Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд“Сэлбэ, Дунд голын 10 км үргэлжлэх бургасыг зөөж Улаанбаатарыг үерээс хамгаална” нийтлэлээр үерийн урсцад саад учруулж буй лаг шавар, голын дунд ургасан бургасыг нүүлгэн шилжүүлэх шаардлага байгааг онцолсон. Мөн зургаадугаар сарын 26-нд “Бургас нүүлгэх ажил удааширвал Улаанбаатар үерт автана” нийтлэлээр бургас нүүлгэх явцыг дахин хөндөж сурвалжилсан билээ. Харин удаа “Бургас нүүлгэсний үр дүн юу байв” нийтлэлээр бургасаа стандартын дагуу нүүлгэж шилжүүлэн суулгах ажиллагааг хийсэн үү. Цаашид “Сэлбэ сэргэлт” төслийн талбайд өртөх бургас болон ойн экологи эдийн засгийн үнэлгээг ямар байгааг эргэн сурвалжиллаа.
Улаанбаатар хотод үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн нэрээр Сэлбэ, Дунд гол дотор ургасан бут, бургасыг булгалах ажлыг одоогийн хотын дарга Х.Нямбаатар өнгөрөгч зургаадугаар сарын 20-нд мэдэгдэл хийж улмаар ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ үүнд есөн тэрбум төгрөг зарцуулж, бут, бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэхээр болсон юм. Үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн байгууллагын судалгааны хүрээнд хийж буй бөгөөд бургас болон бусад ургамал, бут сөөгийг Туул гол дагуу шилжүүлнэ хэмээн мэдэгдэж байв. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү “Бид бургасыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөөнө. Байгаль орчны дүгнэлтийн дагуу Сэлбэ голын далан, шугам сүлжээнд байгаа бут, сөөгийг гурван байршилд зөөнө. Ингэж үерийн хамгаалалтын далан доторх бургас, бусад мод, бутыг зөөснөөр үерийн даланг 1-1.5 метр гүн болгож, ус урсан өнгөрөх багтаамж хоёр дахин нэмэгдэх юм. Хэрэв энэ ажлыг хийхгүй бол Нарны зам дагуух томоохон хотхон, хороолол, барилга, орон сууц үерт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан” хэмээн мэдэгдсэн. Ийн мэдэгдээд удалгүй Сэлбэ, Дунд гол доторх бут, бургасыг булгалах, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг бидний хэлж заншсанаар Натурын гүүр буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, S'Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн хамгаалалтын далан барих ажил орчимд эхэлсэн. Энэ ажил одоо ч Дунд гол дагууд үргэлжилж байна. Өмнө нь тухайн байршилд экскаватораар Дунд голын гүнзгийрсэн хэсэгт 1-1.5 метр лаг хагшаасыг цэвэрлэсэн бол одоо үргэлжлүүлэн “River dredge pump” технологи буюу хөдөлгүүрт завиар цэвэрлэж байна. Тус завь нь голын дагтаршсан лаг хагшаасыг 100 баллын хүчээр хөөлгөн хөдөлгөж, 300 баллын хүчээр сорон авдаг юм байна. Хотын даргын орлогч Н.Мандуул “River dredge pump буюу уг хөдөлгүүрт завины технологийг БНСУ-ын Сөүл хотын Хан мөрнийг цэвэрлэхэд ашиглаж байсан. Цагт 50 метр лаг хагшаасыг цэвэрлэх хүчин чадалтай. Лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараагаар мод, зүлэг болон ногоон байгууламжийг хийнэ. Цаашид голын цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг судлан, нэмэлтээр авна. Сэлбэ,” Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан юм. Дараагийн төлөвлөгөө бол “Сэлбэ сэргэлт” төсөл юм. Төслөөр Сэлбэ, Дунд голын үерийн даланг бэхжүүлэх, ногоон байгууламж барина.” гэж мэдээлээд байна. Хотын дарга Х.Нямбаатар бургас, лаг хагшаас цэвэрлэх ажилд есөн тэрбум төгрөг зарцуулна гэж мэдэгдсэн. Энэ ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж "Геодези усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ- хамтран ажиллаж байна.Тэгэхээр компаниуд мэдээж зардлаа өөрсдөө гаргасан. Цэвэрлэгээний хөдөлгүүрт завь нь Монголд ганцхан ширхэг байгаа аж. “Дархан биг трэйд” ХХК нь лаг хагшаасыг цэвэрлэх тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа гэлээ. Лаг хагшаасыг сорох явцад ахуйн хог хаягдал гарч байна. Мөн ойр орчимд баригдсан барилгууд хэрэглээний усаа гол руу шахаж байсан учраас дагтаршсан цементийн хаягдал их хэмжээгээр гарч байгааг компанийн ажилчид ярьсан юм. Тэгвэл хотын дарга есөн тэрбум төгрөгийн зарцуулалтаа ил тод болгох шаардлага байгаа юм. Одоогоор Дунд голд Натурын гүүр буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, S'Outlet дэлгүүр болон Сарны гүүрээс “Aquagarden” буюу Нарны хороолол, Алтай хотхон хүртэлх лаг шавар, хагш, бургасыг нүүлгэсэн. Тэгвэл энэ байршилд ногоон байгууламж байгаагүй. Ганц нэгээр болон бүлгээр ургасан бургас нэлээдгүй байсан. “Сэлбэ сэргэлт” төслийн талбайд мэдээж хамрагдаж судалгаа хийсэн нь тодорхой. Гагцхүү энэ байршилд хэдэн төрлийн хэдэн ширхэг мод, бургас байсан. Мөн бүлэг үүсгэн ургаж байсан бут, сөөг бургасны тоог тайлангаас ялгаж харах боломжгүй байлаа. Энэ тухай уг төслийн мэргэжилтнээс тодруулах гэсэн боловч бидэнд хариу өгөөгүй юм. Тиймээс нийт ой болон мод, бут сөөг, ногоон байгууламжийн экологи эдийн засгийн үнэлгээнд нэгдсэн байдлаар тооцогдсон гэж үзэж байна.
Уг том мод, суулгацыг шилжүүлэн суулгах, арчлах техникийн Монгол Улсын MNS 6774 гэсэн 2019 онд баталсан стандарттай. Энэ стандарт нь хот суурин газрын нийтийн эзэмшил, хязгаарлагдмал хэрэгцээний болон тусгай зориулалтын ногоон байгууламжийн талбайг цэцэрлэгжүүлэх, мод, суулгацыг шилжүүлэн арчлахад мөрдөг аж. Тэгвэл энэ стандартаа мөрдөөгүйгээс ургах , нөхөн сэргэх боломжтой бургас, мод бутыг устгаснаар хэдэн тэр бумаар тоологдох эдийн засгийн хохирол учирсныг тооцож болох юм.
Уг стандартыг Улаанбаатар их сургуулийн ХАА-н ойн тэнхимийн багш Биологийн ухааны доктор Д.Чанцалням багийн хамт боловсруулсан ажээ. Тэрээр “Голын татам дотор ургасан бургасаа нүүлгэж болно хамгийн гол нь стандартаа мөрдөх нь чухал” гэдгийг онцолж байна. Бидний нийтлэлийн үр дүнгээр Сэлбэ болон Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан хэдий ч хотын дараагийн төлөвлөгөө бол “Сэлбэ сэргэлт” төсөл юм. Уг төслийн хүрээнд Сэлбэ, Дунд голын үерийн даланг бэхжүүлэх, ногоон байгууламж барина гэж байгаа ч Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүдийг батлагдсаны дараа мэргэжлийн байгууллага, судлаач нарын дүгнэлтийг үндэслэн бургасаа нүүлгэж, лаг хагшаасыг цэвэрлэх ажлаа үргэлжлүүлэх юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгээр нөлөөлөх байдал нь бага гэж үзсэн ч төслийн талбайд өртөх ойн экологи эдийн засгийн үнэлгээг нарийвчлан гаргах шаардлагатай гэж үзсэн. Уг үнэлгээг зургаан орчим сарын хугацаанд гаргаад байгаа ч Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлах нь одоогоор хүлээгдэж байна. Ирэх сарын эхээр батлах товтой байна. Салбар яам уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй эдгээр ой болон мод, бут, сөөгийг нөхөн сэргээх зардлыг Уур амьсгалын сан байгуулж төвлөрүүлэх шаардлагатай юм.
Агаар, хөрсний бохирдолтой орчинд амьдардаг хотынхонд цэвэр хүчилтөрөгч болсон бургас модоо булгалуулахыг харах байгальд хайртай хэнд ч амаргүй байсан тул халаглах хүн олон байлаа. Гэвч олон жил далангийн шугам сүлжээнд хуримтлагдсан барилгын болон ахуйн хог хаягдал голын дотор үүссэн лаг шавар дээр ургасан бургас буюу хогийн ургамлыг зайлуулахгүйгээр хотыг үерээс хамгаалах боломжгүй гэдгийг нэгэнт мэргэжлийн байгууллага эрдэмтэн судлаачид тогтоосон. Үүний дагуу ажил эхэлсэн. Тиймээс голын урсцад саад болж олон жил ургасан бургас, мод, бутыг өөр газар шилжүүлж суулгахаас өөр аргагүй болсон. Гэвч бүх бургасыг лаг, шавартай нь Цагаан Давааны хогийн цэг рүү хаясан гэх мэдээллийг тухайн үед өгч байв. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Олон жил болсон моднуудын зарим нь үхэжсэн байх магадлалтай тул хогийн цэгт хаясан байж магадгүй” гэх тайлбарыг өгсөн юм. Энэ ажил шөнийн цагаар явагдаж байсан тул оршин суугчид болон олон нийт мэдэж чадаагүй. Манай сурвалжлах хэсэг Цагаан Давааны хогийн цэг дээр очсон ч лаг шавар, бургас асгасан зүйл олж хараагүй юм. Гурван байршилд шилжүүлэн суулгана гэж мэдэгдсэний дагуу Шар хоолой, Хар усны тохой, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ч хайгаад олоогүй билээ. Нөгөөтэйгүүр, Нийслэлийн БОГ-аас үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Тиймээс энэ байгууламжид нэг ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Тиймээс Сэлбэ, Дунд голын голдирол дагуу ургасан мод, бут, сөөгийг чөлөөлөх ажилд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажиллах, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх чиглэл, зөвлөмж хүргүүлжээ. Тодруулбал, Дунд голын үндсэн голдиролд ургасан урсцыг сааруулж буй модыг чөлөөлж голын эргийн хоёр талаар ургасныг үлдээх. Эдгээр бургас нь лагшсан учраас ус нэвтрэх чадамжийг бууруулдаг. Тиймээс зөөвөрлөж лаг хагшаасыг цэвэрлэх боломжтой гэсэн зөвлөмжийг албан тоотоор өгсөн байна. Мөн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгээс ирүүлсэн зөвлөмжид аливаа төрлийн мод бут сөөгийг шилжүүлэн суулгахдаа ургамал ургалтын хугацаанд гүйцэтгэх нь илүү үр дүнтэй бөгөөд цаашид амьдрах хувь нь өндөр байдаг онцлогтой. Гамшгийн шар түвшин тогтоосонтой холбогдуулан Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын даланд ургасан мод, бут, сөөг, бургасыг агаарын хасах хэмтэй, хөрс, хөлдүү хүйтэн улиралд шилжүүлэн суулгах боломжгүй гэжээ. Ямартаа ч мэргэжлийн байгууллагаас зөвлөмж хүргүүлсэн. Уг зөвлөмжийн дагуу ямар стандартаар мөрдсөн талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга, мэргэжилтнүүд хариулахаас бултаж байсан юм.
Тэгэхээр тэд стандартын дагуу нүүлгэн шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар Нийслэлийн БО-ны улсын байцаагч тодорхой зүйлийг хэлээгүй. Зөөх үед дэргэд нь хяналт тавьж байснаас өөр зүйл анзаараагүй. Хаана аваачиж хаясныг нь ч мэдээгүй гэсэн тайлбар өгсөн юм. НБОГ-т газарт тухайн үед бургас нүүлгэж байгаатай холбоотой 200 хүнээс дуудлага, санал хүсэлт, шүүмжлэл иржээ. Тэр болгонд хариу тайлбарыг өгч ажилласан хэмээн удирдлага нь ярьсан юм.
Эндээс анзаарахад бургасыг нүүлгэхдээ насжилтыг тогтоож, цаашид ургах, эс ургах эсэхэд ангилан ялгалт хийж стандартын дагуу нүүлгэн шилжүүлж нөхөн сэргээх боломж бий эсэхийг тогтоолгүй шууд лаг шавартай нь ачиж хаясан нь тодорхой. Улмаар ургах боломжгүй хэсгийг нь хэрхэн устгах тухай зөвлөмж байгаагүй. Түүнчлэн ургахгүй бургас болон бусад мод бутыг дүйцүүлэн хаа нэг газар нөхөн тарих талаар ч ямар ч мэргэжлийн зөвлөмж байгаагүй гэж хэлж болохоор байгаа юм. Хотын удирдлагууд Дунд гол дотор лаг шавар дээр ургасан хогийн ургамал болох бургас, барилга байгууламжийг нүүлгэснээр үерийн урсцыг хоёр дахин нэмэгдүүлж үер болох магадлалыг 30 хүртэл хувиар бууруулж урьдчилан сэргийлж чадсан нь сайн хэрэг. Гэвч олон нийт бургасыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж, ургах боломжтойг нь нөхөн сэргээгээгүй гэдэгт шүүмжлэлтэй хандсаар байгаа юм. Нэг зүйлээ сайжруулах гээд нөгөөх нь устгаж болох уу гэсэн асуулт тавьсаар байна.
Сэлбэ, Дунд голын голдирол дагуух лаг шавар, шороог цэвэрлэх, мод, бутыг зөөхийн тулд үерийн даланг сэтэлж машин, техник оруулсан талаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн Б.Мягмаржав ярьсан юм. Тэрээр “.... бут, бургасыг булгалан байж ухсан шавар, лаг хагшаасаа ачилгүй сар шахам боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд/08.17,18-нд / орсон борооноор “Алтай” хотхоны урд талын хэсэгт бургас, лаг шавраа машин, техникээр ухаж авахын тулд Дунд голыг сэтэлсэн. Гэтэл сэтэлсэн хэсгээр үер орж далан бүхэлдээ сэтрэх шахсан. Түүнчлэн ухсан шавраа ачилгүй удсанаас болж өнөөх нь эргээд ус руугаа орж, өчнөөн тэрбум төгрөг зарцуулан байж хийсэн ажил ямар ч үр дүнгүй, харин ч эсрэгээрээ баахан мод булгалж, хогийн цэг рүү ачсан ажил л болж орхив. Энэ нь нөгөө төрийн мөнгө уйлдаггүй гэдгийн нэг үлгэр боллоо. Арай ч дээ, нээрээ” гэсэн юм. Үүнийг харж байсан олон оршин суугчид халаглаж байсан гэж тэрээр нэмж хэлсэн.
-“Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулахын тулд үе шаттай арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Гэвч нөгөө талаар байгаль орчинд үзүүлж буй хор нөлөө харамсмаар зүйлүүд олон болж байна. Үүний нэг нь байгалийн жамаар ургасан Дунд голын бургас. Өмнө нь голын хоёр талаар авто машины замгүй, барилга байшин баригдаагүй байсан. Сүүлийн хэдэн жилд хоёр талаас нь эрэг рүү нь шахаж барилга, орон сууцны хороолол олноор барьснаас үүдэж уулын үерийн урсцыг нь хаасан учраас эргээ хальж хотын үер болох эрсдэлийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, Дунд голын голдирол дотор бий болсон “Aquagarden” буюу “авлига” хороолол бий болохоос өмнө тэнд үерийн ус хуримтлагдаж улмаар Нарны хороолол, Цагдаа хотхоны урд талын хэсгээр үерлэдэггүй Алтай хотхоны тэр хавьд очиж нарийсдаг учраас урсац нь тэнд саарч урсдаг байсан. Тиймээс тэнд баригдсан Шунхлайн ШТС-ыг буулгасан. Голын урсац саад болж буй барилга байгууламжийг буулгах нь зөв. Харин голыг үерлэж халихаас хамгаалж буй бургасыг барилгын техник хэрэгслээр буулгах нь буруу. Хүчээр сугалж татаж авч буй нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийж буй үйлдэл гэж харж байна. Бургасыг нүүлгэн шилжүүлсэн үү гэвэл үгүй. Хэрэв нүүлгэн шилжүүлсэн бол хаанаа аваачиж нөхөн сэргээсэн гэдгээ иргэдэд ил тод мэдээлэх ёстой. Иргэд ч Байгаль орчны тухай хуулиар шаардах эрхтэй. Төр үүнийгээ мэдээлэх үүрэгтэй. Шилжүүлэн суулгаад урахгүй гэж үзсэн гээд байгаа нь үндэслэлгүй. Дунд голд байгалийн аясаар ургаж байсан модыг зөв аргачлалаар нүүлгэн шилжүүлсэн бол ургах байсан. Стандарт , аргачлал нь зөв байсан ургаж байсан бургас яагаад ургахгүй гэж. Ер нь голыг цэвэрлэх нь зөв. Харин цэвэрлэхдээ яаж цэвэрлэх вэ гэдэг чухал. Голын лаг шавар гэдэг бол голын плеонк нь. Голын ус доош нэвчихээс сэргийлж барьдаг зүйл нь. Гэтэл түүнийг хог шороо гэж үзэж байгаа нь буруу. Хэрэв цэвэрлэх байсан бургасаа насаар нь ангилж хөгширсөн үндэс нь өмхөрсөн хогонд ширлэгдсэн хэсгээс цаашид ургах боломжтой хэсгийг нь мөчирлөж авч нүүлгэн шилжүүлэх боломж байгааг мэргэжлийн биологич хүн хэлсэн байдаг. Үерийн эрсдэлийн эсрэг арга хэмжээ авч байгаа ч гэсэн голд байгаа ойн санд хандах хандлага, үйлдэл нь буруу байсан. Нөгөөтэйгүүр, энэ ажлаа Гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн нэрийн дор эхлүүлсэн гэж тайлбарласан нь хууль бус. Тухайн үед гамшиг үүсээгүй байсан. Хуулийн гаргалгааг хайж өөрсдийгөө хууль зөрчөөгүй гэдгээ хамгаалахын тулд одоо мөрдөгдөж буй хуульд өөрчлөлт оруулж байгаад хийсэн. Өөрчлөлт оруулсан энэ хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх юм. Гэвч хуулийн үйлчлэх хугацаа болоогүй байхад хэрэгжүүлсэн” гэсэн юм.
-Сэлбэ, Дунд голын бургасыг хүний гараар тариагүй. Байгалийн аясаар 50 гаруй жилийн хугацаанд ургасан. Олон жил ургаж шигүү болж хөгшрөх тусам лаг нь өндөрсөж одоогийн байдлаар нэг метр болж ирсэн. Бургас нойтон намагтай хөрсөнд ургадаг. Мод ойн сан талаас нь авч үзвэл бургас хэрэгтэй. Гэхдээ Дунд голын ай сав дотор үерийн хамгаалалтын зурвас дотор лаг үүсээд бургас ургасан байгаа нь үерийн аюул учруулаад байгаа нөхцөлд хэн гэдэг мэргэжилтэн ямар дүгнэлт гаргаж авах шаардлагатай гэж үзсэнийг би оролцоогүй болохоор мэдэхгүй байна. Шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал, лаг үүссэн. Тэр лаг нь хоёр метр өндөр болсон бол зайлуулах шаардлагатай. Нэгэнт тогтсон лаг шавраас үерийн ус орж ирэхэд халих нь тодорхой. Бургаснаас болж үер болж хүний амь нас сүйдэж эд хөрөнгөөрөө хохирохоор бол авч хаясан нь дээр. Бургаснаас илүү хүний аюулгүй орчин чухал. Хүний амь нас чухал болохоос биш лаган дээр ургасан бургас чухал биш. Бургас 30-50 жил буюу бага насалдаг ургамал.Тиймээс ихэнх нь хөгширсөн. Тэгэхээр авч хаях л хэрэгтэй. Ажиглалт, дүгнэлтээр ургах боломжтой залуу бургас болон бусад модыг шилжүүлж болно. Ерөнхийдөө бүх бургас нь хөгширсөн, үндэс нь ялзарсан байх гэж би бодож байна. Тиймээс хөгширснийг нь ялгаж тайраад түлшинд хэрэглэж болно. Дүгнэлт гаргаж шууд тайраад жижиг галлагаатай байгууллага, өрхөд өгч болох байсан. Бургасыг булга татаж авсан гээд байгаа. Техникийн хүчээр булга татахаас өөр аргагүй.Учир нь усан дотор хүн ороод ухаж гаргах бололцоо муу. Мөн дагтаршсан лагийг хүний гараар авах ямар ч боломжгүй. Техникийн хүчээр л авна. Том мод, бургас шилжүүлэн суулгах стандарттай шүү. Нөгөөтэйгүүр, хоёр метр өндөр лаг бол аюул. Голын ус доороо шүүрч байдаг шүү дээ. Гол дотор ёроолдоо хайрга, чулуутай, зарим газраа нимгэн шавартай байдаг биз дээ. Түүнээс биш усан дотор бургас ургасан том гол байдаггүй биз дээ. Эргээр нь мод, бургас байдаг. Тэгэхээр лаг шавар голын плеонк гэдэг ойлголт байж болохгүй. Зарим хүмүүс буруу тайлбарлаж байна. Үерийн далан байгууламж өндөр газартай хэсэгт үер болохгүй. Дунд гол үерийн далан байгууламжтай байсан бол бургас, бут бараг авах шаардлагагүй. Үерийн ус их ширүүн байдаг тул бургастай байсан ч урсаад л гарна. Хамгийн гол нь усны голдирол дотор барилга, байгууламж барьсан нь аюул дагуулж байна.
-Улаанбаатар хотын бүсэд тарималжиж ургасан 158 зүйлийн мод, буттай. Туул,Сэлбэ, Дунд голын сав дагуу тохирсон мод бутыг тарих ёстой. Жил бүр ИТХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу ажилладаг. Энэ хүрээнд ойг нөхөн сэргээх, хязгаарлагдмал нөөцийг зөв зохистой ашиглахад чиглэсэн ажлуудыг хийдэг. Ойг үндсэндээ хамгаалалтын болон ашиглалтын гэж хоёр ангилдаг. Голын татам болон онцгой хамгаалалтын бүсэд газар олголт замбараагүй олгосон хүндрэлтэй асуудал болсоор ирсэн. Тиймээс 2025-2028 оны ойн менежментийн төлөвлөгөө хийж явах нь хялбар. Нэг ёсондоо Хотын төлөвлөлтийг дагаж газар олголт хийх ёстой ч сүүлийн үед газар олголтыг дагаж төлөвлөлт хийхээс аргагүй болсон. Жил бүр 130 га ойг нөхөн сэргээж ойжуулахаар тусгасан.Энэ жилийн тухайд 20 га Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Шар хоолойд ойжуулалт эхэлсэн. Мөн 50 га газар ойжуулна. Энэ бол Дунд голоос авсан бургасыг нөхөн сэргээж байгаа зүйл биш. 100 айлаас доош Сэлбэ гол уруудаад Америк элчингийн тэр хавьд бол таримал ойжуулалт учраас тэр хэсгийг тэр хэвээр нь арчилж хамгаалах ёстой. Далан байгууламж нь өндөр учраас тэнд үер болох магадлал бага. Харин S'Outlet орчимд таримал улиас ургаж байсан. Тэр хэсгийг нь авч хаясан. Хаана аваачсаныг Нийслэлийн ЗАА мэднэ. Улиас үндэснийхээ сэжмээр ургадаг тул саглагар масс ихтэй харагддаг.
-“Сэлбэ сэргэлт” төсөл олон үе шаттай. Үе шаттай ажлуудын дөнгөж эхлэл нь явж байна. Анх сэлбэ, Дунд гол байгалийн голдирол нь ямар байсан яг тийм хэлбэрт оруулахаар нөхөн сэргээнэ гэсэн үг. Дунд гол гэж ярихгүй. Үерийн байгууламж гэж ярих нь тохиромжтой. Ер нь Хотын голын үерийн эрсдэл бууруулах менежмент нь голын менежмент болж үргэлжлэх юм. Ус цаг уур орчны шинжилгээний өгсөн мэдээллээр сүүлийн жилүүдэд хурын хэмжээ нэмэгдэхээр байгааг хэлсэн. Бага хэмжээгээр нэмэгдэж байгаа ч гэсэн бороо, хурын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх нь аюултай. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн орсон хур тунадасны хэмжээ 200 мм бол цаашид 500 мм хүрч нэмэгдэнэ гэж мэдээлж байна. Усан жаран эхэлсэн гэдгийг ч анхааруулсаар байна. Энэ төслийн танилцуулгаа сошиал орчинд аннимешин болон бусад хэлбэрээр хийж олон нийтэд ил тод тавьсан байгаа. Энгийн үгээр тайлбарлавал, төслийн хотын төлөвлөлтөөр үерийн усны бүсээ шинээр тодруулж өгсөн байгаа. Учир нь олон барилга орон сууц нь баригдсан учраас хуучин бүс нь өөрчлөгдсөн гэсэн үг. Нэгэнт баригдсан барилга,байгууламжийг буулгах боломжгүй учраас тэр. Үерийн байгууламж нь төмөр бетон хийцтэй босоо. 1.3 сая метр куб-ын багтаамжтай усан сантай. Хажуугаараа авто зам, гүүрэн байгууламжтай. Түүнчлэн голын усыг цэлгэр, ямар ч саадгүй байлгах, ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн зам зэргийг инженер, техникийн цогц шийдлээр хийсэн. Мөн Тэрэлж, Хандгайтад бороо орж байхад Улаанбаатарт нартай байдаг. Тэгвэл голын тохой руу орж зугаалж яваа хүмүүст үер орж ирж болзошгүй дохио, сэрэмжлүүлэг зэргийг дэлгэцэн дээр харуулж анхааруулга, санамж, сэрэмжлүүлэг зэргийг өгөх самбар байршуулах зэргээр төлөвлөсөн. Мэдээж зарим жилүүдэд хуурай байх учраас голын тохижилт чухал. Төслийн талаар дэлгэрэнгүй танилцах мэдээлэл авах эрх хэн бүхэнд нээлттэй.
Монгол Улсын Засгийн Газрын 1996 оны 12 сарын 25 -ны өдрийн 326 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагийг тогтоосон бөгөөд уг тогтоолын дагуу “Сэлбэ сэргэлт” төслийн талбайд хамрагдаж буй ой нь Хамгаалалтын бүсийн ой -Ногоон бүсийн ойд хамаарч байна. “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн талбайд ногоон байгууламжийн моддын үрлэлт, үндэсний сэжмээр ургах, голын хурдсаар шимт хөрс бий болох, үр зөөвөрлөгдөх зэрэг нөхцөл бүрдсэнээр голын ай сав дагаж байгалийн аясаар ургасан Бургас, Улиас, Хайлаас зэрэг мод бут сөөг, зарим хэсэгт хот суурин цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд тарьж ургуулсан Нарс, Улиас, Агч, Голтбор, Хайлаас, Тэхийн шээг зэрэг мод бут сөөг ургаж байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчимд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилттой “Сэлбэ сэргэлт” төслийн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г “Перстиж” БОНБҮ-г “Би жи эм дистрибьюшн” төслийн талбай дахь ойн экологи эдийн засгийн үнэлгээний ажлыг “Нью грийн форест” компани тус тус хийжээ. Төслийг зураглалыг хийхдээ Улаанбаатар хотыг засаг захиргааны нэгж дүүрэг хороодод хуваахдаа Сэлбэ голын хоёр эргийг ашиглан хуваасан байх тул “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хийгдэх авто зам болон голын урсцыг сайжруулах далангийн бүтээн байгуулалт нь Нийслэлийн таван дүүргийн 27 хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, Сэлбэ, Дунд гол дагуу төлөвлөсөн талбайд 29.74 га талбай бүхий 294.7м3 нөөц бүхий ой, нэг болон олон бүлэг үүсгэн ургаж буй 494 ширхэг мод, бут сөөг ургаж буй ногоон байгууламжид 399 ширхэг мод, бут сөөг бүхий 5176 м/кв зүлэгт талбай өртөж ойн сангийн нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.0 тэрбум 24 сая 949 мянга 579 төгрөг 50 мөнгө болж байгаа ажээ. Бүр тодруулбал, ногоон байгууламжид ургаж буй моддыг 100 хувь шилжүүлэн суулгах боломжтой ажээ. Харин шилжүүлэн суулгах боломжгүй тохиолдолд гарах хохирлын үнэлгээг Нийслэлийн 2007 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн 18-р тогтоолоор батлагдсан Хот нийтийн эд аж ахуй, ногоон байгууламжид учирсан хохирлыг арилгуулах, нөхөн сэргээхэд мөрдөгдөх үнэ тарифын дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоожээ. Бүр товчоор хэлбэл, төслийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн талбайд 893 ширхэг мод бүхий 5176 метр бүхий хоёр зүлэгт талбай зайлшгүй өртөхөөр байна.
Тайланд Сэлбэ голын тохижилтын ажлын хүрээнд бүтээн байгуулалт явагдах үед байгалийн аясаар ургаж буй мод бут сөөгийн хохирлын хэмжээг нягтлах, тухайн хэсгүүдэд явуулах үйл ажиллагааны талаар Нийслэлийн Байгаль орчны газарт хандан асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн байна. Мөн хүний гараар бий болгож тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн ногоон байгууламж бүхий хэсгүүд буюу Их Тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх хэсгүүдэд ургаж буй моддыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, харьяа дүүргийн хот тохижилт үйлчилгээний хэлтэстэй хамтран нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай. Ногоон байгууламжид ургаж буй хүний гараар тарьсан таван метрээс доош өндөртэй мод бутыг нүүлгэн шилжүүлэх боломжтой. Түүнээс дээш өндөр бүхий модыг шилжүүлэх нөхцөл боломж бага, шилжүүлэг даан ургах магадлал муу гэжээ. Байршилд байгалийн аясаар сэргэн ургаж буй моддын хувьд ихэвчлэн Бургас, Хайлаас Улиас зэрэг модод байна.Бургас модод нь ихэвчлэн үндэсний сэжмээр ургасан, нэг дор бүлэг болгон ургасан тул эдгээр моддын хувьд шилжүүлэг хийх боломжгүй ажээ. Бургас мод нь гадны нөлөөнд тэсвэр муутай бөгөөд эдгээр модод тохижилтын үйл ажиллагаанд өртсөн тохиолдолд ургах чадвар эрс муудна. Иймд экологи эдийн засгийн хохирлыг төлөх, бургас нь тохиромжтой нөхцөлд түргэн ургах чадвартай тул тухайн моддын тоогоор өөр газарт дүйцүүлэх ойжуулалт, тарилтыг хийх боломжтой гэжээ.
Харин эдгээр моддыг бүрэн устгах тохиолдолд бургасыг эх ургамал болгон ашиглаж тарьц суулгац ургуулах мөчир бэлтгэх боломжтой. Түүнчлэн улиас моддын хувьд ихэвчлэн үндэсний сэжмээр ургасныг онцолсон. Тиймээс модны үндэсний системийн хөгжил харьцангуй муу хөгжсөн байдаг тул шилжүүлэн суулгах нөхцөлд үндэсний систем ихээр гэмтэж ургах чадвар алдагдах эрсдэлтэй. Иймд бургас мододтой ижил арга замаар асуудлыг шийдвэрлэх нь чухал гэв. Хайлаас моддын хувьд үрээр ургасан бөгөөд ихэвчлэн ганц нэгээр ургасан байна. Тэгэхээр шилжүүлэн суулгах боломжтой. Хайлаас модны суулгацын үнэ хямд тул дүйцүүлэх аргаар тухайн моддын тоогоор өөр байршилд шинээр тарьсан нь эдийн засгийн хувьд өртөг багатай. Моддыг шилжүүлэн суулгах үеийн зардал нь тэдгээрийг тоо ширхгийн дагуу шинээр өөр байршилд тарьж ургуулах нь өртөг хямд байх бөгөөд шилжүүлэг хийсэн моддын амьдрах чадвар өөр байршилд шилжүүлэн тарьснаар эрс буурна гэдгийг тооцох хэрэгтэйг зөвлөжээ. Сэлбэ голын тохижилтын ажлын хүрээнд бүтээн байгуулалт явагдах үед Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн нутаг Долоон буудал орчимд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газар бүхий талбайг газар чөлөөлөх журмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Ганц нэгээр ургаж буй моддын экологи эдийн засгийн үнэлгээг Ойн газраас энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн албан тоотоор ирүүлсэн зөвлөмжийн дагуу байгалийн ойн нөөцийн 1м3 модны үнэлгээг ашиглан тооцов гэж “Нью грийн форест” компанийн мэргэжилтэн н.Сэр-од тайлбарласан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 166 (7410)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.