• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өргөст хэмх, улаан лоольны импортод цэг тавъя

Монгол Улс махнаас бусад хүнсний бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог,  түүгээр зогсохгүй хэн дуртай нь импортолж болдог, оруулж ирснийгээ  хаа дуртай газраа зарж борлуулж, ашиг олдог  цөөн улсын нэг байх.  Эсвэл цорын ганц нь ч байж мэднэ. Тэр дундаа  төмс, хүнсий ногоо импортолдог. 

Сахарын элсэн цөлд  амьдардаг бол тийм байхаас ч өөр аргагүй. Гэтэл хөрс шороо минь онгон дагшнаараа шахам, хад чулуу багатай л бол хаана ч хамаагүй  сонгины хар үр цацчихад хэдхэн хоноод л цоор нь цухуйх,  нэг томоохон төмсийг тав хуваагаад булсан байхад ургаж л орхих  тийм  л оронд та бид амьдардаг атлаа төмс, хүнс, нарийн ногоогоо гаднаас импортлон тэрбум, тэрбумаар  нь мөнгөө гадагш урсгасаар ирсэн. Өдгөө ч урсгасаар байгаа.

Уг нь бидэнд тэгэх шаардлага байхгүй.  Ногоочдын маань тарьсан   байцаа, сонгино мэтийн жилдээ хоёр хурааж авдаг  хүнсний ногоонууд  эхнээсээ болж,  наадмын маргаашаас л зах зээлд нийлүүлэгддэг. Дээр нь 370 аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалдаг. Мөн хангайн бүсийн ихэнх аймгийн иргэд хашаандаа өөрийн хэрэгцээг хангахуйц ногоог тариалдаг. 

Түүнчлэн  өнгөрсөн намар  165.2 мянган тонн төмс, 72.7 мянган тонн хүнсий ногоо хураан авсан бол өнөөдрийн байдлаар   газар тариалангийн бүс нутаг гэгддэг Сэлэнгэ аймаг 85 мянган га талбайд төмс,   Орхон аймаг 380 мянган га-д төмс, 348 мянган га-д  хүнсний ногоо тариалсан байх жишээтэй.  Нарийн ногооны тухайд  150  гаруй   аж ахуйн нэгж   хүлэмжийн аж ахуй эрхлэн өргөст хэмх, улаан лооль,  сармис, бууцай, цэцэгт байцаа, яншуй, шанцай мэтийн нарийн ногоо тариалаад зогсохгүй гүзээлзгэнэ болоод жимс жимсгэнийг тариалах болсон.

Хүлэмжид тариалсан өргөст хэмх, улаан лооль эхнээсээ зах зээлд худалдаалагдаад эхэлсэн ч үнэ нь өндөр, олдоц нь ховор байгаа учраас иргэд мөнөөх л импортын  хүнсний ногоогоо хэрэглэсээр байгаа юм. Үнэн хэрэгтээ  өнгөрсөн намар хураасан, хатуу хэлэхэд үхэр ч тоож идэхгүй болтлоо илүүдээд байсан   төмс, хүнсий  ногоогоо зөв хадгалж, зөв тээвэрлэх аваас  гурван сая иргэний хэрэгцээг  өлхөн хангачих байлтай.  Гэтэл үгүй юм аа. 

Зооринд хадгалсан ногооны нөөц багасах тусам импортлогчдын царайд баярын мишээл тодрон,  урд хөршийнхний  химийн бордоогоор бордож бордож ургуулсан, эсийн өөрчлөлттэй  хүнсний ногоог тонн тонноор нь оруулж ирэн зах зээлд шахах нь бий.  Улсын их баяр наадам дөхөх тусам  хэрэглээ нь нэмэгддэг  лууван, төмс, сонгино, салатны навч, улаан лооль, өргөст хэмхний үнэ тэнгэрт хадаж, кг  төмс 2100-2500 төг болтлоо өсдөг.  Үүнээс анзаарахад, ногоочид л хамгийн сайхан амьдармаар.

Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ.  Хаврын хавсарганаар тариалалтдаа гарсан ногоочид зунжингаа  халуун наранд шарагдан зэрлэгтэй ноцолдсоор намрын сартай золгон, нуруугаа тэнийлгэх үед импортлогчид  маш хямд өртөг бүхий ногоог импортоор оруулж ирэх эс бөгөөс   газар дээрээс нь байцааг тонн-ыг нь 5-8 мянган төгрөгөөр худалдаж авч, тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж орхидог.

Тэгсэн мөртөө нийслэлийн иргэдэд  наймдугаар сарын нэгнээс есдүгээр сарын 10 хүртэл тэнгэрт хадсан үнээр, тодруулбал, кг байцаа 3000, төмс 1800,  монгол үрийн сонгино 2500, лууван 2200 төгрөгөөр худалдаалах жишээний.  Намрын дунд сар гараад ч Улаанбаатар хотод ногооны үнэ  500 төгрөгөөр буурдаг  атлаа газар тариалангийн бүс нутагт кг 250-500 болдог гэж байгаа. Өнгөрсөн жил хур их орсны улмаас төмс төдийлөн ургаагүйн улмаас  зах зээлд төмсний үнэ тэнгэрт хадсан хэвээр зуны дунд сартай золгоод байгаа. 

Наймаачид ч  эл байдлыг далимдуулан буриад шар төмс, хятад шар төмсийг  маш их хэмжээгээр импортлон зах зээл дээр  шороонд өнхрүүлэн гадна талыг нь халтартуулж аваад   “жавхлантын”, “борнуурын”, “шаамарын”, “орхоны”  гэхчилэн монгол аж ахуйн нэгжүүдийн нэрийг  худалдаалдаг нь нууц биш. Иргэд ч түүнийг нь мэдсээр байж авч идсээр.   

Учир иймээс  холбогдох яамныхан эрт ургацын ногоо зах зээлд нийлүүлэгдэхтэй зэрэгцээд импортын төмс, хүнсний ногоонд хориг тавьдаг болбол яасан юм бэ. Эдийн засаг хямарч, үрийн  зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа ногоочдын маань амьдрал жаахан ч болов сэв хийгээд авна гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэддэг байлтай. Импортын хүнсний ногоонд цэг тавьж, үндэсний ногоочдоо  төр бодлогоор дэмжээд өгвөл  ногоочдын төдийгүй бидний ч амьдрал өндийнө дөө.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Баяр наадмаараа сонгуульдах нь...
Сири дахин химийн зэвсэг...

Өргөст хэмх, улаан лоольны импортод цэг тавъя

Чулуунцэцэг 2017-06-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Өргөст хэмх, улаан лоольны импортод цэг тавъя

Монгол Улс махнаас бусад хүнсний бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог,  түүгээр зогсохгүй хэн дуртай нь импортолж болдог, оруулж ирснийгээ  хаа дуртай газраа зарж борлуулж, ашиг олдог  цөөн улсын нэг байх.  Эсвэл цорын ганц нь ч байж мэднэ. Тэр дундаа  төмс, хүнсий ногоо импортолдог. 

Сахарын элсэн цөлд  амьдардаг бол тийм байхаас ч өөр аргагүй. Гэтэл хөрс шороо минь онгон дагшнаараа шахам, хад чулуу багатай л бол хаана ч хамаагүй  сонгины хар үр цацчихад хэдхэн хоноод л цоор нь цухуйх,  нэг томоохон төмсийг тав хуваагаад булсан байхад ургаж л орхих  тийм  л оронд та бид амьдардаг атлаа төмс, хүнс, нарийн ногоогоо гаднаас импортлон тэрбум, тэрбумаар  нь мөнгөө гадагш урсгасаар ирсэн. Өдгөө ч урсгасаар байгаа.

Уг нь бидэнд тэгэх шаардлага байхгүй.  Ногоочдын маань тарьсан   байцаа, сонгино мэтийн жилдээ хоёр хурааж авдаг  хүнсний ногоонууд  эхнээсээ болж,  наадмын маргаашаас л зах зээлд нийлүүлэгддэг. Дээр нь 370 аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалдаг. Мөн хангайн бүсийн ихэнх аймгийн иргэд хашаандаа өөрийн хэрэгцээг хангахуйц ногоог тариалдаг. 

Түүнчлэн  өнгөрсөн намар  165.2 мянган тонн төмс, 72.7 мянган тонн хүнсий ногоо хураан авсан бол өнөөдрийн байдлаар   газар тариалангийн бүс нутаг гэгддэг Сэлэнгэ аймаг 85 мянган га талбайд төмс,   Орхон аймаг 380 мянган га-д төмс, 348 мянган га-д  хүнсний ногоо тариалсан байх жишээтэй.  Нарийн ногооны тухайд  150  гаруй   аж ахуйн нэгж   хүлэмжийн аж ахуй эрхлэн өргөст хэмх, улаан лооль,  сармис, бууцай, цэцэгт байцаа, яншуй, шанцай мэтийн нарийн ногоо тариалаад зогсохгүй гүзээлзгэнэ болоод жимс жимсгэнийг тариалах болсон.

Хүлэмжид тариалсан өргөст хэмх, улаан лооль эхнээсээ зах зээлд худалдаалагдаад эхэлсэн ч үнэ нь өндөр, олдоц нь ховор байгаа учраас иргэд мөнөөх л импортын  хүнсний ногоогоо хэрэглэсээр байгаа юм. Үнэн хэрэгтээ  өнгөрсөн намар хураасан, хатуу хэлэхэд үхэр ч тоож идэхгүй болтлоо илүүдээд байсан   төмс, хүнсий  ногоогоо зөв хадгалж, зөв тээвэрлэх аваас  гурван сая иргэний хэрэгцээг  өлхөн хангачих байлтай.  Гэтэл үгүй юм аа. 

Зооринд хадгалсан ногооны нөөц багасах тусам импортлогчдын царайд баярын мишээл тодрон,  урд хөршийнхний  химийн бордоогоор бордож бордож ургуулсан, эсийн өөрчлөлттэй  хүнсний ногоог тонн тонноор нь оруулж ирэн зах зээлд шахах нь бий.  Улсын их баяр наадам дөхөх тусам  хэрэглээ нь нэмэгддэг  лууван, төмс, сонгино, салатны навч, улаан лооль, өргөст хэмхний үнэ тэнгэрт хадаж, кг  төмс 2100-2500 төг болтлоо өсдөг.  Үүнээс анзаарахад, ногоочид л хамгийн сайхан амьдармаар.

Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ.  Хаврын хавсарганаар тариалалтдаа гарсан ногоочид зунжингаа  халуун наранд шарагдан зэрлэгтэй ноцолдсоор намрын сартай золгон, нуруугаа тэнийлгэх үед импортлогчид  маш хямд өртөг бүхий ногоог импортоор оруулж ирэх эс бөгөөс   газар дээрээс нь байцааг тонн-ыг нь 5-8 мянган төгрөгөөр худалдаж авч, тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж орхидог.

Тэгсэн мөртөө нийслэлийн иргэдэд  наймдугаар сарын нэгнээс есдүгээр сарын 10 хүртэл тэнгэрт хадсан үнээр, тодруулбал, кг байцаа 3000, төмс 1800,  монгол үрийн сонгино 2500, лууван 2200 төгрөгөөр худалдаалах жишээний.  Намрын дунд сар гараад ч Улаанбаатар хотод ногооны үнэ  500 төгрөгөөр буурдаг  атлаа газар тариалангийн бүс нутагт кг 250-500 болдог гэж байгаа. Өнгөрсөн жил хур их орсны улмаас төмс төдийлөн ургаагүйн улмаас  зах зээлд төмсний үнэ тэнгэрт хадсан хэвээр зуны дунд сартай золгоод байгаа. 

Наймаачид ч  эл байдлыг далимдуулан буриад шар төмс, хятад шар төмсийг  маш их хэмжээгээр импортлон зах зээл дээр  шороонд өнхрүүлэн гадна талыг нь халтартуулж аваад   “жавхлантын”, “борнуурын”, “шаамарын”, “орхоны”  гэхчилэн монгол аж ахуйн нэгжүүдийн нэрийг  худалдаалдаг нь нууц биш. Иргэд ч түүнийг нь мэдсээр байж авч идсээр.   

Учир иймээс  холбогдох яамныхан эрт ургацын ногоо зах зээлд нийлүүлэгдэхтэй зэрэгцээд импортын төмс, хүнсний ногоонд хориг тавьдаг болбол яасан юм бэ. Эдийн засаг хямарч, үрийн  зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа ногоочдын маань амьдрал жаахан ч болов сэв хийгээд авна гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэддэг байлтай. Импортын хүнсний ногоонд цэг тавьж, үндэсний ногоочдоо  төр бодлогоор дэмжээд өгвөл  ногоочдын төдийгүй бидний ч амьдрал өндийнө дөө.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах