БНХАУ-с АИ-92 автобензиний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

БНХАУ-с АИ-92 автобензиний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамжтай холбоотой үүсээд байгаа хүндрэлийг арилгах чиглэлээр импортлогч аж ахуй нэгжүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Бидний гол импортлогч орон ОХУ-ын дотоодын нөхцөл байдал хүнд байгаагаас нэмэлт импортын боломж тааруу байгаа юм.

Энэ хүрээнд бид орж ирж байгаа бүтээгдэхүүнийг аль болох оновчтой хуваарилах, нөөцийг бүрдүүлэх, тээврийн асуудлыг шуурхай шийдэх зэргээр ОХУ-ын талтай тасралтгүй хамтран ажиллаж байна. Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог.

АИ-92 автобензиний 10 дугаар сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна. Жил ирэх бүр хэрэглээ нэмэгдэж байгаа нь нөөц бүрдүүлэх сав багатай манай улсын хэрэглээнд жил бүр дарамт үүсгээд байдаг.

БНХАУ-с Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Минь Жуан-тай ахин уулзаж тус улсаас импортлох Евро-5 стандартын АИ-92 автобензиний биет хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах талаар ярилцаж тохиролцлоо. АҮЭБЯ болон импортлогч ААН-ийн төлөөлөл Бээжин хотруу явж урьдчилан тохирсон нэмэлт гэрээ хэлцлүүдийг хийхээр ажиллаж байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ