Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /FIBA 3x3 World Cup 2025/ Монгол Улсын төв цэг Сүхбаатарын талбайд өнөөдөр эхлэлээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд дэлхийн чансааны 20 орны баг оролцоно.
“FIBA 3x3 World Cup 2025” буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш 11:00 цагаас БНХАУ, Австралийн эмэгтэй багуудын тоглолтоор эхэлнэ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ АНУ, Латви, Монтенегро болон Япон улсын шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Манай эрчүүд эхний тоглолтоо АНУ-ын багтай хийж 18-21 харьцаагаар хожигдсон бол хоёр дахь тоглолтоо тун удахгүй Латвийн багтай 23.00 цагаас хийхээр оноолт гарчээ.
Харин Монголын эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Испани, Герман, Украйны багуудтай багтсан. Энэ хэсгийн тоглолт зургадугаар сарын 24, 26-д болно.
Монголын эмэгтэй баг эхний тоглолтоо Бразилын шигшээ багтай хийнэ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Украйны багтай хийхээр хуваарь гарсан байна.