• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Үнийн өсөлт удаан үргэлжлэх нь тодорхой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. Тэрбээр, УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг дурдаад, энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллахыг УИХ-ын гишүүдэд хандан уриаллаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Өнгөрсөн 7 хоногт Та бүхэн маань аймаг, орон нутаг, сонгогдсон тойрогтоо ажиллаж, хууль тогтоох үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудын талаар иргэд, сонгогчдынхоо үгийг сонсож, санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу хүрээ заагийг нь тогтоосон 4 сэдэв, 11 дэд сэдвийн хүрээнд олон нийтийн саналыг тандан судлах ажлыг орон даяар хийлээ.

Иргэдийн маань гишүүддээ илэрхийлсэн санал бодлыг нэгтгэн дүгнэж үзвэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд иргэд ул суурьтай, нухацтай хандаж байгаа нь ажиглагдлаа. Тэд дэмжиж буй болон дэмжихгүй байгаа сэдэв, асуудлуудын талаар санал бодлоо илэн далангүй илэрхийлж байна.

Улсын Их Хурал баталсан хуулиудынхаа хэрэгжилтэд онцгой анхаарах, улс орны өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд одоогийн Үндсэн хуулийн нөөц бололцоог сайтар ашиглах, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэх, шийдвэртэй зоримог арга хэмжээ авах зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасанчлан ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх зарчмыг баримталж, идэвх санаачилгатай, ажил хэрэгчээр асуудалд хандаж ажилласан Улсын Их Хурлын гишүүддээ талархсанаа илэрхийлье.

Уулзалтуудын үеэр эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар газар сайгүй, олон иргэн хөндөж ярьж байсанд бид анхаарлаа хандуулах ёстой.    

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон геополитикийн хурцадмал байдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт 1990-ээд оны шилжилтийн үеэс хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байгаа нь тодорхой байна.

Инфляцын түвшин жилийн өмнө буюу 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1, Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрлээ. Энэ нь Төв банкны инфляцын зорилтоос давсан төдийгүй, сүүлийн 10 жилд болж байгаагүй хамгийн өндөр өсөлт болж байна. Инфляц 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна.

Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд:

  1. Төмс кг нь 970 төгрөгөөс 2500 төгрөг болж, 158 хувь буюу 2.5 дахин;
  2. Лууван кг нь 2000 төгрөгөөс 4700 төгрөг болж, 135 хувь буюу 2.3 дахин;
  3. Ургамлын тос литр нь 4300 төгрөгөөс 9500 төгрөг болж 121 хувь буюу 2.2 дахин;
  4. Байцаа кг нь 3000 төгрөгөөс 5200 төгрөг болж 73 хувь буюу 1.7 дахин;
  5. Элсэн чихэр кг нь 2700 төгрөгөөс 3750 төгрөг болж 39 хувь;
  6. “Атар” талх ширхэг нь 1280 төгрөгөөс 1700 төгрөг болж, 34 хувь;
  7. “Сүү” ХК-ийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27хувь;
  8. Цагаан будаа кг нь 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж 26 хувиар үнэ нь нэмэгджээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч энэ жишгээр нэмэгдсэн байна. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнээр хүрдэг.

2021 оны зургадугаар сартай харьцуулахад АИ-92, АИ-95, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 164 хувь буюу 1.6 дахин нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэг суурь шалтгаан болж байна.

Түүнчлэн гадаад хүчин зүйл буюу цар тахал, хорио цээрээс үүдэлтэй тээвэр логистикийн хүндрэл болон олон улсын ээдрээт нөхцөл байдал нөлөөлж байгаа нь тодорхой юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 1.7 дахин, хүнсний түүхий эдийн үнэ 76 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляц дэлхийн нийтийн зовлон боллоо. Тухайлбал, АНУ болон Европын холбооны улсуудад сүүлийн 40 жилийн хугацаанд гарч байгаагүй өндөр үнийн өсөлт ажиглагдаж байна.

Хэдийгээр гадаад, дотоод шалтгаан нөхцөл байгаа, үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш, дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байгаа ч бодлого боловсруулах, хууль тогтоох үүрэгтэй Улсын Их Хурал үүнийг зүгээр хараад сууж болохгүй ээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард УИХ-аас үнийн өсөлтийг хязгаарлах хууль баталсан нь дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах зарим үр дүнд хүрсэн боловч инфляц 2022, 2023 онуудад  хоёр оронтой тоонд хадгалагдах эрсдэлтэй байгааг Монголбанк болон ОУВС-гийн хийсэн төсөөллөөс бид харж болно.

Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар буюу оны эцэст хамгийн өндөр түвшинд хүрэх магадлал байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна.

Үнийн өсөлт ийнхүү удаан үргэлжлэх нь ядуурлын түвшинг нэмэгдүүлэх нь нэгэнт тодорхой. Тухайлбал, Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцооллоор иргэдийн орлого нэмэгдэхгүй үед амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байна. 

Иймд инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ ажлын хэсэг:

Нэгдүгээрт, Улсын Их Хурлаас баталсан “Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эрчимжүүлэх;

Хоёрдугаарт, Мөнгөний бодлого болон төсвийн бодлогын хүрээнд инфляцыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авах чиглэлээр холбогдох судалгаа дүгнэлт хийж, авах арга хэмжээний саналаа Улсын Их Хуралд танилцуулах;

Гуравдугаарт, Эрэлт талаас инфляц өдөөхгүй байх зорилгоор бодлогын хүүг шаардлагатай бол нэмэгдүүлэх, Төв банкны зарим хөтөлбөрүүдийг хумих боломж байгаа эсэхийг судлах;

Дөрөвдүгээрт, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, төсвийн алдагдлыг бууруулах нэмэлт арга хэмжээ авах санал боловсруулах;

Тавдугаарт, Халамжийн бодлого, арга хэмжээг эргэн харж, зөвхөн эмзэг, амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор шаардлагатай судалгаа, шинжилгээ хийж, холбогдох хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих зэрэг чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын Их Хурал хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгой анхаарлынхаа төвд зайлшгүй байлгах шаардлагатай байна.

Тиймээс энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ хандан уриалъя. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Согтууруулах ундааны эргэлтэд...
АИ-92 автобензин 53,945 тонн буюу 40...

Г.Занданшатар: Үнийн өсөлт удаан үргэлжлэх нь тодорхой

Kuzmo 2022-06-30

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах