Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Гуамын багтай тоглоно

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Гуамын багтай тоглоно

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багтсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтууд энэ долоо хоногт болно.

Манай залуус эхний дөрвөн тоглолтдоо хожигдсон бөгөөд өнөөдөр хэсгийн шатны сүүлийн зочлон тоглолтоо Гуамын талбайд хийнэ.

Тоглолт өнөөдөр 17:30 цагаас Гуамын Мангилао хотод байрлах "University of Guam Field House" талбайд эхэлнэ. Ес хоногийн өмнө өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарлаж бэлтгэлдээ орсон Монголын шигшээ баг энэ тоглолтод 12 тоглогчийг авч явсан.

Грек дасгалжуулагч Василис Фрагкиас болон туслах дасгалжуулагч Цэрэндагвын Азбаяр, Велибор Жегованович нарын сонгосон бүрэлдэхүүн:

  1. Амарбаясгалангийн Энхбаясгалан
  2. Түмэнбаярын Ууганбаяр
  3. Энхбаатарын Саруул-Эрдэнэ
  4. Алтангэрэлийн Азбаяр
  5. Очирбатын Эрдэнэцогт
  6. Ганхуягийн Дөлгөөн
  7. Баттүвшингийн Билгүүн
  8. Чингэсийн Тэмүүлэн
  9. Онолбаатарын Энхбаатар
  10. Эрдэнэцэцэгийн Маргад
  11. Баатар-Эрдэнийн Барсболд
  12. Ганцолмонгийн Болор-Эрдэнэ

Хэсгийн шатанд эхний хоёр байрыг эзэлсэн багууд 2025 оны Азийн АШТ-д шууд оролцох юм. С хэсгээс Японы шигшээ баг 4 хожсон 8 оноотойгоор эрхээ баталгаажуулсан. Харин Гуамын шигшээ баг сүүлийн хоёр тоглолтдоо Монгол, Хятадыг өндөр оноогоор хожвол хоёрдугаар байраар онолын боломж байгаа ч бодит байдал дээр хүчирхэг Хятадын шигшээ баг өмнөх тоглолтдоо Гуамыг 101-53 харьцаагаар хожсон билээ. Улмаар тэд хоёрдугаар байраар үндсэн тэмцээн рүү шууд шалгарах хүлээлттэй байна.

Харин хэсгийн гуравдугаар байрт шалгарсан баг бусад таван хэсгийн 3-р байрны багуудтай хамт Азийн аваргад тоглох сүүлийн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөнө. Иймд монголын шигшээ баг өнөөдөр Гуамыг өндөр онооны зөрүүгээр хожин хэсэгтээ 3-р байр эзэлж дараагийн шатанд тоглохоор зорьж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ