• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газар банкны секторын мөнгийг хамж, иргэдэд зээл олдохгүй болох нь

Монгол Улс эдийн засгийн хямралд өртөж, хэзээ хэзээгүй дампуурах дээрээ тулчихаад байгаа. Яаралтай арга хэмжээ авахгүй бол ойрын хугацаанд дампуурах орнуудын жагсаалтад багтчихсан байна. Эдийн засгийн өсөлт тэр чигтээ зогсоод, бүр дефляци үүсчихлээ. Хэдийгээр улирлын чанартай гэж байгаа ч энэ янзаараа эдийн засаг унаад, иргэдийн худалдан авах чадвар буураад байвал тийм ч сайн үр дүнд хүрэхгүй л байх. Ядаж байхад бондын эргэн төлөх хугацаа хэзээ хэзээгүй дөхчихөөд байдаг. Гэтэл Засгийн газраас дорвитой арга хэмжээ огт авсангүй.

Төсвөө сахилга баттай болгож, хэмнэж болох бүхнээ хэмнэе гэж байсан ч тэгсэнгүй. 20, 30 сая төгрөгийн цалинтай дарга нарынхаа “бүс”-ийг жаахан чангалъя гэж байснаа ч больсон. Баахан татвар авах гэж байснаасаа ухрав. Учир нь орон нутгийн сонгууль болох гэж байгаа болохоор тэр. Гэтэл өнөөдөр сонгуульд санаа зовоод сууж байх үе мөн үү. Ядахад яр гэгчээр хэзээ хэзээгүй “муужирч унах” гэж байгаа эдийн засгаа сэхээхийн оронд дээрээс нь “алх”-аар цохьчихлоо. Учир нь Засгийн газар өнгөрсөн даваа гарагт  15 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн бонд худалдаанд гаргалаа.

Бондын арилжааны хүрээнд 12 долоо хоног буюу гурван сарын хугацаатай, жилийн 15.7 хувийн хүүтэй 50 мянган ширхэг үнэн цаас гаргаж, таван тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж.  Мөн 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 16.4 хувийн хүүтэй үнэт цаас борлуулж, 10 тэрбум төгрөг зах зээлээс татах аж.

Мэдээж үнэ өртөг нь ч тодорхой болчихсон. Ингээд л Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд банкуудад байгаа мөнгийг зээлж аваад, иргэд л хөөрхий болж үлдэх нь. 15 тэрбум төгрөг гэдэг Засгийн газрын хувьд бага л байх. Төсвийн алдагдлыг их наядаар ярьж байхад. Харин банкны салбараас энэ хэмжээний мөнгө гараад явчихбал  юу болох билээ. Гараад явчихвал гээд байх юмгүй, гарна.

Өнөөдөр банкууд найдвартай зээлдэгч хайгаад, бүх зээлээ бараг хаачихаад байгаа. Үнэндээ бол зээл өгнө гэж байгаа шалгуураа өндөрсгөхөөр хэн ч зээл авч чадахгүй байгаа. Ялангуяа орон сууц авах гэсэн иргэд. Энэ үед Засгийн газар бонд гаргахаар банкууд авах нь гарцаагүй. Эрсдэл багатай, хүү өндөртэй зээл. Ингээд л банкны сектораас 15 тэрбум гараад явчихаар тэртээ тэргүй иргэд, аж ахуйн нэгжид олгохгүй шахуу байгаа зээл чинь улам л ховрын бараа болно биз дээ.  Засгийн газар ийм л буруу алхам хийлээ. 

Зээлийн жилийн өсөлт хасах руу орчихсон, одоо...

Монголбанкнаас гаргасан тоон мэдээллийг иш татъя. 2016 онд гараад банкууд нийт зээлийнхээ 37.5 хувь буюу ихэнхийг нь хэрэглээний зээл маягаар өгсөн байна. Харин худалдааны чиглэлд нийт зээлийн 22.7 хувийг өгч. Уул уурхай, барилга гээд томоохон салбарт бараг зээл өгөөгүй. Эдийн засаг тэлж байсан 2013 оны дөрөв, 2014 оны нэгдүгээр улиралд хэрэглээний зээл 60 хувиар өсч байж. Барилгын салбарт өгсөн зээл гэхэд 2014 оны нэгдүгээр улиралд 30 орчим хувиар өссөн байдаг. Уул уурхай ч ялгаагүй, 50 орчим хувиар өссөн. Худалдааны салбарын зээлийн өсөлт 40 хувьд хүрч байжээ.

Харин түүнээс хойш тасралтгүй буурсаар, өнөөдрийн байдлаар бүхий л салбарт зээлийн өсөлт хасах руу орчихлоо. 2016 оны нэг, хоёрдугаар улиралд ипотек, худалдаа, хэрэглээний зээл л нэмэхтэй байна. Бусад нь бүгд хасах руу орчихсон. Ерөнхийдөө бараг л бүх салбарт багахан хэмжээний л зээл олгож байна. Өөрөөр хэлбэл, банкны маш өндөр шалгуурыг давсан цөөн аж ахуйн нэгж, иргэнд л зээл олгож байна гэсэн үг. Өмнө нь цалингийн зээл олгохдоо урт хугацаанд, ахиу мөнгө өгдөг байлаа, банкууд. Гэтэл 2016 оны эхний улирлаас эхлээд илт танаад эхэлсэн. Хугацааг нь багасгаж, зээл өгөх хэмжээгээ ч танасан. Ядаж байхад эдийн засаг хямрахын хэрээр банкны секторын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдээд байгаа.

Одоогоор нэг их наяд төгрөгийн чанаргүй зээл үүсчихсэн гэсэн. Энэ нь нийт зээлийн 8.6 хувийг эзэлж байгаа аж. Чанаргүй зээлийн эзлэх хувь ч 2013 оны хоёрдугаар улирлаас хойш тасралтгүй нэмэгджээ. 2009 онд эдийн засаг хямрахад чанаргүй зээлийн хэмжээ 17.4 хувь хүрч байсныг эс тооцвол гайгүй байна. Гэхдээ л өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас даруй 1.5 хувиар өсчихөөд байгаа юм. Энэ нь ч гэсэн банкууд зээлээ хумихад нөлөөлж байгаа.

Ийм хүнд үед Засгийн газар дотоодоосоо 15 тэрбум төгрөг  босгохоор бонд гаргаж байгаа нь ёстой аргаа барсан арчаагүй үйлдэл. Нэгэнт ингэтлээ зэлээ хумьчихсан банкууд одоо Засгийн газрын бондыг авчихаад, эрсдэлгүй сайхан зээл өглөө гээд сууж байна. Хэрвээ банкны секторт зээл маягаа өгөх бага сага мөнгө үлдвэл зээлийн шалгуураа дахиад нэмэгдэнэ.  Сарын сая төгрөгийн цалинтай хүнд 500 мянган төгрөгийг жилийн хугацаатай зээлэх гэж “луу унжих” байх даа, хөөрхий.

Дотоодоосоо биш гадаадаас...

Уг нь Засгийн газар дотоодынхоо банкинд байгаа хэдэн төгрөгийг зээлж аваад, иргэдээ “хамраар нь хатгуулах”-ын оронд гадаад зах зээлээс татах бодлого барих ёстой байсан. Тэгж чадвал нөхцөл байдал арай дээрдэнэ. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчихсан, эхний зээлийн эргэн төлөлтөө хийх чадваргүй байхад манайд мөнгө өгөх гадны хөрөнгө оруулагч гэж байхгүй л гэх байх.

Гэтэл Засгийн газар төсөв мөнгөний бодлогоо цэгцлээд, сахилга баттай болгочихвол мөнгө өгөх гадны хөрөнгө оруулагчид зөндөө л байгаа. Үүнийг би биш мэдэх хүмүүс нь хэлж байна. Гэтэл Засгийн газар яав, ердөө л орон нутгийн сонгуулийн үр дүнд л анхаарлаа хандуулж байгаа. Юун төсөв хэмнэж, сахилга баттай болгох.

Харин ч байгаа хэдээ орон нутгийн сонгуулийн өмнө тараахад ч бэлэн байх шиг байна. Ийм байвал яаж өөдлөх вэ дээ.  Зарим эдийн засагчид, тоймчид Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тодорхой гээд байгаа. Үнэхээр тийм л юм бол хурдхан хамрагдчихаач ээ. Улс орны эдийн засаг дээшилж, тогтож байвал тэр орон нутгийн сонгууль энэ тэр чинь лөөлөө байна, эрх баригчид аа. Хурдхан “Стэнд бай” хөтөлбөртөө хамрагдаад, төсвийн замбараагүй байдлаа цэгцлээд өгвөл гадны хөрөнгө оруулагчид биднийг арай өөр нүдээр харах байх. Тэгээд “хэрүүлийн алим” болсон “хоёр” толгойгоо хөдөлгөөд, энэ улс орноо авармаар байна. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Анагаах ухаан хөгжөөд байхад...
Д.Эрдэнэбат: Энэ удаа МАН-ын...

Засгийн газар банкны секторын мөнгийг хамж, иргэдэд зээл олдохгүй болох нь

Пунцагболд 2016-09-21

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах