Гуравдугаар сарын 3, 4-ний өдөр амрах саналыг Засгийн газарт хүргүүлжээ
Сар шинийн баярын амралтыг сунгах, эсэх асуудлыг Засгийн газрын маргаашийн ээлжит хурлаар шийдвэрлэнэ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гуравдугаар сарын 3, 4-ний өдөр буюу ирэх даваа, мягмар гарагт бүх нийтээр амрах саналыг Засгийн газарт оруулжээ.
Модон могой жилийн цагаан сарын баяр гуравдугаар сарын 1, 2-ны бямба, ням гарагт таарсан. Үндэсний уламжлалт баяр хоёрхон хоногт таарч байгаа тул баярын амралтыг сунгахыг хүссэн иргэдийн хүсэлт Засгийн газрын 1111 төвд олноор ирсэн тул баярын амралтыг сунгах, эсэхийг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ