Монгол Улсын гавьяат малчин, хөдөө аж ахуйн ухааны профессор Г.Сампилыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж, ярилцлаа.
-Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин хүн хэзээнээс эхэлж, шинжлэх ухааны судалгааны ажил хийх болов гэдэг сонин байна. Энэ тухайгаас ярилцлагаа эхлэх үү?
-Би 1950 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд бага сургуулиа төгсөөд 20 нас хүртлээ аав, ээжийн хамт мал маллаж ирсэн. Би ч малын тоосонд өссөн хүн дээ. Гэхдээ социализмын он жилүүдэд арай өөр алба хашсан юм. Харин социализмын дараа ардчилсан хувьсгал гарч, малыг малчинд нь, өмчийг эзэнд нь гэдэг уриа дуудлагын дагуу аав, ээжийнхээ үлдээсэн их буян малтай золгосон доо. Түүнээс хойш мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлээд явж байна. Одоо би 80 нас хүрч байгаа хүн шүү дээ. Үүнийг хэлдгийн учир гэвэл мал маллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажиллагаанд идэвхтэй оролцвол хүн эрүүл байхаас гадна урт наслаж, баялгийг бүтээдэг юм байна.
-Мал маллахын хажуугаар шинжлэх ухааны судалгааны ажил, бүтээл туурвисан гэсэн. Судалгааныхаа ажлын талаар ярихгүй юу?
-Энэ шинжлэх ухаан гэхээсээ илүү уламжлалт, бэлчээрийн мал аж ахуйн технологи юм. Өлчир омгийн мал сүрэгтэй байна гэдэг нь. Бид социализмын он жилүүдэд малын дулаан хашаа, саравч бэлтгэх, материал техникийн бааз байгуулна гэж явж байгаад өнө эртний уламжлалыг алдчихсан.
Өөрөөр хэлбэл, монголчуудын өн эртний уламжлалт технологийн дагуу шалгарлаар бий болсон мал сүргийн байгальд тэсвэртэй, төлөрхөг, ашиг шим өндөртэй чадваруудыг алдчихсан юм. Ер нь хувьчлалын үеэр бээрэг, хэнз дорой, давжаа мал сүрэг л малчдын гар дээр очсон. Тэгэхээр бидэнд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэхийн тулд уламжлалт технологио сэргээж, үр дүнг нь хүртэх шаардлага зайлшгүй байсан.
Зах зээлийн онол ч гэсэн тийм. Хамгийн хямд зардлаар үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зах зээлийн эдийн засгийн онол. Тухайн үед миний өмнө мал аж ахуйгаа нөгөө л социализмын аргаараа хашаа хороо, өвс тэжээл бэлтгээд, байшин барилга барих уу эсвэл уламжлалт технологи руу оруулаад хямд зардлаар мал сүргийнхээ тоо болон бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх үү гэдэг асуудал тулгарсан. Би уламжлалт тал руугаа илүү анхаарсан.
Ээж, аав минь ч тийм байсан. Манайх анх 1956 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мөнх-Оргил нэгдэлд 7000 тоо толгой мал сүргээ нийгэмчилж байлаа. Гэхдээ тухайн үед 7000 малыг хашиж тэжээгээд өндөр ашиг шим, өргөн үйлдвэрлэлд хүргэж байсан гэж бодохын аргагүй. Тиймээс нэгдүгээрт, аав ээж буурал дээдсийнхээ мал маллах арга ухааныг эзэмших хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, уламжлалт технологийг дэлгэрүүлэх шаардлагатай байсан.
Тэр дундаа мал сүргийг өлчиржүүлэх, өлчир омог хэвшлийн мал сүрэг бий болгох хэрэгтэй болсон. Тэгээд тэр үйл ажиллагаа явагдсаар байгаад 2013 оны үед би өлчир омог хэвшлийн 4000 гаруй мал сүргийг бий болгосныг тогтоосон. Түүнийг зүгээр нэг үзэмжээр тогтоочихгүй шүү дээ. Генетикийн лаборатори өлчир омог хэвшлийн малын мах, сүү байна гэдгийг тогтоодог. Шинжлэх ухаан талаас нь судалж, тогтоосон.
Өөрөөр хэлбэл, задгай өлчиржүүлэх замаар малласан малыг хашиж малладаг малтай харьцуулахад өөхний царцанги, хайлмаг чанар илүү өндөр үр ашигтай байсан. Тэгж өлчир омог хэвшлийн мах бий болсныг лабораторийн шинжилгээгээр тогтоогоод түүнийг үндэслэн надад Хөдөө аж ахуйн профессор хэмээх алдар цолыг хайрласан. Энэ бол мэргэжлийн шинжлэх ухааных нь хувьд шүү дээ.
-Өлчир омог гэхээр ямар омог байна вэ. Ер нь өлчир омгийн малыг өсгөж, үржүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Хамгийн энгийнээр тайлбарлахад даардаггүй мал юм даа. Өөрөөр хэлбэл, ялангуяа манай орон шиг эрс тэс, хүйтэн сэрүүний улирал зонхилдог улсад амьдрахад тун тохиромжтой.
Хашаа, тэжээл шаардахгүйгээр амьдрах байгаль биологийн зохицолдолгоог бүрдүүлсэн мал сүргийг өлчир омог гэж байгаа юм. Өлчир омог хэвшлийн мал хариулж байгаа эзэндээ маш их үр өгөөжтэй. Нэгдүгээрт, байгалийн аюулт үзэгдэл зуд турханыг даах чадвартай. Нэг үгээр хэлбэл амьдрах чадвар сайн гэсэн үг. Хоёрдугаарт, өндөр ашиг шимтэй. Ноос, ноолуур гээд малаас гардаг ашиг шимийн бүтээгдэхүүн нь илүү байдаг. Гуравдугаарт, төлөрхөг чанар сайтай. Дөрөвдүгээрт, өвчин эмгэг тусах нь бага.
Ер нь хүн дээр жишээ аваад бодоход тив, дэлхийн олон улсын тэмцээнд оролцож байгаа тамирчдын ихэнх нь борог энгийн амьдралд өсч, бие бялдар нь хөгжиж тодорхой шалгарлаар хүчтэй нь гарч ирдэг. Мал сүрэг үүнтэй яг адилхан. Ийм маягаар өлчир омог хэвшил бий болдог. Өлчир омгийн малын ашигтай тал гэвэл илүү их бүтээгдэхүүн гардаг, амьдрах чадвар илүү өндөр, өвчин эмгэг тусч үрэгдэх нь бага, бие бялдар нь өсгөлүүн.
-Та өлчир омгийн малыг 4000 толгой болтол өсгөж, эрдмийн цол зэрэг хүртэл хүртсэн байна. Энэ хүртэл хэдий хэр хугацаа зарцуулав?
-Энэ 20 гаруй жилийн хөдөлмөр л дөө. 1993 оноос эхэлсэн. Хангалттай хугацаа. Шинжлэх ухааны талаас нь бодоод үзсэн ч тэр. Нобелийн шагналыг 10 жилийн тодорхой үр дүнгээр л өгч байна шүү дээ.
-Өлчир омог маш их ашигтай юм байна. Гэтэл хүн бүхэн өлчир омгийн малыг өсгөдөггүй. Ер нь өлчир омгийн малд маллахад төвөгтэй гэдэг ч юм уу, сул талууд байна уу?
-Сул тал гээд байх юм нэг их байхгүй. Яах вэ, нэг сул тал нь нэлээд эмнэг дошгин, эрэмгий. Тухайлбал, гарын маллагаанд орж ирэхдээ бархшээлтэй. Яагаад гэвэл задгай нөхцөлд байдаг учраас гар ажиллагаанд ороход хэцүү л дээ. Ер нь зэрлэг ан амьтдыг гэрийн тэжээмэл амьтан болгодог шүү дээ. Сул тал гэвэл тийм л байна. Өөр сул тал олж хараагүй.
-Танай аймагт өлчир омгийн мал маллаж байгаа хүмүүс бий юу. Магадгүй таниас энэ омгийн малыг өсгөх арга ухааныг уламжилж авсан хүмүүс байгаа байх?
-Их олон бий. Зүүн гурван аймагт байна. Тэр дундаа миний гарын шавь Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхтөр гээд том хот айлын аж ахуй эрхэлдэг хүн бий. Хэнтий аймаг 800 гаруй мянгат малчинтай.
Түүний ихэнх нь өлчир омгийн мал маллаж байгаа хүмүүс байдаг. Яг таны шавь гэдэггүй ч гэлээ намайг хараад дуурайгаад явж байгаа хүмүүс Хэнтий аймагт олон. Ялангуяа тал хээрийн бүс нутаг буюу Дорнод, Сүхбаатар аймгийн нэлээд сумдад бий. Дорнод аймгийн Баяндунгийн Батмөнх гэж 10 мянган малтай. Мөн л уламжлалт аргаар малаа өсгөж, 10 мянгад хүргэсэн хүн хүртэл байна. Гэхдээ малчид нэг их гарын шавь гэж яриад байдаггүй.
Энэ бол нэлээд хуучин ойлголт, сэтгэлгээ. Миний энэ аргыг сум болон ойр орчмын хүмүүс жилийн дөрвөн улиралд малаа хашихгүйгээр малладаг. Манай аймгийн баруун хойд талын сумын малчид малаа байнга хашдаг байсан бол одоо задгайлаад эхэлж байна. Үр дүнг нь олоод харчихаж байгаа юм. Угаасаа тэр арга ухаан бол ганцхан миний бүтээл биш. 800 жилийн тэртээгээс Монголын уламжлалт технологи, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн өвөг дээдсийн маань мал маллах ухаан байхгүй юу.
-Социализмын үед их, бага хэмжээгээр энэ арга ухаан алдагдаж, тийм үү?
-Их, бага биш бүхэлдээ алдагдсан. Технологийг бүхэлд нь алдагдуулсан. Социализм Монголд 40 жил амьдарсан. Гэтэл бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг монголчууд 800 жил эрхэлж ирсэн. Яаж ч бодсон олон мянган жилийн ажлын үр дүн илүү байна биз дээ. Тиймээс би түүнд суурилж, өлчир омгийг үржүүлэх ажил явуулсан.
-Сүүлийн үед малын бэлчээрийн даацын асуудал их хөндөгдөж байна. Хэт олон мал бэлчээрийн даацгүй болгоно гэсэн хэсэг хүмүүс байхад уламжилж ирсэн мал аж ахуйгаа л өсгөх хэрэгтэй гэх хүмүүс ч байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Малын тоо толгой олон болсноос бэлчээр доройтож байна гэдэг зүйл ярьдаг хүмүүс бий. Энэ бол буруу хазгай дүгнэлт. Малыг үзэн ядах сэтгэлгээнээс гарч ирсэн үг, яриа яваад байна л даа. Монголын бэлчээр нутаг дээр 80-90 мянган мал бэлчээрлээд байх боломжтой. Манай улсад 126 сая бэлчээр нутаг байна.
Олон мал бэлчээр доройтуулаад байгаа юм биш. Харин мал маллах арга ажиллагаанд уламжлалт технологи жаахан алдагдсан явдал бий. Үүнээс шалтгаалаад нүүдэл суудал бага хийдэг, жилийн дөрвөн улиралд нэг нутагтаа суурьшдаг асуудал гарч ирсэн. Энэ бол мал маллах арга ухааны технологи алдагдсаных юм. Нөгөөтэйгүүр бэлчээрийг доройтуулахад хамгийн ноцтойгоор нөлөөлж байгаа зүйл нь уул уурхай, дэд бүтцийн асуудлууд байна. Зам барилгын ажил, уул уурхайн олборлолтыг бэлчээрт ямар хор хөнөөл учруулж байгааг харахгүйгээр хийдэг.
Уг нь байгальд хохирол учруулахгүйгээр хийх ёстой юм. Тэр бүү хэл хүний хөл хүрээгүй сайхан зүлгэн дээр давхиж байгаа машинууд бэлчээрт үй түмэн хохирол учруулж байна. Энэ бүхнийг бид цэгцэлж, олж харж, яриагүй хэрнээ малчдын эдийн засгийн гол хөшүүрэг болсон хэдэн мал нь өсөөд ирэхээр бэлчээрээр шалтаглаад байдаг. Ийм мал аж ахуй, мал сүргээ үзэн ядсан зүйл байж болохгүй.
Үүнд гадаадынхны ч үг явж байж магадгүй. Яагаад гэвэл цөөхөн малтай болчихвол энэ их өргөн уудам газар нутаг эзгүй зэлүүд болно шүү дээ. Тэгвэл тэр зэлүүд нутаг дээр хэн амьдрах юм. Тэр өдөр, шөнөгүй Монголын баялагт санаархаж, савраа шургуулах гэж өнгөлздөг гадаадын компаниуд шуугиад л ороод ирнэ. Манай нөхдүүд ч найр тавиад өгчихнө. Тэгэхээр магадгүй бэлчээр эзэмшүүлэх хууль гаргана, цөөхөн малтай болбол сайхан болно гэдгийн ихэнх нь гаднынхны бодлого ч явж байж мэдэх талтай.
Нөгөө талаасаа нүүдэлчдийн соёл иргэншлийг устгаж, монголчуудыг мөхөөх гэсэн үйл ажиллагаа юм. Оросын агуу их судлаач Лэв Гүнлэв “Монголчуудыг нүүдэлчин амьдралаас нь салгачихвал тэгээд л мөхчих улс. Тэдэнд дайн тулалдаан, буу зэвсэг хэрэггүй” гэж хэлж байсан. Мөн манай улсад суурьшлын соёл, иргэншил их болж байна л даа. Нам төрийн удирдлагууд ч хэлж байна. 2025 он гэхэд бүх хүн амын 70 гаруй хувийг орон сууцанд оруулна гээд л ярьцгааж байна. Ерөөсөө л Улаанбаатараа хүртэл “Аз жаргалтай хот” гэж нэрлэж байгаад жаргалын оронд очиж амьдаръя гэдэг сэтгэлгээг хүмүүст өгч байна.
Тэгэхээр хөдөө малаа маллаж байгаа малчин зовлонгийн далайд живж буй амьтан болох гээд байгаа биз. Мэдээж жаргал гэдэг үгний эсрэг нь зовлон. Ийм улс төрийн алдаатай уриа лоозон гаргаж, ард иргэдээ төөрүүлэх нь буруу. Тиймээс мал аж ахуйгаа уламжлалт технологиор авч явахын тулд энд тохирсон бодлого байх хэрэгтэй. Яах вэ тодорхой газруудад байшин, барилга хэрэгтэй. Гэхдээ яг тэр бодлоготойгоо эн тэнцүү уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчин амьдралыг хадгалж үлдэх ёстой.
Монголчууд хүн төрөлхтний хамгийн сүүлийн нүүдэлчин улс. Хэрвээ энэ нүүдэлчин соёл иргэншил уствал дэлхийн хүн төрөлхтний нүүдэлчин соёл устана гэсэн үг. Дэлхий дээр нүүдэлчин соёл байсан, хамгийн сүүлийн улс нь Монгол байсан л гэж ярих болно. Монголын нүүдэлчин амьдралыг өөрчлөх гэж байгаа бол дэлхийн өмнө уучилж баршгүй том нүгэл хийх гэж байна гэдгийг Монгол Улсыг удирдаж байгаа нөхдүүд ойлгох хэрэгтэй.
Харин үүнийг бид хэлэх ёстой. Би энэ дарга нартай адилхан элдэв уриа, улс төрийн зорилгоор Шинэ Зеландын мал аж ахуй нь тийм байдаг гэж ярьж байгаа хүн биш шүү дээ. Би үе дамжсан удмын малчин. 5000 өлчир омгийн мал сүрэг бий болгосон хүн. Энэ асуудлаараа ч шинжлэх ухааны цол хэргэм авч, дүгнэлт гаргуулсан. Намайг дагасан мянга мянган малчид манай улсад байна. Надтай байнга харьцаж, утсаар болон өөрийн биеэр зөвлөгөө авч байгаа хүмүүс бий.
-Манай улсад фермерийн аж ахуй хөгжиж байгаа. Үүнтэй холбогдуулан малыг чиглэл чиглэлээр нь өсгөж байна. Тухайлбал, мах, сүүний гэх мэтчилэн малыг ангилан өсгөх болсон. Таны бодлоор фермерийн аж ахуйг хөгжүүлэх нь хэр зөв бэ?
-Монголын мал аж ахуйн 20 хувийг фермерийн аж ахуй эзэлдэг. Фермерийн аж ахуй өөрөө амьдрах орчин, цаг хугацаа заадаг. Тухайлбал, суурин, хагас суурин газар эсвэл газар тариалан илүү хөгжсөн, хүн ам шигүү суурьшсан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл нь ойрхон газруудад л хөгждөг. Түүнээс 200 гаруй мянган өрхийг фермерийн аж ахуйд эрхлүүлээд амьдралыг нь сайхан болгоно гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Фермерийн аж ахуйн өндөр ашиг шимтэй мал амьдрах дулаан байр, их хэмжээний тэжээл, зориулалтын тарилга тарьдаг.
Ингэж байж ашиг шимээ өгдөг. Дэлхийн олон улсууд фермерийн эрчимжсэн аж ахуйгаасаа татгалзаж байна. Англи улсад гэхэд үхрийн галзуу өвчин гарсан. Түүнээс болж хэдэн мянган үхэр фермертэйгээ устгуулж байна шүү дээ. Гэтэл Монголд үхрийн өвчин Төв аймагт гарлаа гэхэд тэр аймгийн хот айлд болоод, голомтод нь өвчнийг нь устгадаг. Бусад аймгуудаар тарсан 300 мянган өрхөд хүртээлгүй асуудал.
Тиймээс энэ хоёрын эерэг, сөрөг талыг ойлгоё гэвэл энэ жишээ л байна. Фермерийн аж ахуй гэдэг газар тариалан их хөгжсөн, хадлан бордоо, тэжээлийн нөхцөл сайжирсан орчинд л хөгжинө. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Төв район, Улаанбаатар, Эрдэнэтийг тойрсон газруудад хөгжих боломжтой. Монголын бүх малчдыг фермерийн аж ахуйд шилжүүлнэ гэвэл түүн шиг тэнэг зүйл байхгүй. Тийм хүн байвал эх орноосоо урвасан, үндэснийхээ эрх ашгийг хохироосон, үндэсний үзэл баримтлалын талаар огт ойлголтгүй хүн. Тийм л хүмүүсийн амнаас унадаг үг. Монгол хүний амнаас ийм үг унахгүй.
-Манай залуучууд мал маллахаа больж, хот газрыг бараадах болсон. Түүнээс болж хөдөө, орон нутаг хүнгүй болж байна. Энэ юунаас болоод байна вэ. Залуучууд яагаад хот газар руу шуураад байна вэ?
-Манай улсын тогтолцоо л буруу байхгүй юу. Жишээлбэл, боловсролын систем гэхэд хүүхдийг зургаан настайд нь сургуульд суулгаж байна. Зургаан настай эхийнхээ өврөөс гараагүй хүүхдийг л хуулиараа сургуульд сургачихаж байна. Тодорхой жишээ дурьдвал сургуульд орох насны хүүхэдтэй малчин өрх байлаа гэж бодъё. Хүүхэд нь сумын төв рүү сургуульд явахаар ээж нь дагаад явна. Аав нь малаа маллаад үлдэнэ.
Ингээд хоёр нэг гэр бүлийн хоёр тусдаа амьдраад байж болохгүй шүү дээ. Түүнээс болж их удлаа гэхэд 2-3 жил болоод л “За болъё. Малаа заръя. Хот газар бараадъя” гэдэг шийдвэрийг гаргадаг. Бодлогын том алдаа, системийн буруугаас болоод л ард иргэдээ хот газар руу татаад байна. Түүнээс залуучууд мал маллах дургүйдээ хот руу яваад байгаа юм биш шүү дээ. Манай төр засгийн бодлогын нэг алдаа нь үргэлж төв, хот суурин газар руу иргэдээ татах юм ярьдаг. Жаргалын найман хотод хүрээд ир. Тэнд сайхан байшин барина, диваажингийн орон гэх нь холгүй хүмүүсээ сэнхрүүлээд байдаг. Ямар сайндаа л “Жаргалтай Улаанбаатар” гэх вэ дээ. Энэ бол ёстой оновчгүй нэр.
Гэтэл малчид гэдэг чинь том баялгийн үйлдвэрлэл, баялаг бүтээгчид юм. Тэр баялаг бүтээгчдийг үйлдвэрлэлийнх гол бүтээгдэхүүн болсон мал, бэлчээр газраас нь холдуулахгүйгээр хөгжүүлэх бодлого баримтлах хэрэгтэй. Тухайлбал, малчдад хот айлаар нь сургалт явуулж болно. Өрхийн сургалт, өрх гэрийн засаглал гэж том зүйл байсан. Тэр алдагдсан. Монгол төрийн гол үндэс нь өрхийн засаглал юм. Гэтэл өнөөдөр Монгол төрийн үндсэн нэгж нь баг гэж буруу тодорхойлчихсон. Энэ бол буруу заалт. Харин Монголын төрийн үндсэн нэгж нь баг биш өрх. Өрх дотор бүх ажил явагдана. Тийм учраас өрхийн тэргүүнийг хүндэлдэг, дээдэлдэг, өрхийн тэргүүн ч үр хүүхэддээ сургамжилж, амьдралаа авч явдаг.
Өрхийн тэргүүн байгаа болохоор өрх дотор үйлдвэрлэл явагддаг. Нэхийгээ элдээд дээл хувцсаа хийчихнэ. Малынхаа бүх төрлийн бүтээгдэхүүнээр хоол, хүнсээ базаачихна. Ингээд ирэхээр хэнээс ч хамааралгүй амьдардаг. Энэ амьдрах ухааныг алдсанаас болж монголчууд яаж хохирч байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, Далай лам манай улсад айлчилсны төлөө Хятад улс хилээ хаана, хэлэлцээрээ таслана гэж сүрдүүллээ. Монголчууд буддын шашинг шүтэх эрхээ Хятадаар заалгаж, шийдүүлэх гэж байна.
Хэдийгээр Үндсэн хуульд шашин шүтэх эрхтэй гэж заасан боловч Далай ламыг эх орондоо урих ч эрхгүй л байгаа хэрэг. Нэг үгээр, бидний эрхийг хааж, боогдуулж байна. Ард түмний эрхэнд бүдүүлгээр халдсан. Үүнийг олон улсын шүүх, хүний эрхийн хороонд ч өгмөөр асуудал болсон. Дэлхийн хаана ч хөрш орныхоо иргэдийн шашин шүтэх эрхэнд халдсан явдал байхгүй. Яагаад бид Хятадаас зөвшөөрөл авч байж бурхан шашиндаа мөргөх ёстой гэж. Тийм зүйл байж болохгүй.
-Хан Хэнтийн мянгат малчны холбооныхоо талаар сонирхуулаач. Одоогоор хэдэн гишүүнтэй байна вэ. Ямар үйл ажиллагаа зохион байгуулав?
-Би 1998 онд Хан Хэнтийн мянгат малчны холбооны тэргүүн болсон. Тэр үед Хэнтий аймаг 37 мянгат байсан. Одоо 890 гаруй мянгат малчинтай болсон. Мянгат малчны тоог 10 дахин өсгөсөн.
-Ер нь танай аймгийн мянгат малчдад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Олон зүйл бий. Төр засгийн алдаатай бодлогоос эхлээд л боловсрол, Бэлчээр эзэмшүүлэх тухай хуулийн төсөл оруулж, хоршоог дэлгэрүүлэх гэх мэтчилэн олон асуудал гарч ирдэг. Тэр болгонд л төрийн бус байгууллага тэмцдэг. Тэмцэх ч ёстой. Учир нь төрийн бус байгууллага гишүүдийнхээ эрх ашгийн төлөө л ажиллана.
Түүнээс биш Засгийн газар, орон нутгийн засаг захиргаатай хамтарч малчдаа дарамталж явдаг байгууллага биш. Малчдын эрх ашгийн төлөө зогсдог, тэмцдэг. Ер нь манай Хан Хэнтийн мянгат малчны холбоо бол хамгийн идэвхтэй ажилладаг төрийн бус байгууллага. Жишээлбэл, Бэлчээр эзэмшүүлэх тухай хуулийн төслийг дөрвөн удаа УИХ-аар батлуулах гэж үзсэн. Тэр болгонд манай холбооны эсэргүүцэлтэй тулгараад хойшлогддог.
Манай холбооны үйл ажиллагаа хүчтэй. Хэнтий аймгийн Хэрлэнгийн Хөдөө арал гэх түүхэн нутагт Хятадын компани нүүрсний уурхай гаргах гэж байсан. Бид холбооныхоо шугамаар асар том хөдөлгөөн өрнүүлж, цөөхөн хоногийн дотор Хятадын компанийг хөөж гаргасан. Төрийн бус байгууллага бол ингэж л ажиллах ёстой. Нэг компанид тал зассан, дарга нарт зулгуйдсан ажил хийвэл төрийн бус байгууллага гэх нэр зүүх хэрэг ч байхгүй. Энэ мэтчилэн олон ажил бий. Бид малчдыг ажил хөдөлмөрийг мэргэжлийн хөдөлмөр болгож, үнэмлэх дипломатай болголоо. Малчин өрхийг хуулийн этгээд болгон данс, тамгатай болгосон.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.