Монголын Ипотекийн Корпораци (МИК) Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу, банкнуудын олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, 509 тэрбум төгрөгийн нийт дүнтэй, 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг (ИЗББ) гаргалаа.
Энэ удаагийн 39-р багц нь нийт 4,477 өрхийн ипотекийн зээлийг хамарч байгаа бөгөөд:
-
1752 буюу 39.1% нь хөдөө орон нутгаас зээлэнд хамрагдсан,
-
2725 буюу 60.9% нь Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан өрхүүд байна.
2025 онд нийт 1,68 их наяд төгрөгийн 15,620 зээлдэгчийн зээлийг худалдан авлаа. Энэ нь хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон зээлдэгчийн зээлийг үнэт цаасжууллаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)