Баялгаа гадагшаа хяналтгүй өгөх тогтоолыг дэмжсэн улстөрчидтэй танилц
УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. Энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон Автозамын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцсэн юм.
Төрийн албаны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс гадна Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн бөгөөд хоёр хуулийн төслийг тус тусад нь хэлэлцэж, улмаар нэгтгэн хэлэлцэх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн юм. Харин чуулганы хуралдааны төгсгөлд хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй Валютын сангаас зээл авахтай холбоотой асуудлыг оруулж ирсэн юм.
УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 1.11 дүгээр заалтад хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулахаар заасан нь хөтөлбөрийг хойшлуулахад хүргэсэн юм.
Тэгвэл энэ асуудлыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэнэтхэн УИХ-аар хэлэлцүүлж, улмаар 36 гишүүн дэмжлээ. Ингэснээр Монголын баялгийг зарсан мөнгө Монгол Улсад огтхон хамаагүй хилээр гарахаар болж байна. Дотоодын банкуудаар гүйлгээ хийгдэх эх үүсвэр хаагдах эрхзүйн орчинг тэд бүрдүүлж өгөв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Сайд УИХ-ын тогтоолыг засахаар оруулж ирдэг жишгийг анх удаа харлаа. Тэр тусмаа УИХ-д олон жил суусан туршлагатай улстөрчийг хурал удирдах үеэр ийм асуудал гарсанд гайхаж байна. Энэ асуудал Цэцэд очно шүү. Тиймээс Ц.Нямдорж дарга та Цэцэд очно гэхээр л гайхаад сууж байна” хэмээлээ. Улстөрчдийн маргааны сэдэв болсон, түүхэнд муухайгаар бичигдэх энэхүү гутамшигт шийдвэрийг дэмжсэн улстөрчидтэй уншигч таныг танилцуулъя.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.