Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Испаний Эзэн хааны Реал Мадрид талбайдаа Английн Манчестир Сити багтай тоглолоо. Сити гэртээ хүлээж авсан тоглолт 2-3 харьцаагаар хожигдсон билээ. Улмаар өнгөрсөн шөнийн тоглолтод хожигдох эрхгүй тоглосон ч Килиан Мбаппе 3 дахь минутад Асенсиогийн өгсөн дамжуулалтыг амжилтай хаалганд оруулснаар Эзэн хааны баг тэргүүлж эхэлсэн.
Улмаар 33 дахь минутад Родригогийн дамжуулалтаар Килиан Мбаппе дахин гоолдож эхний хагасыг 2-0 харьцаагаар тэргүүлж дуусгажээ. Хоёрдугаар үед Килиан Мбаппе 61 минутад Федерико Вальвердегийн дамжуулалтаар дахин гоолдож улмаар энэ тоглолтод хэт трик гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас 90+2 минутад Нико Гонсалес нэр төрийн гоолыг оруулсан байна.
Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6-3 харьцаагаар Реал Мадрид шигшээ 16-д шалгарч үлдлээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Боруссия Дортмунд /Герман/ 0 : 0 /3 : 0/ Спортинг /Португал/
Парис Сен-Жермен /Франц/ 7 : 0 /10 : 0/ Брест /Франц/
Реал Мадрид /Испани/ 3 : 1 /6 : 3/ Манчестер Сити /Англи/
Филипс Спорт Веренинг Эйндховен /Нидерланд/ 3 : 1 /4 : 3/ Ювентус /Итали/