Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2025 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -12…-17 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +3...-2 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -5…-7 градус хүйтэн байна. 05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ