С.Амарсайхан хөөгдөв үү, өөрөө явав уу

С.Амарсайхан хөөгдөв үү, өөрөө явав уу
Монгол Улсын Засгийн газраас өнөө өглөө "Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдлээ"хэмээн мэдэгдлээ.
 

Гэтэл Шадарр сайд С.Амарсайхан "Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ" гэж сошиал хаягаар цацав.  Тэрбээр миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно гэжээ.

Мөн энэ Засгийн газраас хөөгдөх олон сайд байгааг сошиал орчинд шүүмжилж байна. Тухайлбал, эмч багш нар ажил хаяж байхад сайд нар ган хийхгүй байгаад иргэд бухимдаж байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.