Голдэн Стэйт Уорриорс баг хасагдах шатын тоглолтод Хьюстон Рокетс багтай таарлаа

Голдэн Стэйт Уорриорс баг хасагдах шатын тоглолтод Хьюстон Рокетс багтай таарлаа

NBA-ын талбайд хасагдах шатанд үлдэхийн төлөөх өрнөд бүсэд 7-р байрт эрэмбэлэгдсэн Голдэн Стэйт Уорриорс талбайдаа 8 байрт эрэмбэлэгдсэн Мемфис Гриззлис багтай цор ганц тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагаст 55- 67 харьцаагаар Уорриорс илүүрхсэн ч гуравдугаар үед онооны гурав болж ойртож улмаар дөрөвдүгээр үед оноог тэнцүүлж, онооны дутуу болж байсан ч эцсийн мөчид 116-121 харьцаагаар Уорриорс хожлоо.

Улмаар өрөнд бүсийн 7 байрт эрэмбэлэгдэж Хьюстон Рокетс багтай хасагдах шатны тоглолтод тоглохоор боллоо.

Харин Гриззлис маргааш тоглох Сакермэнто Кингс болон Даллас Мавирекс багийн хожсон багтай нь өрнөд бүсийн сүүлийн буюу наймдугаар байрын төлөө тоглоно.

Тус тоглолтод Стифэн Көрри 37 оноо, 8 самбар, Жимми Батлер 38 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, 3 таслалтыг гүйцэтэжээ. Эсрэг багаас Дэсмонд Бэйн 30 оноо, 6 самбар, Жа Морант 22 оноо, Жарэн Жейксон Жуниор 18 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ