Их төлөв цэлмэг, өдөртөө 31-33 хэм дулаан байна

Их төлөв цэлмэг, өдөртөө 31-33 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2025 зургадугаар сарын 21-нээс 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2025 оны 06-р сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +31…+33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +28…+30 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +13 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ