Монгол туургатны монгол шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол туургатны монгол шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол шатрыг түгээн дэлгэрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд "Монголын Үндэсний музей", "Монголын Шатрын Холбоо", "Дуут Урлан ХХК"-тай хамтран “НҮҮДЭЛЧИН ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭЕ” уриан дор зохион байгуулагдсан Монгол шатрын олон улсын тэмцээн Монголын Үндэсний музейд 2-р сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Их мастер-1, ахмад шатарчид-10, эмэгтэй тамирчид-40, "Гэгээ" дунд сургуулийн 10 гаруй хүүхэд, оролцлоо. Мөн ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос 50 гаруй шатарчин оролцож, нийт 100 гаруй шатарчин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд:

1-р байр Ү.Агьбилэг Олон улсын мастер, /Хан Алтай клуб/

2-р байр Н.Төвсанаа Олон улсын шатрын холбооны мастер, /Гэгээ арвай клуб/

3-р байр Б.Оргилон /Chess station club/

4-р байр Т.Өлзийхишиг Олон улсын шатрын холбооны мастер, /AB Chess academy/

5-р байр Г.Чингүүндалай Олон улсын шатрын холбооны мастер, /Босоо ноён клуб/ нар шалгарлаа.

Энэхүү арга хэмжээ нь Монголын шатрын соёлыг түгээн дэлгэрүүлэх, оюуны спортыг дэмжих зорилготой юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ