 2-1 ( Mirage 13-6, Ancient 16-19, Dust2 13-7) харьцаагаар хожиж байсан билээ.

Энэ удаагийн тэмцээнд"The MongolZ" багийн Senzu /М.Азбаяр/ сэлгээнд сууж байгаа бөгөөд түүний орлож Сontrolez⁠ /Б.Өнөдэлгэр/ оролцсон байгаа бөгөөд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/  нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ