• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хоосон байснаас дээр юм даа

Тун удахгүй монгол түмний их баяр цагаан сар болох гээд л ёстой нэг түм түжигнэж, бум бужигнаж байна аа. Эдийн засаг хямарч, элгээрээ хэвтсэн ч ирэх жилийнхээ өнгийг сайн сайхан гаргачих гэж хичээсэн хүмүүс энд тэндэхийн зах, дэлгүүрийг хөл гишгэх зайгүй дүүргэжээ. Энэ хүмүүсийн дийлэнх нь залуу зандан насандаа улсдаа хүчээ өргөж, хөдөлмөрлөж яваад тэтгэвэртээ гарсан ахмадууд байгаа юм. Овоохон мөнгө төгрөгтэй айлын хөгшчүүд ч яах вэ.

Цагаан сар, баяр ёслолоор юунд ч санаа зовдоггүй байх. Гэтэл өнөөх дундчууд, түүнээс доошхи амьдралтай хүмүүсийн аав ээж бас л хүнээс дутахгүй цагаан сараа хийчих санаатай, тэтгэврийн хэдээ бөөнөөр нь зээлж, банкинд өр тавиад л явж байна.

Зарим нь “Бурхны оронд одсон ханийнхаа тэтгэврийг авч байсан бол...” хэмээн халаглаж суугаатай нь ч таарлаа. Угтаа бол өнгөрсөн парламентын үед Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдах шахаж, хөгшчүүд ч залуу цагтаа улсад хөдөлмөрлөж байгаад тэтгэвэрт гараад бурхан болсон ханийнхаа улсад төлсөн мөнгийг эргүүлэн авах нь хэмээн битүүхэн горьдож суусан нь үнэн.

Ахмадууд залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй, эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Тэгвэл тэрхүү Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан.

Гэтэл бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа гээч нь дуусч, дахиад өөр хүмүүс гарч ирчихээд өнөө муу горьдлогыг нь тас цохичихсонтой ялгаагүй зүйл хийж орхисон. Тэр нь “Насны хишиг” гээч. Тодруулбал, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настнуудад үзүүлэх халамж, нийгмийн үйлчилгээг сайжруулах хүрээнд эдийн засгийн тооцоо, судалгаан дээр үндэслэн нэн тэргүүнд 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмжийг олгоно хэмээн тусгасан. Энэ хүрээнд ирэх оны төсөвт 20.5 тэрбум төгрөгийг суулгаж, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 78718 ахмадад “Насны хишиг” хүртээхээр болсон.

Бүр тодруулбал, 65-69 настай ахмадуудад 50, 70-79 настай ахмадуудад 80, 80-89 настай ахмадуудад 150,  90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг жилд хоёр удаа буюу цагаан сар, наадмаар олгох юм билээ. Ингэхдээ нас заасан нь учиртай гээд байгаа. Үүнийгээ монголчуудын дундаж наслалт 2009 оноос хойш өссөн гэж тайлбарлаж буй. Гэвч үнэндээ монгол эрэгтэйн дундаж наслалт дөнгөж 67, эмэгтэйчүүд 72 байгаа.

Дундаж наслалт ийм бага байхад насны хишиг 65-аас эхэлнэ гэдэг амьдралаас хол тасархай болчихоод байгаа юм. Бүр зарим нэг хүн Үндсэн хууль зөрчлөө гэж цэцэд хандаад ч тусыг эс олсон. Тэд манай төр засгийн шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө дутагддаггүй, гачигддаггүй, өглөө босоод талхгүй бол яана аа, цэцэрлэгийн хоолны мөнгө нэхвэл яана гэсэн зовлонг амсаж үзээгүй, амьдралаас тасархай улсууд. Ийм хүмүүс төр барихаар зовлон туулж байгаа ард түмнийхээ зовлонг огт ойлгохгүй байна гэж хэлээд ч нэмэр болоогүй.

Ямар ч л байсан, Засгийн газрын шийдвэр ингээд гарчихсан юм хойно одоо юу ч гэж гоншигоноод нэмэргүй. Яах вэ, 65, 75-тай хөгшчүүд 50 мянгаараа жаал зугаа юм авах л байх. Ядаж л тавгийн идээнийхээ хэвийн боовыг авчихад хүрэх байх л даа. Харин 80-аас дээш насныхан ууцны мөнгөө аргалах байх. Тэгээд ч улс хөрөнгө мөнгөтөй болоод, нүүрсээ гайгүй борлуулаад эхэлбэл улирал бүр өгөхөөр ярьж байгаа юм гэсэн. Оргүй ч гэсэн охинтой гэдэг шиг хоосон байснаас л дээр юм даа, нээрээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
НБА ТОК-2017 №6
“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал...

Хоосон байснаас дээр юм даа

Энхцэцэг 2017-01-25
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хоосон байснаас дээр юм даа

Тун удахгүй монгол түмний их баяр цагаан сар болох гээд л ёстой нэг түм түжигнэж, бум бужигнаж байна аа. Эдийн засаг хямарч, элгээрээ хэвтсэн ч ирэх жилийнхээ өнгийг сайн сайхан гаргачих гэж хичээсэн хүмүүс энд тэндэхийн зах, дэлгүүрийг хөл гишгэх зайгүй дүүргэжээ. Энэ хүмүүсийн дийлэнх нь залуу зандан насандаа улсдаа хүчээ өргөж, хөдөлмөрлөж яваад тэтгэвэртээ гарсан ахмадууд байгаа юм. Овоохон мөнгө төгрөгтэй айлын хөгшчүүд ч яах вэ.

Цагаан сар, баяр ёслолоор юунд ч санаа зовдоггүй байх. Гэтэл өнөөх дундчууд, түүнээс доошхи амьдралтай хүмүүсийн аав ээж бас л хүнээс дутахгүй цагаан сараа хийчих санаатай, тэтгэврийн хэдээ бөөнөөр нь зээлж, банкинд өр тавиад л явж байна.

Зарим нь “Бурхны оронд одсон ханийнхаа тэтгэврийг авч байсан бол...” хэмээн халаглаж суугаатай нь ч таарлаа. Угтаа бол өнгөрсөн парламентын үед Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдах шахаж, хөгшчүүд ч залуу цагтаа улсад хөдөлмөрлөж байгаад тэтгэвэрт гараад бурхан болсон ханийнхаа улсад төлсөн мөнгийг эргүүлэн авах нь хэмээн битүүхэн горьдож суусан нь үнэн.

Ахмадууд залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй, эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Тэгвэл тэрхүү Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан.

Гэтэл бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа гээч нь дуусч, дахиад өөр хүмүүс гарч ирчихээд өнөө муу горьдлогыг нь тас цохичихсонтой ялгаагүй зүйл хийж орхисон. Тэр нь “Насны хишиг” гээч. Тодруулбал, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настнуудад үзүүлэх халамж, нийгмийн үйлчилгээг сайжруулах хүрээнд эдийн засгийн тооцоо, судалгаан дээр үндэслэн нэн тэргүүнд 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмжийг олгоно хэмээн тусгасан. Энэ хүрээнд ирэх оны төсөвт 20.5 тэрбум төгрөгийг суулгаж, 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 78718 ахмадад “Насны хишиг” хүртээхээр болсон.

Бүр тодруулбал, 65-69 настай ахмадуудад 50, 70-79 настай ахмадуудад 80, 80-89 настай ахмадуудад 150,  90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг жилд хоёр удаа буюу цагаан сар, наадмаар олгох юм билээ. Ингэхдээ нас заасан нь учиртай гээд байгаа. Үүнийгээ монголчуудын дундаж наслалт 2009 оноос хойш өссөн гэж тайлбарлаж буй. Гэвч үнэндээ монгол эрэгтэйн дундаж наслалт дөнгөж 67, эмэгтэйчүүд 72 байгаа.

Дундаж наслалт ийм бага байхад насны хишиг 65-аас эхэлнэ гэдэг амьдралаас хол тасархай болчихоод байгаа юм. Бүр зарим нэг хүн Үндсэн хууль зөрчлөө гэж цэцэд хандаад ч тусыг эс олсон. Тэд манай төр засгийн шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө дутагддаггүй, гачигддаггүй, өглөө босоод талхгүй бол яана аа, цэцэрлэгийн хоолны мөнгө нэхвэл яана гэсэн зовлонг амсаж үзээгүй, амьдралаас тасархай улсууд. Ийм хүмүүс төр барихаар зовлон туулж байгаа ард түмнийхээ зовлонг огт ойлгохгүй байна гэж хэлээд ч нэмэр болоогүй.

Ямар ч л байсан, Засгийн газрын шийдвэр ингээд гарчихсан юм хойно одоо юу ч гэж гоншигоноод нэмэргүй. Яах вэ, 65, 75-тай хөгшчүүд 50 мянгаараа жаал зугаа юм авах л байх. Ядаж л тавгийн идээнийхээ хэвийн боовыг авчихад хүрэх байх л даа. Харин 80-аас дээш насныхан ууцны мөнгөө аргалах байх. Тэгээд ч улс хөрөнгө мөнгөтөй болоод, нүүрсээ гайгүй борлуулаад эхэлбэл улирал бүр өгөхөөр ярьж байгаа юм гэсэн. Оргүй ч гэсэн охинтой гэдэг шиг хоосон байснаас л дээр юм даа, нээрээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

12 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

14 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

17 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

21 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах