NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Милоуки Багс талбайдаа Хьюстон Рокетс багийг хүлээн авч шийдвэрлэх үед талбайн эзэд 10 оноог дутуу авснаар 122-115 харьцаагаар зочид ялалт байгууллаа.
Улмаар Рокетс улиралыг зургаан хожил, гурван хожигдолтой байгаа бол Багс зургаан хожил, дөрвөн хожигдолтой боллоо.
Тус тоглолтод Кевин Дурант 31 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Алперин Сэнгүн 23 оноо, 11 самбар, 7 дамжуулалт, Жабари Смит Жуниор 16 оноо, сэлгээнээс Рид Шипард 16 оноог авсан байна. Харин эсрэг багаас Яннис Антетокумпо 37 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Ройн Роллинс 19 оноо, 5 дамжуулалт, сэлгээнээс Коөл Энтони 12 оноог авсан байна.