Хан-Уул дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.