The MongolZ өнөөдөр Данийн Astralis багтай хасагдах шатанд тоглоно

The MongolZ өнөөдөр Данийн Astralis багтай хасагдах шатанд тоглоно

Электрон тоглоомын PGL-ээс зохиож буй CS2 (Counter Strike 2) төрлийн 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн хоёрдугаар сарын 14-23-ны хооронд Румын улсын Клүж-Напока хотын BT Arena-д өнөөдөр эхэлнэ.

Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг шууд урилгаар оролцсон байгаа бөгөөд хасагдах шатанд Данийн "Astralis" багтай өнөөдөр 19:00 цагт тоглоно.

Манай залуус эхний тоглолтоо Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг хийж 2-0 (Dust II 13-7, Ancient 13-7) харьцаагаар хожил байгуулсан бол хоёр дахь тоглолтоо Хойд Америкийн "Wildcard" багтай хийж 2-0 (Inferno 19-16, Ancient 13-10) харьцаагаар хожиж, гурав дахь тоглолтоо Бразилийн paiN багтай хийж 2-1 (Inferno 16-13, Dust II 14-16, Mirage 13-8) харьцаагаар хожсон. Улмаар гурван хожиж хасагдах шатанд шалгасран билээ.

Улмаар S-Tier буюу CS2-ын хамгийн өндөр зэрэглэлийн гурван тэмцээн дараалж плэй ффт буюу шигшээ шатанд шалгарсан анхны Ази баг болсон юм.

Тэмцээнд оролцох 16 баг оролцож байгаа бөгөөд түрүүлж гурав хожсон найман баг плэй оффын шатанд шалгарах бөгөөд тоглолтууд Bo3 журмаар болно.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

hFzTj5fgQ2tBhTM.png

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ