• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Эрдэнэбат: Энэ удаа МАН-ын ухралтыг зогсоох хариуцлагатай сонгууль болно

УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээд буй. Нийт нэр дэвшигчдийн 7500 орчим нь Ардчилсан намын гишүүд байгаа аж. Мэдээллийн эхэнд тэрбээр “Орон нутгийн сонгууль АН төдийгүй ардчиллыг дэмждэг улс төрийн хүчний хувьд онцгой юм.

МАН-ынхан үйл ажиллагаа эхлэхдээ улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд яаран дүгнэлт хийж, улс орны амьдралд үл эргэлзэх байдал үүсгээд байна. Хэдийгээр АН-ыг муулах гэж үйл ажиллагаагаа явуулсан хэдий ч эргээд ард түмний амьдралыг муутгах зүйл рүү хэлтийж байгаа нь байж болзошгүй гэж харж байгаа. МАН парламентад олонхи болж 60 суудал авсан  ч нийт сонгогчдийн 45 хувийн л санал авсан гэдгийг дахиад хэлмээр байна.

Амьдрал бол зөвхөн парламентад өрнөөд байдаг зүйл биш. Харин нийгэмд ард иргэдийн дунд буцалж байдаг. Тиймээс зөвхөн парламентын үнэмлэхгүй олонхоор хүч түрэн асуудалд хандаж болохгүй. Орон нутгийн сонгууль бидний хувьд МАН-ын хийсэн олон ухралтыг зогсоох, ардчиллын төлөөх бусад намууд, иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд нэгдэж энэ ухралтыг зогсоох хариуцлагатай сонгууль ирсэн гэж ойлгож байгаа.

Тиймээс АН-ын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлах болно. Орон нутгийн сонгуультай холбоотой эргэлзээ дагуулж буй нэг том асуудал бий. Энэ нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөний асуудал юм. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан АН-д ирсэн. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар царцааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж ҮХЦ-д гомдол үүсгээд явж байна.

Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. АН-ын бүлэг санал оруулж, сонгогчдын шилжилт хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулах болно. Улмаар Улсын бүртгэлийн газар, ТЕГ-т хандаж 2016 оны сонгуулийн үйл ажиллагаанд дахин шинжилгээ хийлгэх санал тавих юм. Хэрвээ бидэнд ирээд байгаа баримтуудаар нэг сонгогч 2-3 газарт санал өгсөн байвал онц ноцтой гэмт хэрэгт тооцогдох болов уу гэж ойлгож байгаа. Харин энэ үйлдлийг дахин гаргахгүй байх нь АН-ын сонгуулийн штабын гол үүрэг байх болно. Өөрөөр хэлбэл, бид иргэддээ сонголтоо үнэн зөв хийх ганц боломжийг нь бүрдүүлнэ” гэлээ.

Орон нутгийн сонгуулийн бүртгэлтэй болон нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар энэ долоо хоногт аймгийн болон дүүргийн намын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон байна. Харин ҮЗХ-ны болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ ирэх долоо хоногт орон нутагт ажиллуулахаар илгээх аж. Энэ талаар АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат “Энэ сонгууль сумдын иргэддээ өнөөдрийн бодит нөхцөл байдлыг мэдрүүлэх, хэлж өгөх, болохгүй байгаа олон ухралтуудыг ойлгуулах сонгууль болно гэж харж байгаа.

“Ухралт” гэж энгийнээр хэлж байгаа боловч энэ чинь бидний олон жилийн ардчиллын үр шимээр олсон эдийн засгийн хөгжлийг гацаасан явдал юм. Монгол Улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жил бага зэргийн хүндрэлтэй байсан ч бид иргэдээ ажилтай байлгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх гээд олон зүйлийг хийснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. МАН-ынханы гэнэтийн нийгэмд өгсөн цочрол нь эдийн засгийн шоконд оруулж, эдийн засгийн огцом агшилтыг өгсөн үйлдэл нь улс орны ирээдүйд асар муугаар нөлөөлөх болно.

АН-ын шинэчлэлийн тухай олон хүн санаагаа чилээж байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ нэг л зарчим бий. Нэг бүдэрсэн чулуун дээрээ хоёр бүдрэх бол ухаантай хүний шинж биш. Тиймээс АН нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй. АН нээлттэй байсан уу гэвэл нээлттэй байж чадсан. Эрх ашигдаа хөтлөгдсөн бидний алдаан дээр дөрөөлсөн 2016 сонгууль бидэнд сөрөг үр дүнг авчирсан гэдгийг бид ойлгож байгаа.

Тиймээс ч бид АН-ын шинэчлэлийн асуудлаар орон нутгийн сонгуулийн үед ч гэсэн орхигдуулахгүй байх болно. 2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд АН анх байгуулагдаж байлаа. Одоо харин 16 жилийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 06-нд бид их хурлаа хийнэ. Ард иргэд АН-ыг шинэ даргатай болоосой хэмээн хүлээж байгаа гэж бид бодохгүй байгаа. Харин АН шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ АН-ын шинэчлэл зөвхөн намын шинэчлэл биш байх болно.

Өөрөөр хэлбэл, энэ шинэчлэл Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын тогтолцооны шинэчлэл байх юм. Их хурлаараа бид намын шинэ дүрмээ батлах учиртай. Тиймээс ч энэ удаагийн сонгуулийн үеэр болон дараа нь шинэ дүрмийнхээ хэлэлцүүлгийг нийт гишүүд, дэмжигчидийнхээ дунд хийх нь зөв гэж үзэж байгаа. Мөн намын даргынхаа асуудлыг ч нийт гишүүд, дэмжигчдийнхээ дундаас гаргах болно. Шинэчлэл гэдэг бол байнга өсч, дэвжиж байдаг процесс. Тиймээс ч АН-ын шинэчлэлийг ард түмэнд нээлттэй харуулах нь зөв гэж үзэж байгаа.

Мэдээллийг хийсний дараа Д.Эрдэнэбат гишүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын шинэчлэлтэй холбоо­тойгоор залуу гишүүдийн зүгээс намын доторх бүлэг фракц, хэдхэн хүний зөрчлөөс болж УИХ-ын сонгуульд ялагдсан гэсэн шүүмжлэл гаргадаг. Тийм учраас АН задрах, тарах ёстой гэсэн асуудал яригдаж эхэллээ. Та хувьдаа АН дотор үүсээд байгаа асуудлыг юу гэж харж байна вэ?

-Ардчилсан нам бол ард түмний дундаас буй болсон нам. Үндэсний хэмжээний нам шүү дээ. Нийт иргэдийн маань 35 хувь нь энэ намын дэмждэг. Тийм учраас эдний саналыг оруулалгүйгээр АН задарна, тарна гэдэг ойлголт байхгүй. Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан. Энэ алдаа 2016 оны УИХ-ын сонгуульд сөргөөр нөлөөлсөн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо гагцхүү бодлого дээрээ нэг фракц байх ёстой. Би намынхаа залуучуудтай уулзсан. Тэдэнд та нар суманд очоод орон нутгийн сонгуульд оролцоод намын шинэчлэлийн асуудлаар жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонс. Тэрний дараа ахиад хэдүүлээ асуудлаа ярья гэж хэлсэн. АН гэдэг бол нэг хэсэг хүмүүсийн хэлснээр задардаг нам биш гэдгийг хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй.

-Үндсэн дүрмийн шинэчлэл хийнэ гэлээ. Намын дүрмийг шинэчлэх асуудлаар ажиллаж байгаа юм уу?

-Намын дүрмийг шинэчлэх төслийг зургаан жилийн өмнө хийсэн. Үүнийг хоёр удаа орон нутгийн намын байгууллагуудаар хэлэлцүүлсэн дүрмийн төсөл байгаа. Өнөөдөр Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоо ганцхан ҮЗХ-ны хуралдаанаараа яг их хуралдаа оруулах үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулахаар төлөвлөж байгаа.

-Дүрмийн асуудлыг ҮЗХ-гоор оруулна гэж байна. Гэтэл танай намын гишүүд ҮЗХ-гоо эрх зүйн чадамжгүй фракцид хуваагдсан гэдэг шүү дээ?

-Үндсэн дүрмийг өнөөгийн ҮЗХ батлахгүй. Энэ асуудалд итгэлтэй байж болно. ҮЗХ Үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулна. Энэ ажлын хэсэг ажиллаад арванхоёрдугаар сарын 06-нд үндсэн дүрмээ Их хурлаараа батлахад хуучин ҮЗХ өөрөө шинэ дүрмийнхээ хүрээнд татан буугдана. Бид бүх зүйлийг цоо шинээр шинээр эхлэх ёстой гэж харж байгаа. АН одоо хөрсөн дээрээсээ эхэлж ургах ёстой. Өөрөөр хэлбэл, 16 жилийн дараа АН хоёр дахь амьсгалаа авахдаа зөв авах ёстой гэсэн хатуу байр суурин дээр байгаа.

-АН яг нэгдэж чадаж байгаа гэдгийг та баталж чадах уу. Зөвхөн шинэчлэлийн хүрээнд ахмадууд, залуучууд гээд олон талд янз бүрийн зүйлийг яриад байна шүү дээ?

-Муугаар хэлбэл, АН-ыг долоон фракцтай орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Харин сайнаар хэлбэл, АН долоон өнгийн солон­го­той аль, аль асуудлыг нээлт­тэй ярилцаж байна гэдэг. Би бид до­лоон өнгөөр асуудлаа ярьдаг гэж хардаг. Цаашдаа ч тэгэж явна.

-Хэдхэн хоногийн өмнө Э.Бат-Үүл, З.Энхболд нарын намын ялагдал МАН-ын удирд­лагаар шийдэгдсэн гэх бич­лэг цацагдсан. Энэ бичлэг яаж байгаад цацагдчихсан юм бэ?

-Яаж цацагдсаныг нь мэдэхгүй байна. Манай намын юм нууц байдаггүй. Дандаа ил байдаг. Нөгөө 60 тэрбумын яриа шиг ил зүйл шүү дээ. Тэр бичлэг манай намын сонгуультай холбоотой дотоод асуудал яригдаж байсан. Гэхдээ яриа нь буруу биш. Ямар байж байгаад сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн гэдгийг манай намынхан нийтээрээ мэдэж л байсан.  Харин өнөөдөр нийгэм мэдэж байх шиг байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Засгийн газар банкны секторын...
Анжелина Жоли салах өргөдлөө...

Д.Эрдэнэбат: Энэ удаа МАН-ын ухралтыг зогсоох хариуцлагатай сонгууль болно

Отгонмягмар 2016-09-21

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах