• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Ганзул: Эмчийн зөвлөгөөг сайн дагавал өвчлөлийг хүн өөрөө удирдах боломжтой

Уламжлалт анагаах ухааны таван заслын аргаар эмчилдэг “Ганзүү” уламжлалт эмчилгээний эмнэлэг хүн ардын эрүүл энхийн төлөө 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Баянхонгор аймгаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Ганзүү” эмнэлгийн хувьд 2015 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн Улаанбаатар хотод салбараа нээгээд байгаа юм. Ингээд уламжлалт эмчилгээний “Ганзүү” эмнэлгийн Ерөнхий эмч Ж.Ганзултай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө та манай уншигчдад эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай “Ганзүү” эмнэлэг 2010 онд анх үүсгэн байгуулагдаж, амбулатори байдлаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2010 оноос хойш үүдэн эмнэлгийн зориулалтаар ажиллаж байгаад 2012 оноос хэвтэн эмчлүүлэх тасагтай болж, Баянхонгор аймагт зургаан жил ажилласан.

Энэ хугацаанд давхардсан тоогоор 7000-8000 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байдаг. Тэр хугацаанд ихэвчлэн нуруу нугас, харвалтын дараах нөхөн сэргээлт, мэдрэлийн хурц үрэвслүүд, дотор, уламжлалт анагаах ухааны таван заслын эдгэрэлт сайн, ерөнхийдөө 80-аас дээш хувийн эдгэрэлттэй, үр дүн маш сайн гарч байсан. Түүнээс хойш манай байгууллага үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх зорилгоор 2016 онд Улаанбаатар хотод хоёр дахь салбараа нээсэн. Одоогийн байдлаар хөдөө, орон нутаг дахь салбартайгаа нийлээд 20-иод ажлын байр бий болголоо. Ихэвчлэн нутгаасаа ажиллах боловсон хүчнээ авчихдаг. Хотоос ажилтан авдаггүй. Хотоос ажилтан авахаар ажлаа хаяад явчихдаг. Таньж, мэдэхгүй хүн болохоор хэцүү шүү дээ. Тэгэхээр ажилтнуудаа байрлуулаад, ажиллуулдаг.

-Уламжлалт анагаах ухааны таван заслын арга гэхээр сонирхолтой санагдаж байна. Анагаах ухааны таван заслын аргад яг юу, юу ордог юм бэ?

-Уламжлалт анагаах ухааны таван заслын эмчилгээнд  эм тангаар засах, хануур, төөнүүр, бариа засал, жин, дэвтээлэг засал, рашаан засал ордог. Тухайлбал, рашаан засал нь гадна талын арьсны өвчинг анагаах, хатгуур, зүү эмчилгээ нь мэдрэлдээ сайн байх жишээтэй. Хануур гэдэг чинь халуун өвчинд их тустай. Монголчууд мах их иддэг. Түүнээсээ болж, элэгний халуун, тархи, толгой өвддөг. Түүнд хануур их сайн байдаг. Жин дэвтээлэг нь хавдсан үед сайн байдаг. Ер нь эдгээрийг хослуулаад эмчилгээ хийхэд үр дүн маш сайн гарна. Үүнийг уламжлалт анагаах ухааны таван засал гэж хэлдэг юм.

-Ер нь хүний судсыг бариад хэчнээн төрлийн өвчинг оношлох боломжтой байдаг вэ?

-Судсаар оношлох өвчин олон бий. Гэхдээ уламжлалт анагаах ухаанд онолоор нь 404 өвчин бий гэж оношилсон байдаг. Тэгээд 404 өвчнийг 101, 101-ээр нь хуваадаг. Идээ ундаанд эдгэрдэг өвчин байна. Хоолоо тохируулаад, эмчийн зөвлөгөөг дагаад эдгэчихдэг өвчин байна. Үгүй бол эмээр эдгэрдэг өвчин байна. Эсвэл дулаан хувцас өмсөөд, улиралдаа тааруулж хувцаслаад эдгэрдэг өвчин байдаг. Тэгээд эм заслаар эдгэрдэг гээд тус бүр 101 өвчин байгаа. Хамгийн сүүлд эдгэшгүй 101 өвчин гэж байдаг юм. Тэгээд 404 өвчнийг багтаадаг. Тэр бүхнийг бид уламжлалт анагаах ухаанаар бүрэн төгс оношилдог.

-Танайд ямархуу зовиуртай хүмүүс хандах вэ. Сүүлийн үед нурууны өвчин, шохойжилт маш их болж байна. Дээрээс нь фитнесст  буруу хичээллэснээс болж нуруугаа гэмтээсэн, машин удаан барьдаг гэх мэтчилэн нурууны өвчлөл нэлээд ихсэх хандлагатай байх шиг?

-Ерөнхийдөө Монголын уур амьсгалын байдал их хүнд. Дээрээс нь хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байна. Малчид маань хүнд нөхцөлд ажилладаг. Энэ нийгмийн ихэнх хүн хар бор ажил хийж байна. Тэгж байж амьдралаа залгуулж байна. Гадаад, дотоод руу ажиллахаар их явж байна. Мэдээж төмөр ч гэсэн элэгддэг. Дээд тал нь 40-50 жил нурууны дискийг ачаалал өгөөд гамгүй хэрэглээд ирэхээр ямар нэгэн байдлаар нурууны диск гэмтээд эхэлчихэж байгаа юм. Түүнээс болж, нурууны дискний суулт, цүлхийлт, нурууны эвэрхий үүсдэг. Үгүй бол нурууны үе, хавчуургын зөөлөн эдүүд нь урагддаг ч юм уу.

Янз бүрийн байдлаас болж, хүмүүсийн хөл гар руу бадайрч өвдөх, гуя руугаа чинэрч өвдөх, бүр хүндрэх юм бол суудлын мэдрэлээс шалтгаалаад хоёр хөл, бөгсөн бие мэдээгүй болох өвчин зонхилж байна. Сүүлийн үед хооллолттой холбоотой өвчлөл ч их байгаа. Өмнө нь монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй байж, зундаа цагаан идээгээ идээд, өвөл нь махаа идээд явж байсан учраас харвалт, цус өтгөрөлт гэдэг зүйл бага байсан. Одоо бид суурин иргэншилтэй болчихсон учраас байнга суудаг, агаар салхинд явдаггүй, цагаан идээ ч бага хэрэглэдэг болсон.

Зундаа махаа задлаад хорхог, боодог идчихдэг. Түүнээс болж цусны өтгөрөлт маш их байгаа учраас давхар харвалтын асуудал гарч ирж бай­гаа юм. Ер нь 50-иас дээш насны хүмүүсийн 30-40 хувьд нь харвалт өгч байна. Харвалтын шалтгаан их олон л доо. Өөх тосноос гадна хоолны гам бариагүйгээс болдог. Манай эмнэлэгт ирж буй ихэнх өвчтөнүүд харвалтын дараах нөхөн сэргээлтийн эмчилгээ хийлгэдэг. Нуруу нугасны өвчин, тархины судасны нарийсалт, нуруу нугасны суулт, нүүр амны гурвалсан мэдрэлийн саажилт байна. Дотор эрхтэн талаасаа монголчууд хатуу, хүнд хоол иддэг учраас ходоодны шарх улайлт, элэг цөсний өөрчлөлт, нойр булчирхайн асуудал гээд яривал маш олон өвчин байна л даа.

-Хүмүүс нүдний дээд, доод зовхи татлаа мэдрэлийн ядаргаа юм байна. Ядарчихаж гээд тоохгүй явсаар байгаад хүндрүүлчихдэг. Энэ тохиол­долд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Уламжлалт таван заслын аргаар мэдрэлийн гаралтай өвчнүүд бүрэн эдгэрэх үү?

-Ямар нэгэн хорт хавдарын шинжгүй, хүзүү нурууны хугаралгүй, хүнд ажил хийгээд нуруу нугасныхаа дискийг ураагүй байхад л таван заслын аргаар бүх өвчин эдгэрнэ. Манай эмчилгээнүүд маш үр дүнтэй. Бид таван заслын аргаар буюу тангаа өгөөд, бариа заслаа хийгээд, зүүгээ тавиад, хануур төөнүүрээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд жин дэвтээлэг тавиад, шарлага хийдэг. Шарлага гэдэг чинь халуун жин гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө гадуур уламжлалтын бариа заслын газрууд олон бий. Гэхдээ цогцоор нь хийдэггүй. Нэг газар нь тан бариад явчихдаг. Нөгөө газар нь голдуу бариа хийгээд явчихдаг. Эсвэл нэг газар очихоор зүү тавьчихдаг. Уламжлалт анагаах ухаан маань Европ анагаах ухаанаас ялгарах гол зүйл нь юу вэ гэвэл бүхэл цогцын онол гэж байдаг. Хүнийг бүхэл цогцоор нь байгаль дэлхийтэй уялдуулж авч үздэг.

Түүнээс Европ анагаах ухаанд бөөрний эмч нь бөөрөө, зүрхний эмч зүрхээ гээд эд эрхтнээрээ салгаж үздэг. Гэтэл тухайн хүн бөөрөө эмчлүүлж байтал ходоод ч юм уу, бусад эрхтэндээ нөлөөлөх байдал гардаг. Тэгэхээр бүхэл цогцоор нь эмчлэх нь үр дүнтэй байгаа юм. Сүүлийн үед Европ, Америкчууд яагаад уламжлалт анагаах ухаан руу хошуураад байна вэ, энэ эмчилгээ үр дүнтэй байна гээд байгаа вэ гэвэл хүнийг цогцоор нь байгальтай хоршуулан эмчилдэг учраас тэр. Зөвхөн бөөрийг нь эмчлэхгүй. Бөөр үрэвсэхээр цаашаа яах юм. Бөөрөөр дамжиж цус бохирдох, бие хавагнах, ходоодны үйл ажиллагаа муудах, даралт ихсэх гээд бөөртэй холбоотой асар их зүйл байгаа. Ходоодтой холбоотой асар их сүлжээ бий. Зөвхөн ходоодоо эмчлээд цаашаа элэг, цөс, нойр булчирхай нь яах юм. Ходоодны шингээлт муудаад бие их таргалаад ирэхээр зүрхний ачаалал нь яах юм. Тиймээс л үүнийг сайн, цогцоор нь эмчлэх ёстой.

-Тэгэхээр суурийг нь олж оношлох ёстой гэсэн үг үү?

-Ерөнхийдөө уламжлалт анагаах ухаан мөн чанар, шалтгааныг нь эрж эмчилдэг. Европ анагаах ухаан шинж тэмдэгт нь л эмчилгээ хийж байгаа. Бөөр өвдвөл бөөрөө эмчилнэ. Хамар өвдөл хамар эмчилнэ. Нүд бол нүд эмчилнэ. Яах вэ, техник хөгжсөн учраас тэр, тэр гээд нарийвчлаад үзэж болж байгаа юм л даа. Тэгээд бөөрийг нь эмчлэхээр сарын дараа бөөр нь бас нэг эрхтнээс болоод өвдчихдөг. Тиймээс бүхэл цогцоор нь эмчилгээ хийх шаардлага тулгардаг. Түүгээрээ л уламжлалт анагаах ухаан давуу талтай.

-Энгийн болон цахилгаан зүү гээд ялгаад биччихсэн байсан. Яг ямар ялгаатай юм бэ?

-Хүний мэдрэл гэдэг маань өнгөрийн болон гүний гэж хоёр хуваадаг. Өнгөрийн мэдрэл гэдэг нь бидний гар хуруугаа чимхэхэд мэдрэгддэг мэдрэл юм. Энэ өнгөрийн мэдрэлийг сэргээдэг зүйл бол цахилгаан зүү. Харин ган болон мөнгөн зүү гүний мэдрэлд нөлөөлдөг. Монголчууд эрс тэс уур амьсгалтай, хүйтний улиралд амьдардаг учраас доод бие хөрөх гэж ярьдаг. Ерөнхийдөө нуруу нугасны хоёр судасны эргэлт байхгүй болоод доод бие буюу  хоёр хөл сульдаж, тамирдах, сэнгэнэх, янгинах үед мөнгөн болон алтан зүүг галаар халааж тавьдаг. Мөнгөн зүүний хувьд гал дамжуулах үр дүн маш сайтай учраас бие хөрсөн тохиолдолд судасны эргэлтийг сайжруулж байна гэсэн үг. Өвчнөөсөө шалтгаалаад өнгөрийн мэдрэл байвал цахилгаан зүү, гүний мэдрэл байвал ган зүү хэрэглэдэг. Үгүй бол бүр доод бие нь хөрчихсөн яс нь сийрчихсэн хүнд алт, мөнгөн зүүгээ хэрэглэдэг. Ийм л ялгаатай даа.  

-Сүүлийн үед эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал нэлээд гардаг болж. Тухайлбал, түрүү булчирхайн үрэвсэл, архи тамхи хэрэглэх, бэлгийн сулрал гээд. Танайд ийм асуудалтай хүмүүс хандах боломж бий юу?

-Ерөнхийдөө манайд хийгдэж байгаа. Ихэвчлэн нуруу нугасаа бариад дотор эрхтнээ яг л анагаах ухааны онолоо баримтлаад бүх л цогц болгоно. Цагаан судсаараа дамжуулаад дотор эрхтнүүдээ сэргээж өгнө. Тэгэхээр сүүлийн үед тохиолдож байгаа энэ өвчлөлүүд маань цаг уур, хувцаслалттай холбоотой. Үгүй бол бэлгийн замбараагүй хавьталд орсноос болж, бэлгийн чалх муудах, түрүү булчирхайн үрэвсэлтэй болдог. Түрүү булчирхайн үрэвсэл ихэвчлэн 40-45, 50-60 настай хүмүүст голдуу тохиолдож байгаа. Уг нь бэлгийн ажил маш сайн хийх тусмаа түрүү булчирхай агшиж, сунаж байх ёстой. Ийм үед түрүү булчирхай томрох, шохойжих асуудал бага байдаг.

-Ерөнхийдөө уламжлалт эмчилгээ курсээр хийгддэг. Нэг курс эмчилгээ хэд хоног байдаг юм бол?

-Манай эмнэлэгт нэг курс эмчилгээг 10 хоногоор авч байгаа. Тан удаан үйлчилгээтэй учраас 21 хоног ууж байж үйлчилгээ өгдөг. Антибиотик уугаад л маргааш нь шинж тэмдгийг нь дарчихаж байгаа юм. Тэгэхдээ цаана байгаа мөн чанарыг нь дарж чаддаггүй. Уламжлалт эмчилгээний таван заслаа зэрэгцүүлээд хийхэд 10 хоногт хүний биед ялангуяа зүү эмчилгээ нь хүний биед дархлаа буюу бүх булчирхайнуудын үйл ажиллагааг сайжруулж өгдөг.

Түүгээрээ маш давуу талтай. Ер нь 5-7 хоног зүү тавихад хүний өнчин тархинаас эхлээд бүх булчирхайнууд бөөрний дээд булчирхай, төмсөг, элэгний үйл ажиллагаа маш их идэвхжээд сайжраад явчихаж байгаа юм. 10 хоногийн эмчилгээ хийчихэд эмчилгээний үр дүн нэлээд сайн гарна. Ерөнхийдөө өвчин чинь хүнд, хөнгөн, удааширсан чанартай байж байгаа. Түүнээсээ шалтгаалаад хүмүүс давтан эмчилгээг 10 хоногийн дараа хийх үү, сарын дараа, эсвэл гурван сарын дараа, нэг жилийн дараа хийлгэх үү гэдэг нь эхний 10 хоногийн эмчилгээний үр дүнгээс шалтгаалаад явчихдаг.

-Ерөнхийдөө хүмүүс гадуур зүү тавиулаад нэг газар очиж бумба тавиуллаа гэдэг. Гадуур эмчилгээ хийлгээд гам их алддаг юм шиг байна билээ. Уламжлалт эмчилгээнд үр дүн нь гам барихтай холбоотой байх уу?

-Уламжлалт эмчилгээ гэдэг бол миний түрүүнд ярьсанчлан идээ, ундаа, явдал, мөр гэдэгтэй холбоотой. Хүмүүс идээ, ундаагаа зохицуулаад өвлийн цагт сайхан дулаан хувцаслачих хэрэгтэй. Зуны цагт гол ус туулахдаа, туулсныхаа дараа өөрийгөө арчлах нь явдал мөрийн асуудал юм. Яг энэ асуудлыг л хүмүүс гам сайн бариагүйгээс өвчлөл дахин үүснэ гэж ярьдаг байхгүй юу. Өвчний хамгийн анхны шалтгаан нь хоол унд, явдал мөртэй холбоотой.

Цаашлаад өвчин нь хүндэрч байгаа учраас гамаа сайн барих хэрэгтэй л дээ. Нэгэнт өвдөөд нуруу нугас, хөл гар нь мэдээгүй болж харвалт өгсөн хүмүүс гамыг маш сайн барих ёстой. Нуруу нугасны өвчтэй хүн хүнд юм өргөх, даарах, таргалалтаас татгалзах ёстой. Тэгж байж өвчлөлгүй болно. Монголчуудын дунд таргалалт их явагдаж байна шүү дээ. Байнгын суугаа ажил хийх, хөдөө гадаа мотоцикль, машин тэрэгний ослоос шалтгаалаад нуруу нугасны өвчтэй болдог. Ирж байгаа хүмүүсийн 90 хувь нь нуруу нугасны өвчтэй хүмүүс байна. Тэдгээр хүмүүс гам сайн барих хэрэгтэй. Бид 10, 20 хоног эмчилгээ хийгээд, ямар ч зовиургүй нуруу нугасны талаас хагалгаанд оруулахаас зайлсхийж, эмчилгээг нь хийж өгч байгаа юм.

Гэтэл тэр хүмүүс манайд эмчилгээ хийлгэчихээд, эмнэлгээс гараад л 10 хоногийн дараа хүнд юм өргөөд, эргэж өвчилчихөөд дараагийн эмнэлгээ хайгаад явчихдаг. Угтаа бол өөрсдөө хийлгэсэн эмчилгээгээ авч үлдэхийн тулд эмчийнхээ зөвлөгөөг дагаж, эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулаад хүнд юм өргөхгүй, эсвэл байнгын суугаа ажил хийж байсан ч хүзүүний дасгал хийчихээд байвал харвалтаас сэргийлнэ. Манайхаас өгч байгаа зөвлөгөөг дагах юм бол өвчлөлийг хүн өөрөө удирдах боломжтой.

-Таны хувьд яагаад заавал уламжлалт анагаах ухааныг судлах болов. Энэ чиглэл рүү хөтөлсөн хүн тань хэн бэ?

-Миний хувьд Баянхонгор аймагт төрсөн. Хоёр настай байхад манай дүү төрөөд би өвөө, эмээ рүүгээ шилжсэн л дээ. Тэгээд хоёр буурай дээрээ найман нас хүртлээ хамт байж, тэр хоёрынхоо сургаалийг дагаж, мал маллаж өссөн дөө. Тэр үед өвөө минь намайг бичиг үсэг сурчихаад дараа нь лам болчих гэсэн юм. Ингээд аймгийн гуравдугаар арван жилд сураад, дөрөвдүгээр анги төгсөөд, бичиг үсэг тайлж эхлэх үедээ лам болсон.

Ламын гэгээний Гон Гандан Дэдалин хийдэд сууж байгаад оройгоор арван жилийн сургуулиа дүүргэсэн. Тэр хугацаанд шашны боловсрол эзэмшсэн. Дараа нь уламжлалт анагаах ухаанаар салбартаа нэлээд тэргүүлж буй Билгүүн номч, Мамбадацан хийдийн хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдоржид шавь орж, 1999-2005 он хүртэл шавилсан. Өмнө нь би лам байх хугацаандаа номын сангуудаар явж, уламжлалт анагаах ухааныг судалж байгаад, Дарханы анагаах ухааны коллежид орж, гурван жил бага эмчээр сурсан. Хэдийгээр арван жилийн сургуулиа бүрэн дүүрэн төгсөөгүй ч коллежийн оюутнууд дундаасаа эхний тавд жагсдаг байсан.

Төвд хэлтэй, уламжлалт анагаах ухааныг өөрөө сонирхон судалж байсан болохоор надад илүү ойр байсан. Ерөнхийдөө уламжлалт анагаах ухааныг сурахад жаахан хэцүү. Хэтэрхий хийсвэр, логик сэтгэлгээ шаарддаг, барьцгүй зүйлд үндэслэсэн онол учраас хүүхдүүд их эргэлздэг. Байгаль орчинтойгоо нэгдээд, хүн ардын дундаас гарч ирсэн эмчилгээ гэдгийг сайн ойлгохгүйгээсээ болоод уламжлалт анагаах ухаанаа орхиод өөр чиглэл рүү орчихдог. Харин би коллежоо төгсөөд Хөх хотын анагаах ухааны их сургуульд шалгалт өгч тэнцэж, ороод 2010 онд их эмчээр төгссөн.

Монголд ирээд хийх ажил хэцүү шүү дээ. Гадаадад сургууль төгссөн ч төгсөөд ирж буй нарийн мэргэжилтнээ татаж аваад, ажиллуулах, ажлын байраар хангах боломж байхгүй, улсын бодлого ч байхгүй. Хятад улс бол гадаадад төгсөөд ирсэн боловсон хүчнээ ажлын байр бусад бүхий л зүйлсээр хангадаг. Харин надад аз таарсан. Хөх хотод сурч байхдаа хоёрдугаар курсээсээ өвөрмонгол, хятад эмч нарыг дагалдаж, практик дээр суралцаж байсан. Тэнд сурч байсан монгол оюутнууд шоудаад, зугаалж явахад би өвөрмонгол эмч нарын гар хөлийн үзүүрт гүйж байгаа.

Сурч байгаа оюутнууд сүүлийн буюу тав дахь жилдээ дадлага хийж байхад би дөрвөн жил дадлага хийсэн. Энэ маань маш их үр өгөөжөө өгсөн. Ажлын гараа маань Новосибирск хотоос эхэлсэн. Хөх хотод дадлага хийж байхад Новосибирскээс хэдэн хүн ирж, ажиллах санал тавьсан. Тэр үедээ эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс дээр ороод энэ эмчилгээг өөрсдөө гардаад хийж чадах уу гэсэн. Миний ганц хийж чадах зүйл шүү дээ гээд тэр хүмүүсийн саналыг хүлээж аваад Новосибирскийн Лотос гэдэг уламжлалт анагаах ухааны эмнэлэгт очиж, их эмчээр ажилласан. Ер нь тэндээс л өөрийгөө олж авсан гэж хэлж болно. Тэгээд өөртөө итгэлтэй болж, эмчилгээний үр дүнгээ ч маш сайн мэддэг болсон. Чихэрт дуртай хүн гэдэг шиг уламжлалт анагаах ухаандаа шимтэж, тийм өвчтэй хүн ороод ирвэл тэгж эмчилнэ дээ гэж бараг зүүдэлдэг болчихсон. Ингээд л Монголдоо ирээд уламжлалт анагаах ухааны чиглэлээрээ ажиллаж эхэлсэн дээ.

-“Ганзүү” эмнэлэг маань одоо хэдэн салбартай үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай эмнэлэг Баянхонгор аймгийн төвд тасралтгүй зургаан жил үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо аймгийн төв дэх эмнэлэг маань хэвийн ажиллаж байгаа. Уламжлалт анагаах ухааны эмч ажиллаж байгаа. Би Улаанбаатарын эмнэлэг, хөдөөний эмнэлгийнхээ ажилтнуудыг хоёр хоёр сарын хугацаатай сэлгэж ажиллуулдаг. Энд хоёр сар ачаалалтай ажилласан бол хөдөөний эмнэлэгт арай ачаалал багатай ажиллуулдаг. Ажилчдынхаа ур чадварыг ч өөрөө хянаад явах боломжтой болчихдог. Тэгэхээр манай эмчилгээний үр дүнд Баянхонгорт ч, энд ч адилхан явагддаг. Улаанбаатар их дэлгүүрийн дэргэдэх салбартаа бид өдрийн эмчилгээг хийдэг. Хүн амын нягтрал ихтэй учраас иргэддээ өдрийн эмчилгээг үзүүлж байна. III хорооллын салбар маань дуу чимээ, хөл хөдөлгөөн багатай байдаг учраас хүмүүсээ амар тайван, чимээгүй орчинд сувилах, хэвтүүлэн, ган болон мөнгөн зүү, цахилгаан зүү, хануур, сам соруул, шарлага, бумба, төөнө засал, халуун чулуу, давсан халуун жин засал, эмчилгээний цэгэн бариа, архи, сүү, сүүлэн тостой бүтэн биеийн бариа зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг “Ганзүү” эмнэлэг үйлчлүүлэгчиддээ үзүүлж байна. Манай эмнэлэгт хандахыг хүсвэл 9999-5584, 9900-2332 дугаарын утсаар холбогдоорой гэж хэлмээр байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ
Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Ипотекийн зээл
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Сурвалжлага
ХУРААХ
Баялгаа гадагшаа хяналтгүй өгөх...
Хэн юу хэлэв

Ж.Ганзул: Эмчийн зөвлөгөөг сайн дагавал өвчлөлийг хүн өөрөө удирдах боломжтой

Энхцэцэг 2017-05-05

Сэдвүүд : #Ярилцлага   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ
Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

17 цагийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

17 цагийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

19 цагийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

20 цагийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

21 цагийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

21 цагийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

22 цагийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

22 цагийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

22 цагийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

22 цагийн өмнө өмнө

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

23 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

1 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрыг нээлттэй хувьцаат компани болгоно

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

1 өдрийн өмнө өмнө

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2 өдрийн өмнө өмнө

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-12 өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-10 өмнө

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2025-12-10 өмнө

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-11 өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

2025-12-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах