Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 26

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ