• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд өнөөдөр халагдлаа

2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэргийн дайчдыг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өнөөдөр ХУД-ийн иргэдэд үйлчлэх төв байрны хурлын зааланд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга хурандаа М.Мөнгөнтулга, ХУД-ийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Д.Баасанхүү нар оролцон цэргийн албаа нэр төртэй хаасан цэрэг дайчдад баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн энэ үеэр тус дүүргийн нэгж, байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, холбогдох албан тушаалтнууд цэргүүдийг хөдөлмөрийн зах зээлд зуучлах, ажлын байр санал болгох чиглэлээр мэдээлэл хүргэн ажиллалаа.

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга хурандаа М.Мөнгөнтулга “Нийслэлийн есөн дүүргээс хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан цэрэг дайчдыг хүлээн авах, хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж  байна. 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025 онд Батлан хамгаалах яамнаас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлогын” хүрээнд хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийг тодорхой хэмжээний мэргэжил эзэмшүүлэх сургалтуудад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийн чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Харин 2025 оны хоёрдугаар ээлжээр татагдах цэргүүдийг тухайн орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай, эрэлттэй мэргэжлүүд болох барилгын сантехникч, заслын ажилтан, хүнд машин механизмын оператор, цахилгаанчин мэргэжил эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр цэргийн албаа нэр төртэй хааж ирсэн залуус жолооны үнэмлэхтэй болсон, англи хэлний тодорхой түвшний мэдлэг эзэмшсэн, монгол бичиг сурсан талаараа сэтгэгдэл илэрхийлж, сэтгэл хангалуун байгаагаа ярилаа. Энэ нь залуусын ирээдүйн хөгжлийн суурь болж, нийгмийн амьдралд идэвхтэй, бүтээлчээр оролцоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Э.Хатанбаатар "Би 23 настай, ИЗОУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд шууд цэрэгт явсан. Манай Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр анги нь олон улсын сургалт, дамжаанд цэргүүдээ хамруулдаг онцлогтой. Миний хувьд Зэвсэгт хүчний онцгой ангид очиж алба хаасандаа маш их баяртай байгаа. Цэргийн анхан шатны сургалт бэлтгэлээс эхлээд англи хэл, монгол бичиг сурсан. Мөн жолооны үнэмлэхтэй болсон. Энэ ташрамд хичээл заасан бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Би цэрэгт явснаар бие бялдар төдийгүй сэтгэлзүй, оюун ухаан зэрэг олон талаараа өөрийгөө хөгжүүлж чадсан. Дүү нартаа хандаж хэлэхэд, цэрэгт явж, өөрийгөө хөгжүүлээрэй, эх орноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаарай гэж захимаар байна" гэлээ.

Э.Хатанбаатарын ээж "Миний хүү цэрэгт явснаараа цаг баримталдаг, хүний үгийг сайн сонсдог, аливаад хүлээцтэй, хатуужилтай, бүр илүү сайн хүү болоод ирсэн байна. Ээж хүний хувьд нэг жилийн хугацаанд цэргийн амьдралаар амьдарч, жинхэнэ эр хүн болоод ирээсэй гэж бодоод хүүгээ цэрэгт үдэж байсан. Өнөөдөр тэр минь нэр төртэйгөөр албаа хаагаад, хариуцлагатай, төлөвшсөн залуу болоод ирсэнд маш их бахархаж байна. Одоо миний хүү мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байна. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд, хүүхдүүдээ цэрэгт явуулаарай. Тэнд тэд төлөвшиж, хатуужилтай, эх орныхоо жинхэнэ хөвгүүд болон хүмүүжиж ирдэг юм байна гэж хэлмээр байна" гэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Хэлэлцээрийг соёрхон батлах...
Цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн...

2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд өнөөдөр халагдлаа

Kuzmo 2025-10-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
2024 оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд өнөөдөр халагдлаа

2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэргийн дайчдыг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг өнөөдөр ХУД-ийн иргэдэд үйлчлэх төв байрны хурлын зааланд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга хурандаа М.Мөнгөнтулга, ХУД-ийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Д.Баасанхүү нар оролцон цэргийн албаа нэр төртэй хаасан цэрэг дайчдад баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн энэ үеэр тус дүүргийн нэгж, байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, холбогдох албан тушаалтнууд цэргүүдийг хөдөлмөрийн зах зээлд зуучлах, ажлын байр санал болгох чиглэлээр мэдээлэл хүргэн ажиллалаа.

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан орлогч дарга хурандаа М.Мөнгөнтулга “Нийслэлийн есөн дүүргээс хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан цэрэг дайчдыг хүлээн авах, хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж  байна. 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025 онд Батлан хамгаалах яамнаас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлогын” хүрээнд хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийг тодорхой хэмжээний мэргэжил эзэмшүүлэх сургалтуудад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийн чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Харин 2025 оны хоёрдугаар ээлжээр татагдах цэргүүдийг тухайн орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай, эрэлттэй мэргэжлүүд болох барилгын сантехникч, заслын ажилтан, хүнд машин механизмын оператор, цахилгаанчин мэргэжил эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр цэргийн албаа нэр төртэй хааж ирсэн залуус жолооны үнэмлэхтэй болсон, англи хэлний тодорхой түвшний мэдлэг эзэмшсэн, монгол бичиг сурсан талаараа сэтгэгдэл илэрхийлж, сэтгэл хангалуун байгаагаа ярилаа. Энэ нь залуусын ирээдүйн хөгжлийн суурь болж, нийгмийн амьдралд идэвхтэй, бүтээлчээр оролцоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Э.Хатанбаатар "Би 23 настай, ИЗОУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд шууд цэрэгт явсан. Манай Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр анги нь олон улсын сургалт, дамжаанд цэргүүдээ хамруулдаг онцлогтой. Миний хувьд Зэвсэгт хүчний онцгой ангид очиж алба хаасандаа маш их баяртай байгаа. Цэргийн анхан шатны сургалт бэлтгэлээс эхлээд англи хэл, монгол бичиг сурсан. Мөн жолооны үнэмлэхтэй болсон. Энэ ташрамд хичээл заасан бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Би цэрэгт явснаар бие бялдар төдийгүй сэтгэлзүй, оюун ухаан зэрэг олон талаараа өөрийгөө хөгжүүлж чадсан. Дүү нартаа хандаж хэлэхэд, цэрэгт явж, өөрийгөө хөгжүүлээрэй, эх орноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаарай гэж захимаар байна" гэлээ.

Э.Хатанбаатарын ээж "Миний хүү цэрэгт явснаараа цаг баримталдаг, хүний үгийг сайн сонсдог, аливаад хүлээцтэй, хатуужилтай, бүр илүү сайн хүү болоод ирсэн байна. Ээж хүний хувьд нэг жилийн хугацаанд цэргийн амьдралаар амьдарч, жинхэнэ эр хүн болоод ирээсэй гэж бодоод хүүгээ цэрэгт үдэж байсан. Өнөөдөр тэр минь нэр төртэйгөөр албаа хаагаад, хариуцлагатай, төлөвшсөн залуу болоод ирсэнд маш их бахархаж байна. Одоо миний хүү мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байна. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд, хүүхдүүдээ цэрэгт явуулаарай. Тэнд тэд төлөвшиж, хатуужилтай, эх орныхоо жинхэнэ хөвгүүд болон хүмүүжиж ирдэг юм байна гэж хэлмээр байна" гэв.

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах