Клипперс хожиж, хасагдах шатанд Денвер Наггетс багтай таарлаа

Клипперс хожиж, хасагдах шатанд Денвер Наггетс багтай таарлаа

NBA-ын талбайд 30 багийн 15 тоглолт боллоо. Өнөөдөр улирлын сүүлийн тоглолтуудаа багууд хийсэн бөгөөд энэ дундаас Лос Анжелес Клипперс болон Голдэн Стэйт Уорриорс багуудын хоорондох тоглолт болж 124-119 харьцаагаар нэмэлт цагт Клипперс хожлоо. Нэмэлт цагт Клипперс 13 оноог авсны 12-ыг нь Жеймс Харден авч багаа хожилд хөтөлжээ.

Тус тоглолтод Жеймс Харден 39 оноо, 7 самбар, 10 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Кавай Леонард 33 оноо, 6 самбар, 7 дамжуулалт, 3 таслалт, Ибацү Зубач 22 оноо, 17 самбараас бөмбөг авсан байна. Эсрэг багаас Стифэн Көрри 36 оноо, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 30 оноо, 9 дамжуулалт, Брэндон Поджемски 19 оноог авсан байна.

Улмаар улирлын 50 хожлоо байгуулж өрнөд бүсийн тавдугаар байрыг эзэлж хагасдах шатны тоглолтод Денвер Наггетс багтай тоглохоор боллоо. Харин Уорриорс 48 хожил, 34 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р байраар гарч хасагдах шатны төлөөх нэмэлт тоглолтод тоглохоор болж байгаа бөгөөд тэдний өрсөлдөгч нь Мемфис Гриззлис багтай учраа таарчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Орлондо Межик 105-117 Атланта Хокс
Шарлот Хорнетс 86-93 Бостон Селтикс
Нью-Иорк Никс 113
-105 Брүүклин Нетс
Индиана Пэйсэрс 126-118 Клевлэнд Кавальерс /2 нэмэлт цагт/
Вашингтон Визардс 119-118 Миами Хит
Чикаго Буллс 122-102 Филадельфи 76
Детройт Пистонс 133-140 Милоуки Багс /нэмэлт цагт/
Денвер Наггетс 126-111 Хьюстон Рокетс
Даллас Мавирекс 97-132 Мемфис Гриззлис
Юта Жазз 105-116 Минносато Тимбэрволвис
Оклахома Сити Тандер 115
-100 Нью-Орлэйн Паликанс
Торонто Репторс 118-125 Сан Антонио Спөрс
Лос Анжелес Клипперс 124
-119 Голдэн Стэйт Уорриорс /нэмэлт цагт/
Лос Анжелес Лейкэрс 81-109 Портлэнд Трэйл Блэйзэрс
Финикс Санс 98-109 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ