• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баяр наадмаараа сонгуульдах нь хэнд ашигтай вэ

Ардчилсан парламенттай болсон 26 жилийн түүхэнд анх удаа Төрийн тэргүүнээ сонгохоор дахин санал хураалт явуулах гэж байна. Энэ сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 1.978.298 нь сонгог­чийн саналын хуудсанд бичүүлснээс  1.318.511 нь саналаа өгчээ. Үүнээс “сонголтгүй сонгууль” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн 18 мянган сонгогч байсан бол, 600 мянга гаруй сонгогч огт саналаа өгөөгүй юм.

Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн авсан санал гурван тал руу хуваагдсанаас үүдэж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасны дагуу 50+1 гэсэн шалгуурт хүрч чадсангүй. Эхний шатны санал хураалтад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга илт давуу байж, өрсөлдөгч хоёроосоо 100 мянга гаруй хүний саналаа илүү байсан ч босго хувьдаа хүрч чадаагүй учраас ийн сонгууль хоёр шаттай болох нөхцөл бүрдлээ. Олон талаар эдийн засгийн хохирол учруулах энэхүү дахин санал хураалтыг хийхгүй байх боломж харамсалтай нь алга. Хуульд зааснаас  нэр дэвшигч хоёр ямар ч сурталчилгаа байхгүйгээр 13 хоногийн дараа буюу ирэх долдугаар сарын 9-нд дахин өрсөлдөхөөр болж байна. Харин гадаадад ажиллаж амьдарч буй иргэд долдугаар сарын 4-нд дахин санал өгнө.

Хэрвээ дахин санал хураалтад ирц хангалттай байж, нэр дэвшигчийн аль нэг нь 50+1 санал авч чадахгүй бол энэ сонгууль хүчингүй болж шинэ сонгууль болох нөхцөл байдал үүсч буй юм. Хэдэн төгрөг урсах, хэний буруу вэ гэдгийг дараа дараагийн нийтлэлээр хөндөх нь зөв биз. Харин энэ удаад  дахин санал хураалт яагаад баяр наадмын өмнө, бүр болоогүй амралтын өдөр болж байгааг СЕХ-ноос асуумаар байна. Сонгуулийн тухай хуульд дахин санал хураалтыг 14 хоногийн дотор зарлана гэж заачихсан. Ажлын өдөр гэсэн хуулийн заалт ч бий.

Тэгэхээр долдугаар сарын 10-наас өмнөх аль ч өдөр зарлах боломжтой гэсэн үг. Хүмүүсийн амралт эхлээгүй, ажилтай байхад санал авах тусмаа л ирц хангалттай бүрдэж, шинээр сонгууль хийхгүй, хэдэн арван тэрбум төгрөг салхинд хийсгэхгүй зохион байгуулах боломжтой. Үүнийг олон жил СЕХ-ны үйл ажиллагааг удирдсан Ч.Содномцэрэн дарга юу юунаас илүү мэдэж байх учиртайсан. Эсвэл мэдсэн ч мэдэн будлихыг хүсэв үү. Мэдээж санал өгөх хуудас дахин хэвлэх, машиныг шинээр програмчлах гэх мэтээр хугацаа шаардах ч үгүй ядахдаа ажлын өдөр зохион байгуулаад, ажилдаа ирэхдээ цагаан хуудсаа харуулж нэг өдрийн цалингаа бодуулах гэх мэтээр хариуцлагын асуудлыг ярьвал болохгүй гэх зүйл огтхон ч алга. Амралтын өдөр хийх тусмаа л иргэд агаар салхинд гарч амрахыг урьтал болгодог.

Цаашлаад баяр наадам эхлэхийн өмнөх өдөр нийслэлд үлдэх хүн байхгүй гэдгийг олон жил сонгууль хийсэн улс төрийн намууд мэдэж баймаарсан. Долдугаар сарын 9-нд тухайлбал, нэлээд олон аймаг, сумын улсын баяр наадам товлогдчихсон байжээ. Хуушуур хийх зөвшөөрлөө авчихсан, бараа бүтээгдэхүүн зарах иргэд ч ажлаа товлочихсон байж. Гэтэл дахин санал хураалтаас болж нэлээд олон аймгийн наадам цуцлагдаж байгаа бололтой. Төрийн буруу шийдвэрээс болж нөгөө талд асар их мөнгө хий дэмий салхинд үрэгдэх нь. Мөн энэ өдөр нийслэлийн залуусын хүсэн хүлээдэг амьд хөгжмийн “Playtime” наадам хотоос зайдуухан болох гэнэ лээ.

Сонгуулийн насны хамгийн идэвхгүй хэсэг бүлэг бүгдээрээ энэ наадмыг үзэхээр явна. Тэр тохиолдолд дахиад л санал хураалтын ирц хүрэхгүй болж шинээр сонгууль зохион байгуулахаас өөр аргагүйд хүрнэ. Эсвэл мөн л олон өдрийн бэлтгэл, ажлыг нь хойш татуулж цуцлахад хүрэх биз. Нэгхэн хоногийн дараа наадам эхлэх гэж байхад сонгууль өгөөд явах хүн тэр болгон олдохгүй гэх мэтээр наадмын өмнөх сонгууль бүх талаараа буруу тийш эргэх нь ээ.

Ерөөс улс төрийн намуудын олон жилийн түүхэнд баяр наадмаар далимдуулж болохгүй бүтэхгүй бүхнийг хийж, хор хутгаж ирсэн түүх бий. Ард түмний анхаарал наадам цэнгээн, амарч зугаалахад чиглэсэн үеийг далимдуулж УИХ-аар дандаа болохгүй, бүтэхгүй хуулиа баталж байсан жишээ олныг нэрлэж болно. Тиймээс энэ удаад ч наадмаар далимдуулж сонгуулийн луйвар хийх вий гэсэн болгоомжлол ч улс төрийн намууд болон улстөрчдөд байгаа юм билээ. Тухайлбал, УИХ-ын дарга асан З.Энхболд “СЕХ өглөө 09:00 цагаас хуралдаж, түүхэнд байгаагүй буруу шийдвэр гаргасан байна.

Яагаад гэвэл,  8, 9-ний өдөр наадам эхэлчихдэг. Сур харваа эхэлчихдэг, дааганы уралдаан болдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бүх аймгийн наадам 8, 9-ний өдөр болохоор төлөвлөгдөөд, шийдвэр нь гарчихсан байна. Монгол Улс сонгууль явуулж эхэлснээс хойш түүхэндээ анх удаа наадмын өдөр саналт хураалт хийх балмад шийдвэрийг СЕХ гаргасныг эсэргүүцэж байна. АН Сонгуулийн хуулийн 16.2-т зааснаар ажлын өдөр явуулахыг шаардана.  СЕХ аль дуртай өдрөө сонгууль явуулах эрх байхгүй.

16.2-оор сонгуулиуд аль нэг ажлын өдөр болдог. Ээлжит бус бусад сонгууль, дахин санал хураалтыг ч гэсэн 16.2-т нийцүүлнэ явуулна гэж Сонгуулийн хуулийн 20.3-т заасан байгаа. Тийм учраас наадмын өдөр явуулах гэж байгаа дахин санал хураалтаа нэн даруй, өнөөдөр өөрчил. СЕХ-ныхон МАН-ынханд долигнож болно. Гэхдээ  ингэж хуулиа зөрчиж битгий долигно. Ялангуяа Болдсайхан гэдэг нөхрийг энэ шийдвэрт оролцуулж болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн.  Тэр хүнээ хол байлгаж байж шийдвэрээ гаргаарай. Ажлын өдөр сонгууль явуулах шийдвэрийг би хэлээд байгаа юм биш. Хуульдаа тийм байна.

Тийм болохоор АН-ынхан ажлын өдөр дахин хураалтыг явуулахыг албан бичгээр мэдэгдэнэ, шаардана” гэсэн мэдэгдэл хийлээ. Эхний шатны санал хураалтад нэр дэвшигч нь ялсан АН-ын зүгээс ч ийм мэдэгдэл хийсэн. Гэтэл баяр наадамтай зэрэгцэн хийхийг ганцхан МАН дэмжээд сууж байгаа нь эрхгүй хар төрүүлж буй юм. Тэдэнд сонгуулийг наадамтай давхцуулах ямар нэгэн ашиг сонирхол байхыг үгүйсгэх арга алга.

Хуульдаа ажлын өдөр хийнэ гэж тусгачихсан атал наадмын өмнө хийж долоон тэрбум төгрөгийг салхинд хийсгэх хүсэл улс орноо боддог улс төрийн нам эвсэл, улстөрчдөөс гарч байгаа гэхээр л дахин санал хураалтад итгэх итгэл төрөхгүй байгаа юм. Хэдийгээр дахин санал хураалт хүртэл улс төрийн намууд болон нэр дэвшигчид сурталчилгаа хийх эрхгүй ч явган сурталчилгааг хориогүй. Тэр тусмаа хуульгүй юм шиг орон зай бол сошиал орчин. Тэнд нэгнээ гүтгэсэн харлуулсан, доромжилсон, улстөрчдийн фанатуудын нэгнээ үзэн ядсан хийрхэл ихсэх тусмаа л ирцэд улам бүр л нөлөөлнө. Залуус залхаж эхэлнэ.

Дахиад л хэдхэн ахмадууд саналаа өгсөн нэр зүүж, хэдэн арван цэцэрлэгийн мөнгийг хийх дэмий салхинд хийсгэх болчихоод байна, эрх баригчид аа. Ерөөс ард түмэн нь наадаж цэнгэж байхад төрийн тэргүүн, төр засгийн удирдлага сонго хэмээн тулган шаарддаг улс манайхаас өөр байхгүй гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Ийм л мэргэн шийдвэр гаргадаг төртэй учраас иргэдийн итгэл жилээс жилд буурч байгааг буруутгах аргагүй биз ээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Хоёр дахь шатны санал хураалтыг...
Өргөст хэмх, улаан лоольны...

Баяр наадмаараа сонгуульдах нь хэнд ашигтай вэ

Өнөртогтох 2017-06-28

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

17 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

17 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах