Алслагдсан бүс нутгуудад хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцын сайжруулах хэрэгтэй

 Алслагдсан бүс нутгуудад хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцын сайжруулах хэрэгтэй
  • ХӨВСГӨЛИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “L3787/3788-MON Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн баг, “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн баг, Хөвсгөл нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргаа болон бусад холбогдох үндэсний болон орон нутгийн байгууллагуудтай хамтран “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт зохион байгуулав.  

 

  • НЭГ УДААГИЙН ХЭРЭГЛЭЭ, ХУВАНЦРЫН ХАЯГДАЛГҮЙ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын мэргэжилтнүүд, орон нутгийн захиргаа, аж ахуй нэгжүүд, нутгийн иргэдийг нэг дор цуглуулж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдэвт сургалт хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцож байна. Энэ удаагийн сургалтыг “Нэг удаагийн хэрэглээнээс татгалзъя” уриатай зохион байгуулж, хог хаягдлаа газар дээр ангилан ялгаж, нэг удаагийн аяга, таваг бусад хэрэглэлгүй, савласан ус, ундаа, тараах материалгүй зохион байгуулж байгаагаараа онцлогтой болов.

 

  •        АЛСЛАГДСАН БҮС НУТГУУДАД ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАН ТЭЭВЭРЛЭХ ЯВЦЫН САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

БНХАУ-ын ШУА-ийн хот болон бүсийн экологийн асуудал хариуцсан эко хүрээлэнгийн судалгааны төвийн судлаач профессор Др Жоу Чуанбин: Хятад улсад Эко аялал жуулчлалын үед хог хаягдлыг бууруулахад дараах арга хэмжээнүүдийг авч байна. Төвлөрсөн хог хог боловсруулах томоорхон үйлдвэргүй бүсүүдэд хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх явцыг сайжруулах. Ингэснээр хог хаягдлыг үүсэх, тархахаас сэргийлдэг.  Хятад улсын хотуудад сүүлийн 10 жилд хог цуглуулан тээвэрлэлт 63%-иар сайжирсан. Хог тээвэрлэлтийн машинууд алслагдсан бүсүүдэд зөвхөн хог цуглуулан тээвэрлэхээс гадна хүргэлтийн үйлчилгээ, соён гэгээрүүлэх, сурталчилгаа мэдээлэл тараах ажлыг давхар гүйцэтгэж тээвэрлэлтийн зардлаа бууруулдаг.

 

  •        РОМЫН ПАП ЛАМ ФРАНЦИС МОНГОЛ УЛСАД 5 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Тэрээр Монгол улсад анх удаа айлчлал хийх ба 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ны хооронд 5 хоногийн хугацаатай байх юм. Пап Францис уг айлчлалын тухай Ватиканы мөргөл залбирлын гол төв болох Гэгээн Петрийн талбайд энэ сарын 27-ны өдөр айлдвараа айлдах үедээ онцолсон ба “Мөргөлчдийг уг айлчлалынх нь төлөө хамтдаа залбирахыг хүсжээ. Мөн Монголын уужуу өгөөмөр ард түмэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэдгээ айлджээ”.

 

  •        ХӨВСГӨЛ НУУРЫН БЦГ-ЫГ ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛТЭЙ БОЛСНЫГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд ЮНЕСКО-ийн хүн ба шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлсэн. Энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлын дурсгалд зориулан онцлон тэмдэглэсэн салбарын нээлт болов. Тэмдэгт самбарыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид, албан хаагчид дотоод нөөц бололцоонд тулгуурлан өөрсдийн гараар бүтээж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын эхлэл цэгт байршуулж буйгаараа онцлог юм.

 

  •         2023-2024 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ НУТГИЙН 50 ОРЧИМ ХУВЬД ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙХААР, ХАРИН 50 ГАРУЙ ХУВЬД ХЭТЭРЧ ГАРЛАА

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав. Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлж, зурагласан мэдээгээр 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна.  

 

  •   БНСУ-ЫН КЁННАМ МУЖТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Кённам мужийн Иргэдийн хурлын дарга Ким Жин Бүү болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Аялал жуулчлал, үлэг гүрвэлийн экспо, мод үржүүлэг, цөлжилт, ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

  •         НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ” БОДЛОГЫН ХҮРЭЭНД ОРХОН АЙМГИЙН САЛБАРЫН 400 ГАРУЙ АЛБАН ХААГЧИДТАЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Орхон аймагт байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй харьяа байгууллагын 400 гаруй албан хаагчидтай тулгамдаж буй асуудал, өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийлээ.

 

  •         ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БОЛОН ГЕОЛОГИЙН ӨВӨӨР ДАМЖУУЛАН МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ОЛОН ТАЛТ ОРОЛЦОГЧДЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Аялал жуулчлалын салбарыг ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад өргөжүүлэн нэмэгдүүлснээр хөдөө орон нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг харьцангуй багасгаж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих нь үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд туслах юм. Иймд ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Рио Тинто ХХК (RTM) хамтран ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд болон тус нутагт оршин сууж буй иргэдийн нийгмийн оролцоо, эдийн засагт оруулах хувь нэмрийг дэмжих, ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудын тогтвортой хөгжлийг дэмжих, соёлын болон геологийн өвд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилготой “Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  •  ГАЛУУ СУДЛААЧИД ӨГИЙ НУУРЫН УС НАМГАРХАГ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаачид Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийлээ.

  •  МОНГОЛ ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО

Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын төрийн тэргүүн нарын 2022 оны 11-р сарын 28-ны өдрийн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай” хамтарсан мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны 3 баг Монгол Улсад ажиллав. Уг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хэлэлцэх хоёр талын хамтарсан хурал боллоо.

  •  БАЛЕТЫН УРЛАГИЙГ, МЕДИА АРТ УРЛАГТАЙ ХОСЛУУЛСАН ОУ-Д АНХДАГЧ ЭНТЕРТАЙНМЕНТ БАЛЕТЫН ТОГЛОЛТ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ТОГЛОЛОО

Сонгодог урлагийн содон бүтээлийг олон нийтийн хүртээл болгож, жуулчдын сонорыг мялаан, соёл урлагийг сурталчлах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй "Lala Land” медиа арт балетын тоглолт Нийслэлийн төв талбайд амжилттай тоглогдлоо. Оскарын шагналт "Lala Land” киноны хөгжмийг албан ёсны эрхтэйгээр "Lala Land” медиа арт энтертайнмент балетын бүжгэн жүжгийг ерөнхий найруулагч Ц.Цолмонбуд-ын дэг найруулгаар толилуулсан юм.

 

 Орон нутаг

  • ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

2023 оны 08 сарын 23-нд Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Тарвагатайн нурууны БЦГ-т байгалийн унаган төрхийг хадгалан жуулчдын ая  тухтай амрах нөхцөлийг бий болгох, байгальд хог хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор Ногоон нуур орчмын гуу жалга, эрэг дагуух хог, 00-ийн цаасыг түүж, 200 кг хог хаягдлыг Идэр сумын төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Энэ хугацаанд постоор нэвтэрсэн 15 машины 45 иргэнд ТХГН-ийн горим дэглэмийг танилцуулж, аюулгүй байдлыг ханган зорчих, хог хаягдлаа хогийн цэгт хүргэн ажиллах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.

  •  ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Завхан аймгийн Улиастай сумын Богд, Чигэстэй гол дагуу Усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 20 гаруй иргэнд сурталчилж, гарын авлага, брошюр тарааж судалгаа шинжилгээ, хяналт шалгалт хийж ажиллалаа. Үдэх угтах цэгийн урд голын эрэг дээр хивс угааж байсан иргэнд хуулийн дагуу шаардлага тавьж, тус үйлдлийг нь болиулж, зөрчлийн тухай хуулиар торгуультайг сануулав.

  •         ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг сумын рашаан, нуур, худагт энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн зураглалыг хийж ажилласан. Рашаанд онцгой хамгаалалтын бүс 50 метр, энгийн хамгаалалтын бүс 200 метр, нуурт онцгой хамгаалалтын бүс 100 метр, энгийн хамгаалалтын бүс 200 метр, Худагт хориглолт 50 метр, хязгаарлалт 200 метрээр тус тус хамгаалалтын бүсийг тогтоосон.

  •  ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Тайванийн Монгол Улсад хандивласан эко хувингийн туршилтыг говийн бүсээс Дундговь аймагт 150 модонд хийлээ. Дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан эко хувин үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой юм. Эко хувингийн тусламжтайгаар өдөр бүр модыг услах шаардлагагүй. 3 долоо хоногт нэг удаа эко хувинг усаар дүүргэхэд хангалттай. Хаягдал цаасаар хийдэг бөгөөд дунджаар 3 жилийн дотор байгальд задарна.

  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зохион байгуулж, 36 багц болгон дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар 27 багцад оролцогч оролцож, 293 тул загасыг барьж, буцааж тавих тусгай зөвшөөрөл , 2 буга, 3 бор гөрөөс агнах зөвшөөрлийн гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгож байна.

  •         ОРХОН - ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаачид Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийлээ.

  •   МЯНГАН УГАЛЗАТЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Аймгийн агнуурын бодлогын хэрэгжилт, агнуурын бүс нутгийн төлөв байдалд үнэлгээ, мониторинг хийх зөвлөх багийн ажлын даалгавар”-ын хүрээнд Монголын байгаль орчны иргэний зөвлөл, аргаль угалз судлалын тэргүүн Доктор С.Амгаланбаатараар ахлуулсан ажлын хэсэгтэй хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамтран Мянган угалзатын БЦГ-тай хил залгаа, цогцолборт газрын орчны бүсэд оршдог агнуурын бүсүүдээр хяналтын нөөцийн мониторинг судалгааг хийлээ.

  •        ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хүйсийн найман нуур Арслангийн улаан хад гэх газарт 4 аргаль хонь нүүдэллэн ирсэн байхыг нь ажиглалаа. Ахлах мэргэжилтэн Ж.Пүрэв, байгаль хамгаалагч нарын хамт тарваганы тоо толгойн судалгаа хийлээ. Байгаль хамгаалагч нар хариуцсан газар нутагтаа хяналт шалгалтын ажлыг хийж байгалийн дагалт баялаг самар түүхгүй байхыг ард иргэд анхааруулга санамж өгч самар түүхээр явж буй иргэдийг уулнаас буулгаж ажиллалаа.

  •       ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг үндэслэн Үер усны гамшгийн улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж, хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн  хамгаалалтын захиргааны албан хаагчид тужийн нарсны тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумын иргэдтэй хадлан бэлтгэх гэрээг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллалаа. Мөн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар  хамтран БЦГ-ын хязгаарлалтын бүсэд байнгын хяналт шалгалт тавин ажиллаж байна. Хяналт шалгалт хийх явцдаа байгалийн цогцолборт газарт байрлуулсан тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг шалгалаа.

  •    ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

ЗГХА Ойн газрын ахлах мэргэжилтэн Х.Мичид, мэргэжилтэн А.Алтанбагана, Н.Барсболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бат-Өлзий суман дахь Сум дундын Ойн ангийн дарга Д.Очирхуяг, Ойн ангийн инженер А.Мягмардавга, Байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн төлөөллийг оролцуулан хушин ойн самрын ургацын нөөцийн судалгааг хийлээ.  Хуш модны самрын судалгааг “Монголын ой судлалын нийгэмлэг”-ийн боловсруулсан арга зүйн дагуу дээж талбай байгуулан холбогдох хэмжилт тооллогыг хийж, ойн анги, сум орон нутгийн холбогдох албан тушаалтанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн, хяналтын тооллогын ажлыг гүйцэтгэж байна.

  • БАЯН-ӨЛГИЙН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Тус аймгийн Буянт суманд хяналт шалгалтаар ажиллав. Шалгалтаар тус сумын удирдлагуудад Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хог хаягдлын тухай хуулиуд болон БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгаврын хэрэгжилт, аймгийн Засаг даргын А/453 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах, жижиглэнгийн үйл ажиллагаа явуулдаг ШТС-иудыг ангилан ялгах хогийн савтай болгох, хөрс бохирдуулагч нүхэн жорлонг буулгаж, стандартын шаардлага хангасан эко жорлонтой болгох талаар шаардлага тавьж ажиллав. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модны ургалтын байдалтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа.

 

  •      ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Тус сав газрын захиргаа нь голын онцгой хамгаалалтын бүсэд зусаж буй айл өрхүүдэд нүүхдээ орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, ухсан жорлон, муу усны нүхийг халдваргүйжүүлэн булж дарах, хог хаягдлыг шатаахгүйгээр сумын төвийн нэгдсэн хогийн цэгт тээвэрлэж буулгах талаар 22 айлд мэдэгдэл хүргүүлж, зөвлөмж мэдээ мэдээлэл өгч, гарын авлага материал тарааж ажиллав.

  •      ОРХОН ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА  

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хужирт суманд нийтийн халуун ус барихаар төлөвлөж, цооног өрөмдөх ажлыг эхлүүлэх гэж байгаа “Бизкон аудит” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа эхлүүлж ажиллахыг зөвлөлөө. Мөн тус сумын төвд баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцаж, ашиглалтад орсны дараа холбогдох бичиг баримтын бүрдлийг ханган хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ажиллахыг зөвлөн ажиллалаа.

  •    БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/72 дугаартай захирамжийн дагуу байгуулагдсан “Усны сан бүхий газар, Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тогтоох” ажлын хэсэг 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Өлзийт суманд ажиллалаа. Түйн гол түүний цутгал голууд болон Орог нуурт биологийн төрөл зүйлийн судалгаа хийх ажлын даалгаврыг боловсруулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт, Галуут сумын 2 багийн нутагт газрын доорх усны мониторинг хяналт шинжилгээний цэгийг тохижуулах ажлын техникийн тодорхойлолтыг боловсруулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлэн ажиллалаа.

  •        ХАР-УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Жаргалант хайрхан ууланд хяналт шалгалт хийж Худгийн хөх, Их мөст,Бага мөст, Үхэр чулуут, Бөөрөг, Сайхан дэвсэг, Хөх сайр гэсэн газруудаар эргүүл хийн, 5 анчинтай уулзаж, 9 ширхэг хавх, бууны замаг хураан авч ангийн тухай хууль тогтоомж танилцуулан ажиллалаа. Байгаль хамгаалагч Гантөгс уулаар сайн явсан тул хүний тоо бага байна.

  • ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Иргэний гомдол мэдээллийн дагуу Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчин ус шавхан зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ус шавхалтын ажил хийж байсан гурван аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт тавин ажиллалаа. Хяналтаар “ТЭРГҮҮН ЧАНСАА”, “ШУНХЛАЙ ХОЛДИНГ”, “РИЙВЕРСТӨҮН ПРОПЕРТИС” ХХК-ууд нь барилгын сууриас гарсан усыг ус зайлуулах шугам хоолойд ус шавхан зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр нийлүүлж байсан зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэн, Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар материалуудыг Нийслэлийн Байгаль Орчны газрын Хяналтын хэсэгт шилжүүлэн ажиллалаа.

  • СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Хяналт шалгалтын хүрээнд Амралтын газар, жуулчны бааз, гэр кемп, шатахуун түгээх станцуудын ариун цэврийн байгууламж стандартын шаардлага хангаж буй эсэхэд Баруун-Урт сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтад хамрагдсан 3 аж ахуйн нэгжид 6 заалт бүхий дутагдал арилгуулах албан шаардлагыг хүргүүлээд байна.

  • УВС НУУР-ТЭСИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд Улаангом сумын Улаан уулын араар, Гашууны гол дагуу зусаж буй айл өрхүүдэд усны сан бүхий газарт хог хаягдал үүсгэхгүй байх, ойрын хугацаанд нүүх айлууд ойр орчмын хогоо сайтар цэвэрлэж хогны нэгдсэн цэгт хүргэж байгаль орчиндоо ээлтэй хандаж гол усаа бохирдуулахгүй байх талаар анхааруулж ажиллалаа.

  •   ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

  Цогцолборт газрын Рашаант хэсгийн Mаруз рашаан амралтын газрын хог хаягдлыг цэвэрлэж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвлөрсөн хогийн буулгав. Хуурайшилт нэмэгдэж байгаа тул хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар хариуцсан хэсгүүддээ өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна.

  • БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Дорнод аймгийн сав газарт хамаарах сумдын 2023 оны уст цэгийн тооллогын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган БОАЖГ-тай гэрээ байгуулан удирдамжийг холбогдох сумдад хүргүүлж бэлтгэл хангуулахаар ажиллаж байна. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, санамж мэдээлэл хүргэж, Халх голын усны түвшний мэдээг иргэдэд тогтмол мэдээлж, урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

  •  ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын бүс нутаг болох Тахь усны говьд зэрлэг амьтдад зориулсан нарны энергиэр ажилладаг автомат өргүүр бүхий уст цэгийн тоног төхөөрөмж болон, насосыг шинээр сольж засварлан ашиглалтад оруулав. Сүүлийн жилүүдэд говийн нутгаар жил ирэх тусам хур тунадас бага орж, гандуу жилүүдэд хурын усаар тэжээгддэг задгай булаг шанд ширгэх нь зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлж тогтмол байршдаг газар нутгаасаа дайжих, тоо толгой нь багасах байдал жил ирэх тусам ажиглагдаж байгаа болохоор цаашид БОАЖЯ болон Unitel групптэй хамтран “ХӨВ” байгуулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

  •  УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын төлөөлөгч нарт ЮНЕСКО-ийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн Хөвсгөл нуур түүний орчмын тусгай хамгаалалттай газар нутгуудын ач холбогдол, үнэ цэнийн талаар танилцуулга хийж, Дэлхийд данстай Хөвсгөл нуур орчмын үзэсгэлэнт байгальтай танилцах аяллыг зохион байгууллаа.

  •  ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

2023 оны 08 сарын 29-30-ныг хүртэлх хугацаанд хамгаалалтын захиргааны албан хаагчид Тарвагатайн нурууны БЦГ-ын Улаанхаалга хэсгийн Баян хайрхан, Урт нүүр, Түлээ дардаг, Хар цохиот, Буурал, Салхит, Шаварт, Нуурмаг, Цагаан нүүр, Хавчиг даваа, Бургаст, Рашаан энгэр, Агуйт зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж, Салхитын өвөрт намаржиж буй 2 өрхийн 5 иргэнд ТХГН-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, горим дэглэмийг таниулан сурталчилж ажиллалаа. Мөн Улаанхаалга рашаан сувилал нь одоогийн байдлаар өдөрт 30 хүн хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна.

  • ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ‘‘Шинэ сэргэлтийн бодлого-Ногоон хөгжлийн сэргэлт’’-ийн хүрээнд уулзалт боллоо. Уулзалтад БОАЖ-ын Сайд Б. Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон салбарын 400 гаруй төлөөлөл оролцлоо.

  •  ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газарт бүртгэсэнтэй холбогдуулан “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгууллаа. Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг сумын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн зураглалыг хийж гүйцэтгэлээ.

  • ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дахь Ерөө хэсгийн албан хаагчид мэдээллийн төвийн хашаан доторх зэрлэг өвсөө хадаж, тарьсан модоо хэлбэржүүлж янзлан орчны тохижилтын ажил хийлээ. Мөн Мандал суман дахь Ноён уул хэсгийн байгаль хамгаалагч Н.Нямдаваа өөрийн хариуцсан Гацуурт, Булаг орчмын 90м, Тавцантай нүх, 83-р цэг зэрэг газруудад эргүүл шалгалт хийж ажиллалаа.

  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Сайншанд сумын 1, 2, 5-р сургуулиудын бага, дунд ангийн сурагчдад усны тухай, ус хамгаалал, хэмнэх, бохирдлын талаар сургалт мэдээлэл хийлээ.

  • ХАР НУУР ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутагт байрлах “Цагаан нуур”, “Холбоо” хоёр нуурын хойд нуур нь ширгээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хяналт шалгалт хийж газар дээр ажиллалаа. Нуур ширгэх шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй “Төгрөг”-ийн голын усны түвшин багассанаас нөгөө талаар Манхан сумын Баянгол багийн 10-аад өрх тариа, ногоо, хадлангийн талбай руу суваг шуудуу татсантай холбоотой гэж үзэж байна. Иймд нуурыг тэжээгч голын усны түвшнийг нэмэгдүүлж сэргээх боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

  • ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 “Аюулыг авдарлая” уралдааны хүрээнд цугларсан аюултай хог хаягдлаас дахин ашиглах боломжтой 200 кг хаягдлыг “Мөрөөдлийн Сүмбэ” ТББ-д хүлээлгэн өглөө. Тус төрийн бус байгууллага эдгээр хаягдлаар гар утас болон бусад цахилгаан хэрэгслийн цэнэглэгч хийх юм.

  • АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Байгаль орчныг хамгаалах тухай, Ой, Байгалийн ургамал, Амьтны тухай хуулиудын хэрэгжилтийг хангуулах, хууль бусаар байгалийн баялаг түүж бэлтгэх, ан амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг төв суурин газарт нэвтрүүлэх, худалдах, Тарваган тахал өвчин, Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын пост, хөдөлгөөнт эргүүл шалгалтыг зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  •  ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Усны газрын даргын санаачилгаар 2023-2024 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Булган аймгийн 2, 3 дугаар ЕБС-ийн суралцагчдад Усны талаар танин мэдэхүй, нөөц, усны бохирдол, хамгаалалт, Хануй гол, Хануй, Цагаан голын рашааны талаар мэдээлэл өгөв.

  • ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 01/08 дугаартай “Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашигла, дахин боловсруулах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Шивээ-Овоо ХК-нд хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтын БОАЖГ-ын дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Мөнх-Эрдэнэээр ахлуулсан ажлын хэсэг хийж гүйцэтгэв. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч ажиллав.

  •  УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

БОАЖ-ын сайдын 2023 оны 5 дугаар сарын 15-ы өдрийн А/160 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа. Увс аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран Наранбулаг, Бөхмөрөн, Улаангом, Тариалан, Түргэн суманд байрлах 8 уул уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцаж, хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагаанаас нутгийн иргэд, хүрээлэн буй орчин, агаар, ус, ургамалд үзүүлж буй нөлөөллийг судалж, уул уурхайн компаниудын ус ашиглалт, хаягдал усыг эргүүлэн ашиглаж байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

  •  УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын ойн санд хуш модны самрын ургац, нөөц тогтоох судалгааны ажлыг 8 дугаар сарын 25-29-ий өдрүүдэд хийлээ. Судалгааг Увс аймгийн БОАЖГ-ын ойн мэргэжилтэн Алтанболд, Өндөрхангай сум дахь сум дундын ойн анги, сумдын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хамтран “Монголын ой судлалын нийгэмлэг”-ийн боловсруулсан арга зүйн дагуу 20 дээж талбайд хэмжилт, тооллогын ажлыг хийж гүйцэтгэлээ.

  •  БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Сэлэнгэ, Хануй голын сав газрын захиргаадтай хамтран тус аймгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Баян-Агт, Булган, Бугат, Орхон, Сайхан, Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр сумдын усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсэд 160 ширхэг тэмдэгжүүлэлт суурилууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ