Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх саналыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд түүнээс ямар шалтгааны улмаас УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаар тодруулж, асуулт тавьж хариулт авсан юм . 

Ингээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэдэг саналыг томьёоллоор санал хураалт явуулж, нийт саналд оролцсон 114 гишүүний 89.5 хувь буюу 102 гишүүний саналаар санал дэмжигдэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Тэрбээр “Цаашид надруу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл ч бодитоор учирч, хүмүүс үгээ цэгнэн, бодлоо нуух хэмжээнд очжээ.Цаашдаа монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн, улайран эрх мэдлийн төлөөх тэмцэл удаа дараагийн увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой” гэлээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.