Монголын шигшээ баг Японы багт эцсийн мөчид ялагдлаа

Монголын шигшээ баг Японы багт эцсийн мөчид ялагдлаа

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Монгол Улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд анхны хожлоо байгууллаа. Тодруулбал, Гуамын багийг 63-74 харьцаагаар Гуамын Мангилао хотод байрлах "University of Guam Field House" цэнгэлэхэд нь хожиж Азийн аваргийн анхны хожлоо байгууллаа. Манай багаас Э.Маргад 16 оноогоор багаа тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг 21 хүргэж байсан юм.

Манай залуус С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багтсан бөгөөд Японы шигшээ багийг талбайдаа хүлээж эхний гурван үед энэ тэнцүүхэн өрсөлдсөнч шийдвэрлэх үеийн төгсгөлийг тааруухан хийснээр 79-89 харьцаагаар 10 зөрүүгээр Японы ялалтаар дууслаа. Улмаар Монгол Улсын шигшээ С хэсгийн гуравдугаар байраар гарах эсэх нь Хятад болон Гуам тоглолтоос шалтгаалахаар боллоо. Хятадын баг Гуамын шигшээг 24 ба түүнээс олон оноогоор хожвол Монголын шигшээ дараагийн шатанд шалгарах боломж бүрдэх юм.

Хэсгийн шатанд эхний хоёр байрыг эзэлсэн багууд 2025 оны Азийн АШТ-д шууд оролцох юм. С хэсгээс Япон Хятадын баг эхний хоёр эрхээ баталгаажуулсан бол хэсгийн гуравдугаар байрт шалгарсан баг бусад таван хэсгийн 3-р байрны багуудтай хамт Азийн аваргад тоглох сүүлийн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөнө.

Манай баг өмнөх тоглолтод Гуамын шигшээг 11 онооны зөрүүгээр хожиж Азийн аваргын анхны ялалтаа байгууллаад байсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ