Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.02.15/ өөрийн жингийн аваргын бүс хамгаалах тулаанаа "АСА Арена"-д тулалдана.
Түүний өрсөлдөгч нь Мексикийн Педро Бернал бөгөөд Монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүс хамгаалах тулаан хийж байгаагаараа онцлогтой.
Мөн энэ тулааны өмнө нь Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт тулалдаж байгаагаараа онцлогтой юм. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийж 12 ялж, 2 ялагдаж, 1 тэнцээд байна.
Э.Цэндбаатар \MGL\ vs Педро Бернал \MEX\
Н.Төгсцогт \MGL\ vs Марк Антони \PHI\
Б. Төгөлдөр \MGL\ vs Рахматиллоён Шарифов \UZB\
Б. Мишээлт \MGL\ vs Сунил Кумар \IND\
О.Бямба-Эрдэнэ \MGL\ vs Руслан Кириченко \RUS\
X.Бекнур \MGL\ vs Токтосун Уулу Бекболсун \KGZ\
Э.Баярсайхан \MGL\ vs Ибрахим Абдуллаев \UZB\
X.Энх-Амар \MGL\ vs Майкл Эскобиа \PHI\